BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зүүн талд нь костюм өмссөн эрэгтэй, баруун талд нь сахалтай, сэгсгэр үстэй хөгшин эрийг харуулсан хуваагдсан зураг. Зүүн талд байгаа хүн богино, бараан үстэй бол баруун талд байгаа хүн гараа атгасан бодолтой харагдаж байна. - Business.MN

Марк Эйнштейн: Бусдаас хурдан суралцсанаар би тэдэнд зөвлөж чаддаг

Б.Билэгт   Б.Билэгт
2019-09-02
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Алдарт эрдэмтэн Алберт Эйнштейн 1921 онд Нобелын шагналыг физикийн салбарт хүртэж байв. Бүх юм харьцангуй гэдгийг онолоороо баталсан нэртэй эрдэмтний удмын залуутай Монголд уулзах завшаан гарсан юм. Түүнийг Марк Эйнштейн гэдэг. Маркийн буурал өвөө нь суут эрдэмтний үеэл нь байсан аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан Европт төрсөн түүний эцэг, эх Америк руу нүүснээр Марк хүү технологийн өлгий нутаг Америкт төрж өсжээ. Багаасаа шинэ содон техникт сонирхолтой байсан Марк хүү хожмоо хэдэн зуун доллараар лекц тавьж, төслүүд дээр зуу зуун мянган ам.долларын цалинтай ажилладаг мэргэжилтэн болтлоо өсөж дэвшсэн юм. Тэрбээр 15 жилийн турш үүрэн сүлжээ, дижитал технологи, интернетийн салбарт зөвлөгөө өгсөөр ирсэн ба сүүлийн 10 жил Японы ITR технологийн компанид ажиллаж байна. Өмнө нь дэлхийн алдартай бренд Sony, Fujitsu, Huawei, Ericsson болон Nokia-ийн томоохон төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байв. 

Монголд долоо хоногийн хугацаатай ирээд байхад нь түүнтэй уулзаж ярилцах завшаан гарав. Тэрбээр интернет ертөнцөд ямар нээлт болж, ирээдүйд биднийг ямар технологи хүлээж байгаа талаар PMI-ын төслийн семинар дээр ярьсан юм. Ирэх жилийн Токиогийн олимпод 5G технологи ашигласнаар хараагүй хүмүүст шил зүүлгэж, түүгээр дамжуулан чиглүүлэгч ажилтнууд алсаас замчлах аж. Японд жолоочгүй машиныг хэдийн таксинд ашиглаж эхэлсэн ба зөвхөн аюулгүй байдлыг хангах үүднээс жолооны ард хүн суудаг байна. Энэ мэт алс хол сонсогдох ч хэдийн хэрэглээнд нэвтэрсэн шинэлэг технологиуд дээр Марк Эйнштейн ажиллаж байсан туршлагатай. Ингээд төслийн семинар дээр түүнээс асуусан асуултуудыг өөрийнх нь ярилцлагатай хамт оруулж байна.

-Интернет, дижитал технологи, цахим сүлжээ. Энэ бүхэн хэтэрхий хурдан хөгжиж байна. Энэ зах зээл дээр төслийн менежерүүдийн хувьд мэдээллийн технологи, интернеттэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхдээ хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? 

-Үнэнийг хэлэхэд интернеттэй холбоотой төсөл миний хувьд толгойн өвчин болдог. IT-ийн хэлтэс интернеттэй холбоотой зүйлсийг хариуцдаг гэж боддог. Бизнесийн хэлтэс бас тэгж боддог. Маркетингийн хэлтэс ч мөн адил. Гэтэл хэрэг дээрээ хэн нь ч хариуцдаггүй. Тийм ч учраас бүх талын ойлголтыг цэгцлэхээс эхлэн интернеттэй холбоотой төсөл, ажлуудыг зохицуулах надад төвөгтэй байдаг. Тиймээс би аль болох төслүүд дээрээ ойр ажилладаг. Төсөлд хэд хэдэн талын оролцогчид байгаа тохиолдолд тэр бүгдээс төслийн үр дүн, шийдвэрүүдийг хэрхэн харж байгааг асуудаг ч эцсийн шийдвэрийг би төслийн удирдагч тул өөрөө гаргахыг хичээдэг дээ.

-Та томоохон төслүүдийг удирдаж ажиллаж байсан. Таны хамгийн том бүтэлгүйтэж байсан төсөл юу вэ? Хэрхэн зөв хэрэгжүүлэх боломжтой байсан бэ? 

-Хараагүй хүмүүсийн ухаалаг нүдний шилний төслийг онгоцны буудал хоёр дахь удаагаа хийсэн юм. Үүний өмнө бидний ажиллаж байсан төсөлд багийнхны маргаан гарч байв. Бизнесийн, IT-ийн, маркетингийн гээд бүх л хэлтэс ялгаатай саналтай байсан тул нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байсан. Үүнээс болоод төсөл маань амжилттай болж чадаагүй юм. Дараа нь тэд шинэ төсөл удирдахыг надад дахин санал болгов. Харин энэ удаа би “Талууд хэдий ялгаатай саналтай байж болох ч бүх зүйлийг харгалзаж үзсэний эцэст эцсийн шийдвэрийг би гаргана” гэдгийг тодорхой хэлсэн юм. 

-Та Монголд утасны сүлжээний төсөл дээр зөвлөхөөр ирсэн байгаа шүү дээ. Монгол улсын үүрэн сүлжээний зах зээлийн цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Японы интернетийн томоохон компани Rakuten өөрсдийн утасны сүлжээтэй. Тэд 5G шинэ сүлжээ бий болгосноор утасны сүлжээг хүн бүрт үнэгүй болгох төлөвлөгөөг боловсруулж байгаа. Учир нь хэрэглэгчид интернет ашиглан онлайнаар дэлгүүр хэсч хангалттай мөнгө зарцуулах учир сүлжээг үнэгүй болгох нь утга учиртай юм. Харин хэдийн утасны сүлжээ харьцангуй хямд өртөгтэй Монгол улсад бизнес хоорондын зах зээл цаашид илүү хөгжинө. Хэдий одоо бизнесээс хэрэглэгч рүү хандсан зах зээл маш том хэмжээтэй байгаа ч ирээдүйд тасралтгүй буурах тул үүрэн сүлжээний компаниуд одооноос том бизнесүүдтэй харилцах зах зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. 

Blue Sky зочид буудлын танхимд интернетийн талаар ярьж буй нь

-Технологийн мэргэжлийн зөвлөхийн хувьд та шинэ улс оронд очиж ажиллах тохиолдол их гардаг байх. Шинэ улсад очих болгондоо тухайн зах зээл, улсаа хэрхэн судалдаг вэ? Энэ арга барилаасаа хуваалцаач. 

-Би тэр зах зээлийг сайн мэдэх хүмүүстэй л шууд ярилцдаг. Хэн хамгийн сайн мэдэж байна, тэр хүн дээр очиж түүний ярьж чадах бүх л зүйлийг мэдэж авснаар өөрийнхөө мэдлэгтэй хоршуулдаг. Ийнхүү аливаа сэдвийг хамгийн сайн мэддэг мэргэжилтнүүд буюу экспертүүдтэй шууд ярилцсанаар хамгийн бага хугацаанд хамгийн их зүйлийг мэдэж авах боломжтой юм.

-Монголд ажиллаж байгаа төслийнхөө талаар яриач. Монгол улс цаашид дижитал технологио сайжруулахад ямар салбарууд дээрээ түлхүү төвлөрөх хэрэгтэй вэ?

-Би ихэвчлэн Азийн орнуудын үүрэн сүлжээний компаниудын стратеги дээр зөвлөгөө өгч ажилладаг. Сүлжээний компаниудыг шинэ сүлжээ хөгжүүлэхэд зөвлөгөө өгч, мөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт ч ажиллаж байсан. Одоогоор Монголд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт зөвлөгөө өгч ажиллахаар долоо хоногийн хугацаатай ирээд байна. Монгол улсад уул уурхайн салбар маш чухал. Тийм ч учраас уг салбарын бүтээмжийг сайжруулахын тулд шинэ технологи хэрэгтэй юм. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ч мөн адил. Интернет, дижитал технологийн хувьд Монгол улсад энэ хоёр салбарт бизнес хоорондын зах зээлийн том орон зай бий. 

-Монгол улс байгаа боломж бололцоогоо хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл гарах эрсдэлтэй вэ? 

-Хөдөө аж ахуйн салбарын хувьд харилцаа холбоо буюу сүлжээ хамгийн хэцүү. Учир нь салбарын онцлогоосоо хамаараад хол газруудаас хоорондоо холбогдох хэрэгтэй болдог шүү дээ. Заримдаа утасны сүлжээ ч байхгүй газруудтай холбогдох шаардлага гарах тохиолдол түгээмэл. Энэ нөхцөлд хиймэл дагуулын сүлжээг ашиглаж болохоос гадна LPWA (Low power wide area буюу бага эрчим хүч зарцуулан хоёр газраас хоорондоо холбогдох боломжтой технологи) гэх мэт шинэ технологийг ч ашиглах боломжтой. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн салбарыг дараагийн шатанд гаргахын тулд шинэ технологи оруулж ирэх нь зайлшгүй шаардлагатай.

-Өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөнтэй Монгол улсын хувьд салбаруудынхаа технологийг сайжруулахад ямар давуу, сул талууд байгаа вэ? 

-Сүлжээг өргөтгөхийн тулд зардал ихтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалт оруулахын тулд зах зээлээ сайтар тандаж, бусад жишээнүүдийг судлах хэрэгтэй. Технологийн экспертийн хувьд зөвлөж хэлэхэд би бусдын мэдлэгтэй өөрийнхийгөө нийцүүлснээр бусдад зөвлөж чаддаг. Монгол улс технологийн хөгжлөөрөө хоцорч байгаа ч энэ талаа ашиглан хэдийн шилдэг болсон практикуудыг судалж тэднээс суралцах боломжтой. Олон улсад маш олон сайн, муу кейсүүд байгаа. Тиймээс тэр бүхнээс сайтар суралцах нь маш том давуу тал бий болгоно.

bookzone
Тагууд: зөвлөгөөсуралцах

Санал болгох:

Illustration of five businesspeople climbing a series of rising blue bars, symbolizing teamwork and success. The person at the top holds a green flag. They are all connected, helping each other climb higher. Clouds float in the background.
Дарга ба манлайлагчийн ялгаа
Эрхэм дөрвөн илтгэгч оролцсон "Бизнес Цэнэг" өглөөний уулзалтад нэгдээрэй. 2024 оны 10-р сарын 29-ний 10:00 цагт Улаанбаатар хотын Галлериа 3 давхарт өөрийн календараа тэмдэглэнэ үү. Цэнхэр, шар өнгийн дэвсгэр дээр тавьсан энэ бол алдаж болохгүй боломж юм! - Business.MN
“Бизнес Цэнэг” өглөөний уулзалтад урьж байна
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00