16 настай Монти хүү мөрөөдлийнхөө тухай зохион бичлэг бичих даалгаврыг багшаасаа авчээ. Тэрбээр мөрөөдлөө дүрслэх гэж нэлээд бодож, баахан тарчлав. Учир нь түүний мөрөөдөл түүний амьдралын туйлын зорилго юм.
Монтигийн мөрөөдөл ранчотой болох. Түүнийгээ дэвтэрийнхээ 10 хуудсанд буулгахдаа 160 га газраа, 740 квадрат метр талбайтай амьдрах байшингаа деталь бүрээр нь задалж бичжээ. Тэр ч бүү хэл ранчод байрлах адууны зүчээн, зам гаруйг хүртэл нарийнаар дүрсэлсэн байна.
Гэтэл ангийн багш нь зохион бичлэгийг нь уншаад “Тарган гэж жигтэйхэн хоёрын дүн” барьжээ. Яагаад муу дүн авсан шалтгаанаа Монти багшаа асуухад:
-Чиний насны хүүхдэд ийм мөрөөдөл биелшгүй зүйл. Ранчотой болохын тулд маш их мөнгө хэрэгтэй. Чамд тийм мөнгө байгаа юм уу? Чи ядуу айлын хүүхэд шүү дээ. Тиймээс гэртээ хариад зохион бичлэгээ өөр сэдвээр бичээд ир.
Хүү гэртээ хариад ааваасаа энэ талаар асуухад аав нь “Энэ тал дээр би тусалж чадахгүй юм байна аа. Энэ бол гагцхүү чиний л шийдвэр байх ёстой. Харин гаргасан тэр шийдвэр чинь чамд хамгийн чухал байх болно” хэмээжээ. Монти аавынхаа хэлсэн үгийг удаан бодсоны эцэст багшдаа хуучин зохион бичлэгээ барин очиж “Та муу дүнгээ үлдээж болно. Харин би энэ мөрөөдлөөсөө ухрахгүй” гэсэн хатуу хариуг өгөв.
Би чиний багш байх үедээ мөрөөдлийн хулгайч байжээ. Би олон хүүхдийн мөрөөдлийг хулгайлсандаа одоо харамсдаг. Гэхдээ өөрийнхөө мөрөөдлийн төлөө бат зогсч чадсанд чинь туйлын баяртай байна
Он цаг өнгөрч том мөрөөдөлтэй хүү эрийн цээнд хүрлээ. Өнөөдөр тэрбээр залуу бизнесмэнүүдэд зориулан илтгэл тавьж байна. Монти тэдгээр залууст хандан “Би энэ түүхийг яагаад ярьсан бэ гэхээр миний авсан 160 га газарт, миний барьсан 740 кв/м байшинд минь та бүхэн ирсэн байна. Харин бичсэн зохион бичлэгийн маань эх загвар тэр хананд өлгөөтэй байна” хэмээн хэлэх даруйд тэнд цугласан бүсгүйчүүдийн нулимс гол мэт мэлмэрэн асгарч, эрчүүдийн сэтгэл хүрхрээ мэт оргилон дүрэлзлээ. 16 насныхаа мөрөөдлийг бодит болгон биелүүлж, бүр хөгжин цэцэглүүлснийг нь тэд хараад шагшин, бишрэн байв.
Хэдэн хормын дараа Монти цааш ярихдаа “Энэ түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь бол миний зохион бичлэгийг үнэлээгүй багш маань гурван жилийн өмнө 30 сурагчийнхаа хамт манай ранчод ирж амарсан явдал. Буцахынхаа өмнө багш маань надад хандан “Монти сонс, энэ талаар одоо хэлэх цаг нь болсон. Би чиний багш байх үедээ мөрөөдлийн хулгайч байжээ. Би олон хүүхдийн мөрөөдлийг хулгайлсандаа одоо харамсдаг. Гэхдээ өөрийнхөө мөрөөдлийн төлөө бат зогсч чадсанд чинь туйлын баяртай байна” гэсэн шүү. Тиймээс залуус та бүхэндээ хэлэхэд МӨРӨӨДЛӨӨ БИТГИЙ ХУЛГАЙЛУУЛААРАЙ гэж зөвлөе”.