Монголын ажилтан албан хаагчид насны хувьд хоёр туйлтай. Залуучууд болон ахмад. Ямар туйлынхан ажиллаж байна гэдгээр нь тухайн байгууллагыг төвөггүйхэн ялгаж болно. Залуус нь зөвхөн хувийн компаниудад төвлөрдөг бол ахмадууд төрийн байгууллагад бөөгнөрөөстэй. Төрийн байгууллага дахь энэ төрхийн учир шатгаан угаасаа ойлгомжтой.
Харин залуучууд хувийн компаниудад төвлөрдөг эхний шалтгаан нь хямд ажиллах хүчин. Төвлөрөх биш төвлөрүүлдэг байхгүй юу. Яг “Асуулт?” компани шиг. Тус компанийн захирал зөвхөн залуу хүнийг ажилд авна гэдэг. Гэвч ганцхан нүхээр харж сонголтоо хийдэг хачин арга барилтай. Сонгох хэлбэр нь ЗӨӨЛӨН ЧИХ. Кофенд зарахад охидууд амар, грузчик хийлгэхэд хөвгүүд зүгээр гэж хөнгөн сэтгэж хэдэн сайхан залууг ажилтнаа болгож. Захирал энэ арга барилаа гоёор тайлбарлана. “Өөрсдөө сургасан өөрийн боловсон хүчинтэй болох”. Чих зөөлөнтэй залуус аргагүй өөр юм. Инээлдээд л, гүйлдээд л. Хөгжилтэй гэж жигтэйхэн. Аз жаргал бол тэнд буцалж байна аа, буцалж байна. Гэтэл…
Хэлсэн үгийг биелүүлсэнгүй, хамгийн их цалин авч байна гэж гоочилсоор байгаад чадвартай хэдэн хүнээ явуулчихсан хүн одоо яалтай ч билээ.
Жилийн эцсээр захирлын ажил тун тааруу гарлаа. Хүссэн ашгаа олж чадсангүй, тооцсон төлөвлөгөөгөө биелүүлж барсангүй. Нэг хэсэг барааны борлуулалт нь мэдэгдэхүйц буурч, нөгөө бүлэг бүтээгдэхүүн нь зардлаа арай гэж нөхөв. Ажилтнуудад нь чадвар аргагүй дутжээ. Хэлсэн үгийг биелүүлсэнгүй, хамгийн их цалин авч байна гэж гоочилсоор байгаад чадвартай хэдэн хүнээ явуулчихсан хүн одоо яалтай ч билээ. Хэд гурван хүн халж цалингаа хэмнэх гэсэн биш…
Эндээс мань хүн нэг зүйлийг ойлгосон нь залуу ажилтнуудаа удирдуулах туршлагатай ахмад менежерүүдтэй байх. Гэвч 45-аас дээш настнууд ажлын бөглөө, асуудлын үндэс гэж үздэг түүнд энэ нь хүлээн зөвшөөрөхөд бэрх асуудал. Өөрийнхөө зан характераас жишээлэн ойлгодог бололтой юм. Юм хэлэхэд хэдэрлээд хөдөлдөггүй, ажил даалгангуут номчирхоод суучихдаг тал ахмадуудад яалт ч үгүй байдаг л даа, яг “Асуулт?”-ын босс шиг. “Гэлээ ч олон дунд сайн хүн байгаа шүү дээ” гэсэн эхнэрийнхээ саналыг мань хүн авч хэлэлцсэнгүй. Нэг хэллээ, хоёр дахиа ч дуулгалаа. Арга сүүлдээ чиглэл нэгт нөхөр нь “Тэгвэл дунд насны хоёрын зэрэг менежертэй болооч” хэмээн зөвлөж.
Монголын практикт тэд ихэнхдээ хувиараа бизнес эрхлэгч. Хүссэн зүйлийг маань өгч чадахгүй юм бол хувиараа юм хийгээд явья гэсэн том бодолтой улс.
Дунд насны ажилтан бол хоёр туйлт монгол ертөнцийн хамгийн том хохирогч нь. Тэдэнд хурд хүч байна уу байна, чадвар туршлага бий юү бий. Ийм улс хаана л бол хаана хамгийн сайн ажилтан нь байж, хамт олныг бие болоод сэтгэл зүйн нэгдлийн хүч нь болж байдгийг Стив Жобс нэгэнтээ онцолсон байдаг. Гэтэл Монголын практикт тэд ихэнхдээ хувиараа бизнес эрхлэгчид. Хүссэн зүйлийг маань өгч чадахгүй юм бол хувиараа юм хийгээд явья гэсэн том бодолтой улс.
Тэдний урд хөндөллөсдөг гол саад нь цалин. Цол дагаж бяр гэдэг шиг тухайн хүн түвшиндээ тохирсон цалинг хүсдэг нь ертөнцөд тогтсон жам. Харин “Асуулт?”-ын захирлын хувьд энэ бол бас нэг проблем. Хэдхэн хүнд бөөн цалин өгснөөс баахан улсыг багахан хөлсөөр ажиллуулах нь түүний барьж ирсэн үндсэн арга барил учраас найзынх нь хэлсэн дээрх зөвлөгөө толгойд нь нэг л бууж өгөөгүй. Гэтэл бодох өөр, бодит байдал нэг өөр. Үзэл бодолдоо баригдаж дампуурах уу, бодит байдалдаа уусч хөгжих үү гэдэг хүнд шалгуур болчихоод байна, түүнд.
Нэг ёсондоо стратеги зорилгоо тактик зорилтоороо цохиж унагаах уу гэдэг сэтгэл зүйн зодоон цээжин дотор нь битүү өрнөөстэй гэнэм.
Яасан нь дээр юм бол доо?!
Ийм асуудал ч байна шүү байна. яах вэ хө