BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Албаны хувцастай хоёр эр гадаа зэрэгцэн алхаж байна. Нэг нь судалтай зангиатай цэнхэр хослол, нөгөө нь улаан зангиатай хар хослол өмсдөг. Тэд яриа өрнүүлж байгаа харагдана, цаана нь машин, хамгаалагч байна. - Business.MN

В.Путин: Морины сайныг унан байж, Хүний сайныг ханилан байж мэднэ

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-09-05
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Чанартай шинэ түвшин. Энэ үгийг Владимир Путин Монгол улсад айлчлах үеэрээ онцлон хэлсэн нь манай хоёр улсын харилцаа шинэ шатанд бодитоор дэвшиж, улс төр болоод эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн замд гарсны тод илрэл боллоо. Оросын сэтгүүлчид болоод мэргэжилтнүүд ч мэдээлэл, тайлбар бүртээ үүнийг онцолж байна. Монгол, ОХУ-ын харилцааны шинэ түвшний баталгаа нь Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хугацаагүй гэрээ юм.

Хоёр улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ 1993 онд байгуулагдсан ч энэ удаагийн шинэчилсэн гэрээгээр хоёр хөршийн харилцаа илүү өндөр түвшинд гарах эхлэл тавигдаж байна. Үүний үр дүнд Монгол, ОХУ урт хугацааны турш найрсгаар харилцахын зэрэгцээ эдийн засгийн түншлэлийн ирээдүйн стратегиа тодорхой болгож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ:

-Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэднэ гэсэн Монгол ардын мэргэн үг байдаг. Тиймээс Монгол, Оросын ард түмний нөхөрлөлөөрөө бид бахархдаг. Энэ сайхан нөхөрлөл, сайн харилцааг үнэхээр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд байлгахын төлөө бид чадах бүхнээ хийх болно.

Тиймээс Монголтой хийдэг худалдааныхаа эргэлтийг хуучин ЗХУ-ын түвшинд хүргэхийг зорино гэдгээ Оросын тал уламжилж байна. 2018 оны дүнгээр хойд хөрш манай орны худалдааны эргэлтийн 21 хувийг эзэлж байсан бол энэ үзүүлэлт 2019 оны эхний хагасын байдлаар 11.8 хувиар нэмэгдсэн. Хэдий энэ үзүүлэлт ЗХУ-ын үеийн түвшингээс хол ялгаатай байгаа ч тэр түвшинд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй  гэдгийг Оросын эдийн засгийн мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев “Монгол дахь ОХУ-ын жилийн хөрөнгө оруулалтын хэмжээг хэд дахин өсгөж 100, 100 саяд хүргэх боломж бий. Монголын улсын эдийн засаг өсч байгаа нь технолог, зам тээврийн салбарт хоёр орны хамтарсан төслүүд хэрэгжих боломжийг мөн бүрдүүлж байна” хэмээн ярьж байна.

 

1 of 3
- +
Хувцасны өмсгөлтэй эр хар машинаас улаан хивсэн дээр гарч, мэндчилж буй офицер угтан авав. Өөр хэд хэдэн костюмтай хүмүүс байгаа бөгөөд олон хүн алсаас харж байна. Хажууд нь том хар машинууд зогсож байна. - Business.MN
Албаны хувцастай гурван эр ард нь туг барьсан том модон ширээний ард бичиг баримтад гарын үсэг зурж байна. Эмэгтэй хүн бичиг баримт барьж тусалж байна. Энэ нь албан ёсны ёслол эсвэл дипломат уулзалт болж байгаа бололтой. - Business.MN
Костюм өмссөн хоёр эр хөшөөнд цэцэг өргөж буй албан ёсны ёслол. Хувцасны өмсгөлтэй цэргүүд туг барин зогсоно. Цаана нь цэргүүдийн бүтэц харагдана. Энэ үйл явдал нь томоохон барилга байгууламж бүхий хотын бүсэд өрнөдөг. - Business.MN

Оросын хөрөнгө оруулалт бодит ажил болох эхлэл нь ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Монголын талтай хамтран байгуулсан ОХУ-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан юм. Энэ хүрээнд Ази болон Ойрхи Дорнодын хөрөнгө оруулагчдыг Монголын төслүүдэд оролцуулахад Оросын тал анхаарах юм байна. Харин хоёр талын байгуулсан сангийн гүйцэтгэх эхний төсөл нь Монголын дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалт юм. Тус ажилд хойд хөршийн тэргүүлэх компаниуд гар бие оролцох ажээ. Владимир Путин тавьсан илтгэлдээ энэ талаар дурдахдаа “Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудад хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр манай хоёр улсын Засгийн газар хоорондын комисс ажиллаж байна.

Владимир Путин тавьсан илтгэлдээ энэ талаар дурдахдаа “Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудад хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр манай хоёр улсын Засгийн газар хоорондын комисс ажиллаж байна.

Эдгээр төслүүдийн санхүүжилтийг ОХУ-Монголын хөрөнгө оруулалтын сан хариуцна. Тодотгож хэлэхэд, төслүүдийн хөрөнгө оруулалт хоёр орны үндэсний валютаар хийгдэх болно” хэмээн онцолсон юм. 2011 онд байгуулагдсан ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь гадаадын тэргүүлэх зэрэглэлийн санхүү, стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ОХУ-ын нутаг дэвсгэрийн 95 хувийг хамарсан 1.5 их наяд рублийн 70 гаруй төслүүдийг хэрэгжүүлж буй хүчирхэг байгууллага юм.

Айлчлалын үеэр яригдсан бас нэг чухал сэдэв бол төмөр зам. Ерөнхийлөгч Путин Монголын төмөр замыг дэмжих, түүнд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа ч уламжилсан. Хойд хөршийн холбогдох мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэд эхний ээлжинд Монголын төмөр замын шинэчлэлд 260 сая хүртэлх долларын  хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс ч 2020-2021 онд хэрэгжих “Улаанбаатар төмөр зам”-ын дунд болон урт хугацааны хөтөлбөрийг  боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн дүнд Монголын магистралын тээвэрлэх хүчин чадал жилийн 34 сая тоннд хүрнэ хэмээн Оросын төмөр зам компанийн Нэгдүгээр орлогч дарга Александр Мишарин ярив.

Ийнхүү Халх голын тулалдааны түүхт 80 жилийн ойн хүрээнд Монголд хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын дүнд Монгол, ОХУ-ын харилцаа шинэ түвшинд гарах эхлэл тавигдсны хамтаар Монгол, Оросын бизнес салбарынхны хувьд хамтын ажиллагааны шинэ, шинэ боломжууд нээгдлээ.

 

 

 

 

bookzone
Тагууд: Ороспутинтөр ба бизнес

Санал болгох:

Саарал пиджак өмссөн хүн ширээний ард суугаад чэнжийн сэтгэхүйтэй ярилцаж байна. Зүүн талын бараан дэвсгэр дээр "Бизнесийн подкаст" гэсэн үгс харагдана. - Business.MN
Ченжийн сэтгэхүй бизнест давамгайлсаар байна (№281)
Дижитал урлагийн бүтээлд төрийн өмчийн сэдвүүдийг тусгасан утаа хөөрч буй бяцхан үйлдвэрүүд бүхий тавиур барьсан хоёр гар дүрслэгдсэн байна. Нэг талдаа ажилчид алтан шороо ухаж байхад нөгөө талд нь нүүрсээр ажилладаг. Доорх жижиг дүрсүүд нь хагарсан, саарал дэвсгэр дээр хүнд ачаа зөөвөрлөж байна. - Business.MN
Онцгой дэглэмд орсон төрийн өмч
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00