BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Стрессд автсан эсвэл гүн бодолд автсан хүний дүр төрх. Түүний эргэн тойронд үүл, анхаарлын тэмдэг, хар хөх өнгийн дэвсгэр дээр "ASAP" гэх мэт хийсвэр дүрс, тэмдэгтүүд байдаг. - Business.MN

Төгс зүйл гэж угаасаа байхгүй, ажлаа зүгээр л хийж дуусга

Б.Билэгт   Б.Билэгт
2019-09-12
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Бид эхлүүлсэн ажил бүрээ хамгийн сайнаараа хийхийг хүсдэг. Гэвч хийж буй зүйлээ хамаг чадлаараа хийх гэж оролдох үед бид “Төгсийн урхи”-нд ордог. Ингэснээр хэзээ ч биелэх боломжгүй төгс төгөлдөрт тэмүүлэн, эцэст нь толгойгоо дэмий л гашилгаж хайран цагийг үрдэг. Францын нэрт сэтгэгч Волтайрын “Төгс гэдэг сайны саад” гэх үг бий. Энэ нийтлэлийг бичихдээ би өгүүлбэр, цогцолбор бүрийг хүссэн шигээ төгс байлгахыг зориогүй. Оронд нь өөрийнхөө санааг цэгцтэй буулгахыг л хамгийн түрүүнд хичээсэн юм. Ийм ч учраас нийтлэлээ 30 минутын дотор л төвөггүйхэн бичиж дуусгав. Ийнхүү бичиж дуусгасныхаа дараа би хэрхэн бичсэн үйл явцаа энэ хэсэгт нэмж оруулсан юм. Нэгэнт бичиж дуусгасныхаа дараачаар бэлэн болсон нийтлэлээ уншиж засахад 10 минут болов. Хоосноос төгс зүйлийг бүтээх гэж оролдохын оронд алдаа оноотой бичсэн ч түүнийгээ бага багаар сайжруулснаар нэг цагийн дотор зорьсондоо хүрсэн. 

Хийх явцдаа суралцах гэдэг ойлголт бий. Ямар ч ажлыг хийх тусам туршлагаждаг тул эхний оролдлогоороо хэдэн алхам алгасч өөртөө хэтийдсэн чанарт тэмүүлэх хэрэггүй. Үүнийгээ яс махандаа шингэтэл ойлгож яваа хүний нэг нь би. Харин цагаа оновчтой хуваарилж, бодит үр дүн гаргасныхаа дараа хийсэн ажлаа эргэж нягталж, хагас дутуу зүйлс байвал гүйцэд болгох хэрэгтэй. Хийхээс хэлэх нь амархан. Тиймээс New York Times-ын ажлын зөвлөгөөний буланг хариуцдаг сэтгүүлч Тим Харрерагийн төгс болгох гэж зүтгэлгүй ажлаа эхэлж дуусгахад туслах хоёр алхмыг хүргэж байна. 

  1. Хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваах. Ингэснээр жижиг хэсгүүдээ нэг нэгээр нь хийж дуусгах замаар эцсийн үр дүндээ илүү хялбар хүрэх боломжтой. Заримдаа бид хорвоог зөвхөн хар цагаанаар сэтгэж, төгс хийх эсвэл огт хийхгүй гэх хайрцганд орох тохиолдол бий. Иймээс жижиг жижгээр ахиц гарч байгаа гэдгээ санаж байх нь “Төгсийн урхинд” оролгүй ажлаа хийхэд тустай аж. 
  2. Хийж байгаа ажлаа том зургаар нь харах. Эцсийн зорилго дээр бус харин түүнд хүрэх үйл явцад илүү анхаар. Ингэснээр том зорилго урдаа тавьчихаад хаанаас эхлэхээ мэдэхгүй дэмий л ангайж зогсолгүй ямар үе шатууд туулах ёстойг мэдэх тул зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.

Эцэст нь цаг үрэн төгс зүйлийг хийх гэж оролдох уу эсвэл цаг хугацаа орох зарим үйл явцыг хүлээн зөвшөөрөөд урагш явах уу гэдэг таны л сонголт юм. 

bookzone.mn
Тагууд: менежментхувь хүний хөгжил

Санал болгох:

Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Turmunkh
Turmunkh
4 жил өмнө

Товч бөгөөд тодорхой, яг л хэлэх гэсэн санаагаа шууд хэлсэн сайхан нийтлэл байна. Ихэнх сайтууд уран зохиолын бүтээл туурвиж байгаа юм шиг л сэвж өгнө дөө. Баярлалаа

0
Бобо ЧБ
Бобо ЧБ
4 жил өмнө

Хэрэгтэй нийтлэл байна!

0
« Previous 1 2

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00