BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Шилэн байшингийн урд байрлах том ногоон барималд хятад, кирилл, англи бичвэрүүд бий. Англи хэлээр "Хятад-Монголын 7 дахь удаагийн экспо" гэж бичжээ. Энэхүү баримал нь орчин үеийн архитектурын дэвсгэр бүхий гадаа үзэсгэлэнгийн нэг хэсэг юм. - Business.MN

Сэрүүн хотын “халуун” уулзалт

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-09-10
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

“Бээжин хотоос алхаад Улаанцав орчихож болдог хэмээн хошигнодог нь манай хот Өвөрмонгол дотроо нийслэлтэй хамгийн ойр оршдог хот учраас тэгдэг юм” хэмээн Улаанцав хотын дарга Ван Синуй энэ удаагийн Хятад-Монголын экспог нээхдээ хэлсэн. Хойд талаар Монгол улстай 190 гаруй км нутгаар хиллэдэг, 2.1 сая хүн амьдардаг, таатай сэрүүн уур амьсгалтай, амтат төмс ба арьс ширэн бүтээгдэхүүн, барилгын арматурын үйлдвэрлэлээр алдартай ӨМӨЗО-ны Улаанцав хотод Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын экспо” эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөнтэй болж байна.

Улаанцав нь төмөр зам, авто замын зангилаа хот болохын хувьд Хятадын бодлого тодорхойлогчид худалдааны чиглэлээр дагнан хөгжүүлэхээр, бүтээн байгуулалтыг ид өрнүүлж буй тус газарт хэдхэн жилийн дотор хаяа залган шинэ хотыг сүндэрлүүлсэн бөгөөд өдгөө шинэ, хуучин хот хэмээн хоёр хуваан нэрлэх болж. Шинэ хот хэмээн нэрлэж буй хэсэгт энэхүү Экспогийн арга хэмжээ болж буй учраас хурал чуулган, урлаг соёл, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа болж буй бүх байгууламж будаг нь ханхлам шинээрээ байв.

БНХАУ-н дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд “Монгол Хятадын Экспо” арга хэмжээг зохион байгуулж байх талаар тохиролцсоны дагуу уг цогц арга хэмжээг 2015 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж иржээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй нь энэ удаагийн экспогийн цар хүрээг өргөжүүлэхэд нөлөөлжээ. Энэ жилийн гол сэдэв уриалга нь“Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” байв.

Энэ удаагийн экспогийн үеэр манай талаас уул уурхай бус хөдөө аж ахуй тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдийг давамгай танилцуулж байгаа нь саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн төлөөх Боао форумын үеэрх БНХАУ-н хөрөнгө оруулагчдын сонирхлыг харгалзан үзсэнтэй холбоотой аж. Тэд “Бид Монгол Улсад хөрөнгө оруулахдаа ХАА болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна” гэсэн юм. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин экспог нээн үг хэлэхдээ “Монголын тал ХАА-н салбарыг улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, экспортын чиг баримжаатай ХАА-г хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцолж байв.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин

Монгол, Хятад хоёр улс бол 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг, худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхөх онцлогтой, олон салбарт нягт хамтран ажилладаг хөршүүд. Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн дүн.Шадар сайд илтгэлийнхээ үеэр хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум америк долларт хүргэхээр зорьж байгаа талаар онцлон дурьдсан билээ. Харин ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн “Монгол Улстай бүх талаар хамтран ажиллаж, 2020 онд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхэд Өвөр Монголын талаас хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм. Хятад улсаас өдгөө 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар манайтай хэлэлцээр хийчихээд байгаа билээ.

Экспогийн хүрээнд үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын уулзалт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээ Хөх Хот, Улаанцав болон Тунглио гэх гурван хотод зохион байгуулагдаж байгаагаараа өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй, ач холбогдол өндөртэй болж байна. Зөвхөн Монгол, Хятад бус ОХУ, БНСУ, Япон, Израйл зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид, Хонг Конг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдийн төлөөлөл гэх мэт нийт 7.000 гаруй хүн оролцож байна. Үүнээс 1200 орчим нь Монголын талаас ирсэн зочид төлөөлөгчид байлаа.

Тухайлбал, 2015 оны Экспод 300, 2017 оны Экспод 400 орчим ААН нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийж, 2.28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулан хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. “Энэ удаад Хөх Хот болон Улаанцав хотноо уг экспо зохион байгуулагдаж байгаа тул өмнөх онуудын борлуулалтын амжилтаа эвдэнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээн МҮХАҮТ-н гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ. Экспогийн үзэсгэлэн яармаг хэсэгт Монголын талаас нийт 500 гаруй ААН Хөх Хот болон Улаанцав хотод тус тус хуваагдан оролцож байна. Тухайлбал, Улаанцав хотноо зохион байгуулагдаж буй Монгол улсын дүр төрхийг харуулах үзэсгэлэнг Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилсон бөгөөд зөвхөн нэг чиглэлээр бус уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын томоохон 50 үйлдвэрлэгч сурталчлан танилцууллаа. Мөн хурлын үеэр Монголын талаас танилцуулсан хөрөнгө оруулалтын орчин болон санал болгож буй гол төслүүд нь ч уг бодлоготой уялдсан өнгө аястай байв.

 

1 of 6
- +
Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн лангуун дээр хүмүүс харилцаж байна. Дээрх үлэг гүрвэлийн араг ясны үзэсгэлэн зэрэг аялал жуулчлалын газруудыг харуулсан товхимол, үзмэр бүхий ширээг байрлуулжээ. Арын дэвсгэр тэмдэглэгээ нь Хятад, Англи хэл дээр байна. Цэнхэр хувцастай хүн энэ газрын зургийг авч байна. - Business.MN
Хувцасны үзмэр бүхий орчин үеийн үзэсгэлэнгийн талбай. "GOBI" болон "EVSEG" гэсэн шошготой хоёр лангуу нь өлгүүр, манекен дээрх хувцаснуудыг дэлгэн тавьдаг. Гялалзсан гэрэлтүүлэгтэй, цөөн хэдэн зочин ирж, хувцсыг шалгаж байна. Том зургууд нь арын дэвсгэрийг чимэглэдэг. - Business.MN
"ГОВЬ" гэсэн шошготой лангууг тойрон алхаж, харилцаж буй хүмүүсийн үзэсгэлэн. Уламжлалт хувцас өмссөн хүн урд талд харагддаг бол бусад нь дэлгэцийг үзэж, харилцан яриа өрнүүлдэг. - Business.MN
Ширээн дээр хээ угалзтай мөнгөн, алтлаг монгол аяга тавагны үзүүлэн. Цаана нь ногоон хананд "МОНГОЛ" гэж том үсгээр бичсэн, дэргэд нь хүмүүс зогсож байна. Үзэсгэлэн эсвэл худалдааны шоу болж байгаа бололтой. - Business.MN
Хурлын төвд хүмүүс цугларч, уламжлалт хувцастай хоёр эрэгтэй хүний зургийг авч байна. Арын дэвсгэр дээрх том дижитал дэлгэц нь ландшафтын агаарын дүрсийг харуулдаг. - Business.MN
Хүмүүстэй танилцаж, сүлжээнд холбогдож буй хөл хөдөлгөөн ихтэй худалдааны шоу. Тавиурууд нь төрөл бүрийн хөнгөн зууш, савласан хоолыг урд хэсэгт байрлуулсан бол тод гэрэлтэй лангуунууд арын дэвсгэрийг бүрдүүлж, амьд, мэргэжлийн уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN

Хурлын арга хэмжээний үеэр хэлэлцсэн тулгуур сэдэв болох “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үеэр Монголын тал хамтрах сонирхолтой гол төслүүдээ танилцуулсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөрөөс гадна Монголын 43 ААН-ийн төлөөлөл өөрийн 56 төслийг танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох зорилготой ажиллаж байна. Үүний 24 төсөл нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн төслүүд байв.

Эдгээр төслийг Өвөр Монгол ба Хятадын хөрөнгө оруулагч, компаниудад танилцуулах, тэднийг холбох зорилготой B2B уулзалт амжилттай болж өнгөрснийг манай талаас оролцсон бизнесийнхэн хэлж байлаа. Тухайлбал, “Ti Bi Empire” компанийн ерөнхий захирал Г.Гарьдхүү Монгол-Хятадын хамтарсан гурав дахь удаагийн экспо-д ирсэн зорилгоо амжилттай биелүүлж чадсан талаар бидэнтэй хуваалцлаа.. Тэрбээр өөрийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний зарим нэр төрлийг Улаанцав хотод борлуулах нэрийн дэлгүүрийг байгуулахаар холбогдох албан тушаалтнуудтай тохиролцож дэмжлэг авчээ. Ингэхдээ гурван жилийн хугацаанд түрээсийн төлбөр тооцуулахгүйгээр ажиллах гэнэ. Монголын компаниуд зөвхөн Өвөр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, бизнесээ өргөжүүлэх талаар ярилцсанаас гадна өөр хоорондоо танилцаж, хамтран ажиллахаар тохиролцжээ. 1990 оноос 2019 оны эхний хагас жил хүртэлх хугацааг хамруулан харвал, манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 14 мянга орчим байгаа бөгөөд үүний 50 хувь нь Хятадын оролцоотой компаниуд байна. Энэ хугацаанд БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 20.1 хувийг эзэлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээр 112 орноос эхний байранд орсон байна.

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр

Хоёр талын төсөл хөтөлбөр танилцуулагдах үеэр эхний ээлжинд хамтран ажиллахаар тохиролцсон төслүүдийн санамж бичиг болон гэрээнд Монгол, Хятадын хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч талууд гарын үсэг зурав. “Энэхүү үйл явдал нь хамтын төсөл хөтөлбөрийг цааш амжилттай үргэлжлүүлэхэд ихээхэн нөлөөлдөг” хэмээн гарын үсэг зурах ёслолд оролцсон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч И.Батнасан хэлж байна. Тэрбээр уг экспод Бүсийн цаашдын хөгжил, бүтээн байгуулалтыг хурдасгах үүднээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулагчдыг эрэлхийлэх, холбоо тогтоох зорилгоор оролцож байна. Замын-Үүд чөлөөт бүсийг хариуцсан төлөөллүүд энэ удаад Өвөр Монголын Шинэтгэлийн хорооны худалдааг дэмжих хороо болон ӨМӨЗО-ы Жининг хотын ложистик худалдааны төвтэй хамтрах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүс рүү төмөр зам оруулах үүд нээгдэх аж. Энэ талаар Монголоос ирсэн төлөөллүүд “Тодорхой хугацаанд ашигласан төмөр замаа үнэ төлбөргүйгээр оруулах” гэсэн саналыг дээрх байгууллагуудад санал болгосноор дэмжигдэж ийнхүү амжилттай санамж бичгээ байгууллаа” гэв. Энэ тал дээр БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Биннань “Хоёр талт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулж, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтдаа бүтээн байгуулахад өндөр ач холбогдол өгнө” хэмээн санал сэтгэгдэлээ хэлж байлаа.

Түүнчлэн энэхүү “Замын Үүд – Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Монгол Улсын “УБЗ Групп” нь “Өвөр Монголын Гадаад Худалдааг Хөгжүүлэх” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр “Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээн дэх төсөл, цаашид бүс нутаг болон Монгол Улсын дэд бүтэц, хилийн боомтын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах юм” гэж УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэв.

Энэ мэт үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал, мэдээлэл технологи гэх мэт чиглэлээр хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн тоог нэмэн оруулж ирж, хоёр тал харилцан ашигтай байхаар сонирхон судалж байгаа аж. ӨМӨЗО-ны Хөгжил Шинэтгэлийн хорооны дарга Гүн Минжу “Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, хоёр талын эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарч байгаа” хэмээн онцоллоо. Тодруулбал, 2018 онд Өвөр Монголын манай улстай хийсэн худалдааны хэмжээ ойролцоогоор 4.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилүүдээс 27 орчим хувиар өсчээ. Цаашлаад 2019 оны зургаадугаар сарын байдлаар Өвөр Монголын зүгээс Монголын 226 төсөлд хөрөнгө оруулаад байна.

Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ эхлээд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг сайжруулж, хөгжиж буй салбараа тодорхойлох гэдэгт Монгол-Хятадын хоёр тал санал нэгдэж байна. Үүний тулд нэн түрүүнд ямар ажлыг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаас тодруулахад “Бид худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн чадварыг сайжруулах, уул уурхай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай байна” гэв. Түүнчлэн түүний үзэж буйгаар “Нэг бүс, нэг зам” санаачилга үүнд чухал үүрэг гүйцэтгэх аж.

Монгол Улсын үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан

Үүнээс гадна Экспо эхэлсэн өдрүүдэд Монгол-Хятадын стандартчилал, худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагаа, технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагаа, Монгол-Хонконг- Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа гэсэн салбар бүрт чиглэсэн уулзалт, яриа хэлэлцээр, хурал болж байна. Түннчлэн Хятад-Монгол-Оросын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болсноор зөвхөн үзэсгэлэн, хурал чуулганаас гадна урлагийн тоглолтоор дамжуулж соёлын солилцоог амжилттай хийв.

Хурдны замаар Хөх хоттой холбогдон ердөө 40 минутанд зорчдог болсон Улаанцав хот ирэх жилүүдэд хурдны замаар Бээжинтэй холбогдох замаар зорчигчдын урсгалаа эрс нэмэгдүүлэхээр зэхэж байна. Халуун хүйтэн нь таарсан таатай уур амьсгалтай тус газрыг “Хятадын тал нутгийн зуслан” хэмээн цоллож аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж буй нь 16 сая жуулчин хүлээж авах хэмжээнд хүргэжээ. 69 төрлийн ашигт малтмалын нөөцтэй ба голлон эрчим хүч,төмөр, нүүрс, мах, арьс шир хийн гагнуур, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, жилдээ 9000 гаруй тонн ноос ноолууран эдлэлийг Европт гаргаж, арьсан эдлэлээ дотоодын 20 сая дэлгүүрт борлуулдаг.Дэд бүтэц өндөр хөгжиж, “Big Data” буюу их өгөгдлийн улсдаа тэргүүлж, төв нь болж буй учир “Huawei” болон “Apple” компаниуд энд дата төвөө байгуулаад байна. Тиймээс ч дээрх хурлын үеэр Хятадын талаас ХАА салбарт тэр дундаа ноос ноолуурын талбарт өндөр технологийг ашиглаж, ноолуурын чанар чансааг сайжруулах замаар бүтээгдэхүүний гарц, үнэ цэнийг өсгөх боломжтойг тэд санал болгон онцолж байлаа. Манай улсын ноолуурын чанар байгалийн үндсэн байгаагаараа сайн бол Хятадын хувьд биотехнологийн аргаар сайжруулалтыг бусад гологддог ноолуурын төрлүүд дээр хийж чаддагаараа биднээс дээгүүр түвшинд гарсан байдаг. Жилээр, сараар бус өдрөөр өнгөжин тэлж буй тус хотын нэг хүнд ногдох ДНБ нь ойролцоогоор 2900 ам.доллар бөгөөд энэ нь өмнөх оныхоос 8.6 хувиар өссөн дүн. Өөрөөр хэлбэл, хүн амынх нь худалдан авах чадвар хурдацтай нэмэгдэж буйг илтгэх нэг үзүүлэлт нь энэ. Улаанцавыг нөгөө талаас худалдааны цөм хот болгох зорилго өвөртөлж буйн нэг илрэл нь Бээжинд үйл ажиллагаа явуулдаг байсан Ябаолу худалдааны төвийг 2016 онд нүүлгэн энд ирүүлснээс харж болох. Энэ хүрээнд монголчуудын Эрээн хотруу очих урсгалыг задалж Улаанцавруу татах үүднээс мөн сүүлийн жилүүдэд олон ажил хийж буй. Түүнийг нэг жишээ нь энэхүү экспог зөвхөн Хөх-хотод бус Улаанцавт давхар зохион байгуулж, Монголын худалдаачид, үйлдвэрлэгчдийн тус үйл ажиллагаанд оролцох зардалд мөн зохих хэмжээний дэмжлэг үзүүлдэгээс харж болох. Улаанцав хотын “шинэ хот” гэж нэрлэгдэх хэсэгт өдгөө хүн, машины хөл хөдөлгөөн сэлүүхэн байгаа ч хоёр жилийн дараах экспод дахин ирэхэд бүх барилга байгууламжинд нь гэрэл асч, гадаад дотоодын гийчдээр дүүрсэн амьд хот болсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь, хэдхэн жилийн өмнө энэ хотын төрх нь хуучин, иргэд нь ядуу байсан.

https://business-mn-asset.s3.amazonaws.com/wp-content/uploads/2019/09/China.mp4
bookzone
Тагууд: менежментстратегиХятад

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00