BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр эмэгтэй ойрхон зогсож, цайвар өнгийн дэвсгэр дээр камер руу инээмсэглэж байна. Нэг нь шаргал ноосон цамц өмссөн, нөгөө нь судалтай ороолттой бараан өнгийн цамцтай. - Business.MN

Зүүн гар талаас “Cashmere line” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий дизайнер П.Энхмөнх, Захирал П.Энхчимэгээ

Эгч дүүсийн бизнес

С.Баярмаа   С.Баярмаа
2019-09-10
  Woman entrepreneur
0
Share on FacebookShare on Twitter

2017 онд болсон “Бүс ба зам” дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэргий Н.Тунгалаг хувцаслалтынхаа төлөө Монголын болон Хятадын ард түмнээс онц сайн үнэлгээ авч, олон нийтийн сүлжээнд энэ талаар ам уралдан ярьж байв. 

Тэрбээр тухайн үед өмссөн гоёмсог хар хөх өнгийн дээлээ төрийн айлчлалын үеэр өмсөх гэж байгаагаа илэрхийлж, “Cashmere line” үйлдвэрт захиалан хийлгүүлсэн юм. 

П.Энхмөнх 2004 онд АНУ-д Элекроникийн инженер мэргэжлээр их сургуулиа төгсч ирээд шинэ жилээр их мөнгөтэй болох бизнесийн санаа олжээ. Тэрбээр үйл ажиллагаа явуулахаа больсон ноолуурын үйлдвэрээр 60 орчим загварын хувцас хийлгэхээр захиалга өгөв. Захиалга 14 хоногийн дотор бэлэн болохоор байв. Мөн хувцасаа зарах интернет дэлгүүр мөн л 14 хоногийн дотор хийлгэхээр болов. Бүх төлбөрөө тэр даруйд төллөө. Ингээд хүлээх л үлдлээ. 

Энэ үед онлайнаар төлбөр төлөх асуудлыг Монголд шийдээгүй, банкууд ч ийм үйлчилгээг нэвтрүүлээгүй байсан юм. Энхмөнх банкныханд гадаадад төлбөр тооцоог онлайнаар хэрхэн хийдэг талаар заавар өгөөд ч нэмэр болсонгүй. Вэб сайт бэлэн болсон ч түүнийгээ банктай холбож, төлбөрийн асуудлыг цахимаар шийдвэрлэж чадаагүй учир интернэт дэлгүүр нээх санаа бүтэлгүйтэв. 

Бизнес яг л хүүхэд шиг. Өдөр шөнөгүй санаа тавьж, өлгийднө.

Захиалсан ноолууран хувцас нь цаг хугацаандаа гараагүй бөгөөд компанийн үүд сахих ажилтай болов. Арванхоёрдугаар сарын 20 боллоо. Шинэ жилээр зарах төлөвлөгөө талаар болж, захиалсан хувцасаа бага багаар авсаар нэгдүгээр сарын дундуур бүрэн авч дууслаа. Олон нийтийн сүлжээ хөгжөөгүй байсан цагт энэ олон хувцсаа хэрхэн борлуулах тухай бодолд автав. Эцэст нь дэлгүүр нээхээр болж, дотоод заслыг нь шинэлэг байдлаар тохижууллаа. 

Аз болоход дэлгүүрт нь телевизийн нэвтрүүлгийн багийхан санаандгүй зочилсноор тэдний дотоод засал ихэд таалагдаж, нэвтрүүлэгтээ оролцуулан анхны борлуулалтаа хийжээ. Үүний дараа 3-4 ноолуурын үйлдвэртэй гэрээ хийж бараагаа зөвхөн бэлэн байгаа загваруудаас шилж борлуулсаар нэг жилийг өнгөрөөлөө. 

Эцэст нь нөхөртэйгөө нийлж санхүүдээ шинжилгээ хийв. Бараагаа хямд зардгийн дээр татвар, түрээс, ажлын хөлс, дулаан, цахилгаан гээд зардал нь орлогоосоо давдаг болохыг ажиглажээ. Ингээд бусдын бараа зарахаа зогсоов. Энэ бүхний үр дүнд Энхмөнх хэтэрхий явцуу зорилго тавьж, бас Монголд ажил төлөвлөлтийн дагуу явдаггүйг тооцож үзээгүйгээ ойлгож, үргэлж “Б” хувилбартай байх хэрэгтэй гэдэг дүгнэлт хийв. 

Тэр шуудхан л дараагийн ажилдаа оров. Техник, тоног төхөөрөмжөө худалдан авч, заримыг нь зээлж, Нэхмэлийн хүрээлэнгийн 45 хоногийн сургалтанд суув. Өөрөө ноолууран хувцасныхаа дизайнераар ажиллаж, тансаг зэрэглэлийн “Cashmere workshop” брэндтэйгээр жинхэнэ утгаараа бизнесийн ертөнцөд хөл тавьсан юм. Үйлдвэр, үйлдвэрийн дэргэдэх ноолууран хувцасны салон, дэлгүүр гээд тун амжилттай ажиллаж, Cashmere workshop гэсэн нэр олонд танигдав.

2011 онд Энхмөнх нөхрөө даган гэр бүлээрээ АНУ-д амьдрахаас аргагүй болж, компаниа хэрхэхээ мэдэхгүй тээнгэлзэв. Энэ үед Лондонд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалж байсан дүү Энхчимгээ нь сургуулиа төгсөх дөхсөн байсан бөгөөд түүнд дипломын ажил үлдсэн байжээ. Улмаар Энхчимгээ эгчийнхээ бизнесийг үргэлжлүүлэн авч явах санаачлагыг гаргаж, хоромхон хугацаанд дипломынхоо сэдвийг өөрчлөн, компани дээрээ тулгаварлан “Брэндингийн менежмент” сэдвээр бичжээ. Хожим дипломын ажил нь түүнд маш их дэм болсон юм.

Ингээд эгч нь алсаас компанийнхаа Ерөнхий дизайнераар, дүү нь захирлаар ажиллаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлэв. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэргий Д.Тунгалаг энэхүү дээлээ Cashmere Line үйлдвэрт захиалан хийлгүүлсэн.

П.Энхчимгээ эдийн засагч мэргэжилтэй. Бодь группд эдийн засагчаар ажиллаж байсан аж. Эгчийнхээ нэгэн адил загвараас хол мэргэжилтэй ч түүнд мөн л загварын торгон мэдрэмж байсны дээр загварын эх орон Лондон хотноо сурч байсан ч энэ ажлыг үргэлжлүүлэн авч явах бат суурь болж өгчээ. Тэрбээр “Ажлаа мэдэрдэг болтлоо дөрвөн жил шаардсан. Их сургуулийг зүгээр ч нэг дөрвөн жил сурчихдаггүй юм байна гэж бодсон шүү” гэж хэллээ. Компаниа хүлээж авсан эхний жил нойр хоолоо умартан ажиллаж байв.

Компанийн борлуулалт жилийн дөрвөн улиралд тасалдах ёсгүй ч тэдний компани жуулчдад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас зуны улиралд зогсонги байдалд орчихоод байв. Тиймээс Энхчимгээ гадаадаас хувцас оруулж ирэн, “Eegii boutique” хэмээн нэрлээд хоёр жил худалдаалсан ч амжилт олсонгүй. Дараагийн алхам болох хөрөнгө оруулалт олохын тулд 2016 оноос Хөгжлийн банкнаас 300 сая төгрөгийн зээлийг авах гэж бүтэн жил хөөцөлджээ. Эгч дүүс орон сууц, үйлдвэрээ байр, тоног төхөөрөмжөө гээд байгаа бүгдээ барьцаанд тавив. Үүний үр дүнд үндэсний хэв маяг бүхий ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцас “Clothing Workshop” брэндээ танилцуулсан нь шууд л олны анхааралд өртлөө. Мөн дэлгүүрээ Central tower-руу нүүлгэсэн нь байршлын хувьд оновчтой болж, зорилтот үйлчлүүлэгчдэдээ ойртжээ.

Тэдний маркетингийн гол суваг хэрэглэгчийн амнаас ам дамжин явагдагт оршдог. Мөн үйлчлүүлэгчдийн жагсаалтыг бүрдүүлдэг явдал юм. Үйлдвэр байгуулагдсанаас хойш байнга үйлчлүүлж буй хэрэглэгчид байдаг бөгөөд тэдний хүүхдүүд нь үйлчлүүлэх болсон байна. Энхчимгээ голдуу өөрөө дэлгүүртээ байх бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээг шаардлагыг танддаг. Тэр “Чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг бүгд л хийж чаддаг болсон цаг. Бид үйлчилгээгээрээ ялгардаг. Би үйлдвэрлэсэн бараа бүхнээ мэдэхийн дээр үйлчлүүлэгч бүрээ, тэдний авсан хувцас бүхнийг мэддэг. Бид зөвхөн хувцас биш, амьдралын хэв маяг зардаг” гээд сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Энэ нь дэлгүүрээр орж, гарч байгаа хүмүүст дотно мэдрэмжийг төрүүлж байлаа. Шинэ коллекц гаргасан үедээ байнгын үйлчлүүлэгчдээ хамгийн түрүүнд мэдэгдэх хэрэгтэй. Үгүй бол тэд гомдол мэдүүлдэг. Үйлчлүүлэгчид нь тогтвортой байдгийн гол шалтгааны нэг нь энэ. 

 

1 of 7
- +
Хар үстэй хүн саарал өнгийн ноолууран хувцас өмсөж, шаргал өсгийтэй гутал өмссөн цэнхэр хананд сандал дээр сууна. Зүүн дээд буланд "Ноолуурын цех" гэсэн бичвэр байна. - Business.MN
Өндөр ангархайтай урт хар цэцэгтэй даашинз өмссөн эмэгтэй гоёмсог өрөөнд инээмсэглэн зогсож байна. Тэр гоёл чимэглэлийн толь бүхий шүүгээний хажууд байх бөгөөд гантиг цонхны тавцан дээр улбар шар цэцэгтэй ваар байдаг. Текст "Хувцасны цех. - Business.MN
"Ноолуурын цех" гэсэн самбарын өмнө хар ногоон урт даашинзтай эмэгтэй зогсож байна. Чимэглэсэн гацуур мод түүний баруун талд хэсэгчлэн харагдаж байна. - Business.MN
Өнгө өнгийн сүлжмэл малгай, алчуураа өмссөн хүн аяга кофе бариад модон ширээний ард сууна. Арын дэвсгэр нь дугуй зүсэлт бүхий модон хавтангаар хийгдсэн байдаг. Дээр "НООЛУУРЫН ЦЕХ" гэсэн бичиг харагдаж байна. - Business.MN
Цэнхэр даашинзтай эмэгтэй тавцан дээр дэгжин зургаа авахуулж байна. Тэр цэлмэг хөх тэнгэрийн дор хашлага налан, цаана нь толгод харагдаж байна. Тод бичвэрт зүүн дээд буланд "ХУВЦАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ" гэж бичнэ. - Business.MN
Гоёмсог бургунди даашинзтай, гуя хүртэл ангархайтай эмэгтэй загварлаг өрөөнд итгэлтэй зогсож байна. Хувцаслалт нь хүзүүндээ шаргал нэхсэн тортой. Тэр толины өмнө хар өнгийн өсгийтэй гутал өмсөж байна. - Business.MN
Богино цайвар үстэй хүн хүрэн улаан цамцтай, цэцэгсийн хатгамалтай шаргал банзал өмссөн байна. Тэд гэрэлтүүлэг сайтай өрөөнд дээр нь лааны суурь тавьж, ард нь бүдэг бадаг хүмүүстэй итгэлтэйгээр зургаа авахуулж байна. - Business.MN

Харин нөгөөх шалтгаан нь загвар. Ноолуур нь өөрөө үнэтэй түүхий эд. Энэ үнэ цэнийг нь нэмэгдүүлэх гоёмсог тор, торгон оруулгууд, Swarovski товч, шигтгээ гээд гар аргын нарийн чимэглэл оруулсан нь танигдахуйц шийдэл, загвартай болгожээ. Мөн оффис, хурал зөвлөгөөнд тохирох дээлний загварт оруулсан даашинз нь тэдний нэрийн хуудас юм. Нэг загвараас ихдээ 30 ширхэг гардаг бөгөөд тухайн улиралдаа зарагдаж дуусдаг. Аравдугаар сараас арванхоёрдугаар сар бол тэдний борлуулалтын оргил үе юм.

Мэдээж тэдэнд уналтын үе олонтой байсан. 2014, 2015 онд дараалсан жилүүдэд эдийн засгийн хүнд байдалд орсон ч цомхотгол хийгээгүй. Гадна, дотноос хөрөнгө оруулалт хийх, компанийг нь худалдан авах санал багагүй ирнэ. Өөрсдийн хяналтаа алдах магадлалтай учраас энэ асуудалд маш нухацтай ханддаг. Тэд механик маягийн өсөлтийг дэмждэггүй, аажмаар бий болдог органик өсөлтийг илүүд үздэг. Үр дүнд нь сүүлийн гурван жил ашиг орлого нь тогтмол 10-15 хувийн өсөлттэй явж ирсэн. 

Өнөөдөр эгч дүүсийн бизнес хөгжлийн дараагийн шатандаа шилжиж байна. Тэд Монголд ойрын хэдэн жилд хийгээгүй загварын том шоу зохион байгуулж, 2019 онд дахин нэг дэлгүүр нээнэ. Энхчимгээ тун удахгүй ажил хэргийн уулзалтаар БНСУ-ыг зорино. Учир нь тэндээс бүтээгдэхүүнийг нь худалдан авах санал иржээ. 

 

bookzone
Тагууд: жижиг дунд бизнесноолуур

Санал болгох:

Бизнесийн эргэн тойронд
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ?
Бизнесийн эргэн тойронд
Бизнес эрхлэгчдийн мэдвэл зохих хуулийн шинэчлэлүүд
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00