BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том лонх, дунд лонх, шилэн сав, лааз зэрэг янз бүрийн хэмжээтэй Pepsi-ийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг тод цэнхэр дэвсгэр дээр харуулав. Бүтээгдэхүүн бүр дээр Pepsi лого харагдаж байна. - Business.MN

Амжилттай маркетингийн кейс: Пепси таны өдрийг тодорхойлно

Б.Билэгт   Б.Билэгт
2019-09-04
  Маркетинг, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Пепси компани гэр бүлд зориулж савласан ундааныхаа зах зээлээ Турк улсад тэлэхээр зорьж байв. Тэд өмнө нь залуучуудад чиглэсэн маркетингийн ажилдаа  “утаснаасаа мессеж бичээд хож” гэх аргыг ашиглаж амжилт олоод байсан юм. Гэвч энэ удаа тэдний зорилтот зах зээл нь гэр бүлийнхээ хүнсийг голдуу цуглуулдаг гэрийн эзэгтэйчүүд байсан тул , утас бага ашигладаг тэдэнд тохирсон арга хэрэглэх шаардлагатай байв. Маркетингийн ажлынхаа хүрээнд тэдний төсөв нь хэрэглэгчиддээ утасны 27.2 сая нэгж санал болгох боломжтой байсан юм. 

Өмнөх туршлагаасаа утасны нэгжийг санал болгох арга амжилттай гэдгийг тэд мэдэж байсан юм. Иймээс уг туршлага дээрээ үндэслэн гэр бүлд зориулсан хэмжээтэй пепсиг худалдаж авах болгонд шууд 10 нэгж хожих урамшууллыг зарлав. Үүнээс гадна зорилтдоо хүрэхийн тулд гэрийн эзэгтэй нарыг пепсиг худалдаж авах хэрэгтэйг үнэмшүүлж чадах олны танил нэгэн хэрэгтэй байсан юм. Ийнхүү маркетингийн багийнхан Туркийн Опра Уинфри гэгддэг хөтлөгч Седа Саяаныг рекламандаа тоглуулж, өдөр бүрийн нэвтрүүлгийнх нь дундуур хэрхэн пепсигийн кодыг утаснаасаа явуулахыг тайлбарлуулж байлаа. Хэдий энэ бүх аргыг ашигласнаар ахиц гарч байсан ч илүү олон гэр бүлийг пепси ундааг худалдаж авахуулахын тулд тэд үр дүнтэй, шинэ содон арга ашиглах хэрэгтэйгээ мэдэж байв. Яг энэ үед маркетингийн багийнхан ярилцаж шинэлэг маркетингийн арга болох “утасны дуудлагын ая”-ыг хэрэгжүүлсэн нь урьд өмнө гарч байгаагүй амжилтыг тэдэнд авчирсан билээ.

“Пепси таны өдрийг тодорхойлно” кампанит ажил нь хэрэглэгчийн гар утас руу хэн нэгэн ярьж утасны дуут шууданг сонсох бүрт тухайн хэрэглэгчийн утсанд нэгж ирэх зарчмаар ажилладаг. Ийнхүү авсан пепси ундааныхаа бөглөөн доторх кодыг мессежээр илгээснээс хойшх 24 цагийн дотор утсандаа ирэх дуудлага бүрт нэгж хожих болов. Ийнхүү пепси ундааны борлуулалт ч өсөж, хүмүүс бөглөөн доторх кодоо мессежээр илгээсээр байв. Хэдийгээр хүссэн үедээ уг үйлчилгээг утаснаасаа цуцлах боломжтой байсан ч кампанит ажлын төгсгөлд нийт хүмүүсийн ердөө 1.3 хувь нь л дуут шууданг цуцалсан байсан байна. Энэ нь утасны дуут шууданг маркетингт ашигласан анхны тохиолдол юм. Өдөрт дунджаар ирэх дөрвөн дуудлага бүрт ялгаатай ая, танилцуулга явж байсны ачаар уг кампанит ажил маш их хүнд хүрч чадсан юм. Үр дүнд нь 3.3 сая хүмүүс пепсигийн кампанит ажилд идэвхтэй оролцсон бөгөөд эдгээр хүмүүс дотор таван хүн тутмын дөрөв нь өмнө нь пепсигийн ямар нэг сурталчилгаанд хамрагдаж үзээгүй хүмүүс байсан аж. Зөвхөн уг ажлын хүрээнд өдөрт дунджаар 225 мянган мессеж илгээгдэж зөвхөн пепсигийн урамшууллын хүрээнд нийт 16.2 сая мессеж явсан байна. Пепсигийн дуут шууданг сонссон нийт тохиолдол 20 сая давсан бол 82 хувь нь дуут шууданг дуустал нь сонссон үр дүн гарав. 

Ийнхүү “Пепси таны өдрийг тодорхойлно” кампанит ажил пепси компаний урьд өмнө нь хэрэгжүүлж байсан бүх ажлуудаас хамгийн үр дүнтэй нь болж зорилтоо давуулан биелүүлсэн юм. Эцэст нь пепси ундааны зах зээлийн хэмжээ таван хувиар томорсон байна. Ямар ч кампанит ажил байсан, сурталчлах гэж буй бүтээгдэхүүнийхээ зорилтот зах зээлийн хэрэгцээг сайтар мэдэрч, тэдний орчинг бүрдүүлэх нь маш чухал аж. Бүтээлч байдлын баг яг л үүнийг хийж утасны үнэгүй нэгжийг өөрсдийн бүтээгдэхүүнтэй хослуулж түүнийгээ хэрэглэгчдийн гар утсаар нь дамжуулж бусдад түгээсэн юм. Хамгийн гол нь тэд энэ кампанит ажлаа олны танил хөтлөгчөөр дамжуулан гэрийн эзэгтэйчүүдэд хүргэж ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр нэгж авах хялбар гэдгийг тэдэнд ойлгуулж чадсан.

bookzone
Тагууд: зөвлөгөөмаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00