BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Брэд Стоуны "The Everything Store" номын хавтас. Хавтас нь "Жефф Безос ба Амазоны эрин үе" гэсэн бичвэр бүхий картон хайрцагны загвартай. Үүнд 2013 оны шилдэг бизнесийн номны шагналын наалт багтсан. - Business.MN

Ном: Оргүй хоосноос Онлайн худалдааны шилдэг компани хүртэлх түүх

Б.Билэгт   Б.Билэгт
2019-09-17
  Bookzone, Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Ном бичигдсэн түүх

Уг номын зохиогч Брад Стөүн 2006 оноос хойш Bloomberg-ын технологийн булангийн ахлах редактороор ажиллаж байгаа бөгөөд өмнө нь New York Times-д мэдээний сурвалжлагч байв. Тэрбээр технологийн салбар дахь шинэ содон үйл явдал, ололт амжилтуудын талаар олон жил бичих явцдаа Безостой хэд хэдэн удаа уулзаж байсан гэдэг. Заримдаа түүнтэй бүрэн хэмжээний ярилцлага ч хийж байв. Харин 2012 онд мань сэтгүүлч Безостой дахин уулзахдаа компанийнх нь түүхийг өгүүлсэн ном бичих санаа өвөртөлж очив. Компанийн дотоод соёлын дагуу цаасан дээр жирийтэл буулгасан номын саналаа түүнд өгөхөд Безос анхааралтай уншиж дууссаны дараа “Чи хүүрнэлийн төөрөгдлийг хэрхэн зохицуулах гэж байна даа” хэмээн асуусан юм. Уг төөрөгдөл нь Нассим Николас Талебын “Хар хун” номонд гардагчлан ойлгоход төвөгтэй бодит байдлыг хүмүүс хэтэрхий энгийн болгож ойлгодог үзэгдлийг хэлдэг. Безосын тайлбарлаж байгаагаар Амазоны түүхийг ном болгож бичихэд хэтэрхий төвөгтэй ба компанийн амжилт бүрийн цаана хоорондоо сүлэлдсэн маш олон учир шалтгаанууд буйг хэлсэн юм. Гэвч уг ном зүгээр ч бичигдээд зогсолгүй шилдэг ном гэх шагнал болгоныг түүсэн бөгөөд уншигч та яг одоо энэхүү номын тэмдэглэлийг уншиж сууна. 

1994 онд Нью-Йоркийн тэнгэр баганадсан нэгэн оффист Амазоны талаарх санаа хамгийн анх төрж байсан гэдэг. Харин өдгөө Амазон компанийн талаар сонсоогүй бизнес эрхлэгч гэж үгүй. Зохиогч шинэ, хуучин нийт 300 гаруй ажилтантай ярилцлага хийж, Безостой жил дамнан ярилцсаны эцэст Амазоны бүрэн түүхийг бичсэн аж. Ном бичигдэж эхлэх үед Безосын “Амазоны түүхийг эргэж харахад хэтэрхий эрт байна” гэх бодол аажмаар өөрчлөгдсөн нь уг компанийн асар өргөн түүхийг амжилттай буулгасныг илтгэж буй биз ээ.

Номонд гарах сургамжтай жишээнүүд

Бизнест үргэлж тохиолддог тодорхойгүй байдал, эрсдэл дагуулсан шийдвэрийг Безос хэрхэн даван туулсан жишээгээр уг ном арвин. Эдгээр жишээн дунд монголчуудад нэр нь хэдийн танил болсон эрхмүүд гардаг тул жишээнүүдийг эргэн санаж эргэн тойрныхондоо сонирхуулж ярихад нэн хялбар бөгөөд зугаатай санагдана. 2001 оны үеэр Амазон хэрэглэгчдээ татаж, тэдний итгэлийг олох гэж зүдэрч байсан цаг. Энэ үед Харри Поттер цувралын дөрөвдүгээр боть хэвлэлтээс гарах дөхөөд байв. Ж.К.Роулингийн үнэнч уншигчдад нь хүсэн хүлээсэн ботийг нь санал болгох боломжийг Безос алдахыг хүссэнгүй. Иймээс уг номыг худалдаалж эхлэх өдөр нь 40 хувийн хямдралтайгаар захиалагчдын гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг Амазон санал болгов. Үр дүнд нь нийт 255 мянган захиалга нэг бүрээс Амазон хэдэн долларын алдагдал хүлээж байсан ч хэрэглэгчийн итгэлийг олохын тулд зайлшгүй хийх ёстой алхам гэж Безос үзэж байв. Удалгүй түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчдэд захирлынх нь зөв байсныг цаг хугацаа харуулсан юм.

 

1 of 6
- +
Гурван зургийн эвлүүлэг: бага насны хөрөг дээр инээмсэглэж буй бяцхан хүү, байшингийн гадаа өвөө, нохойгоо дагуулан сууж буй хүү, ахлах сургуулийн жилийн дэвтэр дээрх гэрэл зураг дээр өөр хоёр хүнтэй гишгүүр дээр сууж буй залуу. - Business.MN
Дөрвөн зургийн эвлүүлэг: Тед Йоргенсен 1961 онд дугуй унасан, Тед 2013 онд дугуйн дэлгүүрт, 2012 онд болсон арга хэмжээнд Жеки, Майк Безос, Маккензи болон хүүхдүүдтэйгээ гэртээ амарч буй Безос. - Business.MN
Жэфф Безос Амазоны ажилтнуудтай хамт янз бүрийн арга хэмжээнд оролцохыг харуулсан эвлүүлэг: Шел Капхантай хийсэн уулзалт, Жефф, Маккензи Безос нартай хийсэн хувцасны үдэшлэг, 1997 оны IPO-д зориулж Кабо хотод Амазон болон Дойче банкны ажилтнуудтай хийсэн баяр. - Business.MN
Гурван зургийн эвлүүлэг: Жефф Безос Junglee-ийн удирдлагуудтай; Безос Жоржиа муж дахь богино хугацааны гүйцэтгэлийн төвд захиалга боловсруулахад тусалдаг; болон Жефф Вилке сууж байсан, Амазоны гүйцэтгэлийн сүлжээг шинэчилсэн ахлах дэд дарга. - Business.MN
Дөрвөн зургийн эвлүүлэг: 1) Segway дээрх хүн, 2002. 2) NASDAQ-ийн хонх цохиж байна, 2001 оны 9-р сарын 7. 3) Тайзан дээр телевизийн хөтлөгчтэй ярилцаж байна, 1999 оны 12-р сарын 29. 4) Теннисчинтэй зургаа авахуулж байна. , шинэ үйлчилгээг сурталчлах. - Business.MN
Амазоны ачаалал ихтэй төвийг харуулсан хоёр агаарын зурагны эвлүүлэг болон Сиэтл хотын төвд байрлах өндөр байшингууд, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Амазон компанийн бөмбөрцөг хэлбэрийн төв байрны зураг. - Business.MN

Бизнес эрхлэгчдэд түгээмэл тохиолддог алдаа оноо, жаргал зовлон бүхнийг уг номонд өгүүлсэн нь уншигч бүр өөртөө хамаарах хэсгээс сургамж авууштай. Нэгэн жишээг дурдахад, Безос хэрэглэгч утсаар ярих ёсгүй гэж анхнаасаа үзэж байлаа. Учир нь тэрбээр хүн бүр Амазоны сайтаар чөлөөтэй үйлчлүүлж, аргаа барвал хэрэглэгчдэд туслах цэсийг хялбархан ашиглах боломжтой гэж итгэж байв. Иймээс хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст оператортой ярихын тулд үйлчлүүлэгчдийн хүлээх цагийг бууруулах чиглэл өгөв. Удалгүй хурал дээр хэрэглэгчийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Билл Прайсаас оператортой холбогдох хүртэл хэрэглэгчийн хүлээх дундаж хугацаа ямар байгааг Безос асуув. Прайс энэ үед компанийн амин чухал дүрмийг зөрчин захиралдаа бодит байдлыг зөөлрүүлэн хэрэглэгчид нэг минутаас бага хугацаатай хүлээж байгааг хэлж орхив. Хариуд нь Безос “Үнэхээр үү? За харцгаая” хэмээгээд Амазоны хэрэглэгчийн төв рүү залган утсаа чанга яригч дээр нь тавив. Утасны хүлээлгийн ая хурлын өрөө дүүрэн цуурайтах зуур Безос бугуйн цагаа харж зогсоно. Ширээний ард сууж буй бусад хэлтсийн захирлууд тавгүйтэж, харин Прайс яахаа мэдэхгүй дэмий л сандрах аж. Дөрвөн минут хагас хэртэй хугацаа өнгөрсний дараа Безосын царай минчийтлээ улайлаа. Эцэст нь оператор утсаа авахад тэрбээр зүгээр л шалгаснаа хэлмэгцээ утсаа тасалж, Прайсыг чадваргүйгээс гадна худалч хэмээн чангаар шүүмжлэв. Энэ явдлаас 10 сарын дараа Прайс ажлаа хүлээлгэж өгсөн юм.

Безосын ажлын арга барил

Безостой хаана ч таарсан чамд бүрэн анхаарлаа хандуулж юу ярихыг чинь тэрбээр анхааралтай сонсоно. Бусадтай санамсаргүй таарч яриа өрнүүлэхдээ Безос бусад завгүй захирлууд шиг үргэлж л нэг тийшээ яарсан  мэдрэмжийг хэзээ ч төрүүлдэггүй. Амазон компанийн дотоод соёлоор уулзалт дээр ямар ч пресентаци, слайд ашигладаггүй аж. Оронд нь ажилтнууд хийсэн ажлаа зургаан нүүрт багтаан бичиж, санаагаа танилцуулдаг. Ингэснээр ажилтнууд чөлөөтэй болоод цэгцтэй сэтгэхэд суралцдаг хэмээн Безос үнэн голоосоо итгэдэг. Ажилтнууддаа тавих түүний шаардлага хэр хатуу гэдгийг номон дээрх зарим түүх харуулдаг. Тэрбээр компанийнхаа эхэн үед шинэ ажилтан авах ярилцлаганд ажил, амьдралын тэнцвэрийг ярьсан хүмүүсийг ажилд авдаггүй байв. 

Бизнесийн өрсөлдөөний талбарыг хэдэн нүүдлийн цаанаас шатрын мастер мэт хардаг гэгддэг Жеф Безос хувийн пуужингийн компани Blue Origin-ыг үүсгэн байгуулснаас гадна 2013 онд тэрбээр Вашингтон Постыг 250 сая ам.доллараар худалдаж авсан нь хэвлэлийн салбарынхныг цочроож байв. Түүний үргэлж бусдад сануулж хэлдэг үг “Амазоны зорилго бол бизнесийн салбар болоод дэлхий даяарх стандартыг дээшлүүлж хэрэглэгчид төвтэй болгох”. Тийм ч учраас өндөр шаардлаганд нь нийцэхгүй хүмүүст хатуу ханддаг захирлынхаа дор ажиллах хүмүүс заримдаа шантардаг аж. Харин түүний хатуу шаардлагыг давж уншигчдын гар дээр очсон уг номыг уншихад дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани хэрхэн амжилт олсныг түүхэн цаг хугацааны үйл явдлуудтай нь хоршуулан мэдэж авна. Нэг гоочлох зүйл байсан нь ном 2014 онд бичигдсэн тул сүүлийн таван жилийн түүхийг ч мөн мэдэх хүслийг төрүүлж орхино. Харин сайн мэдээ нь уг номын дараагийн цувралыг зохиогч хэдийн бичиж эхэлсэн ба 2020 онд худалдаанд гарахаар хүлээгдэж байгаа аж. 

80 хүрээд чи туулсан амьдралаа чимээгүйхэн эргэцүүлэн, өөрийнхөө түүхээ эргэн дурсахад чамд хамгийн чухал зүйл бол чиний хийсэн сонголтууд байх болно. Эцэстээ бид өөрсдийнхөө хийсэн сонголт юм” Принстоны их сургуулийн төгсөлтийн илтгэл дээрээс (2010.05.30)

Жеф Безосын хувьцаа эзэмшигчиддээ бичсэн жил бүрийн захидлын талаарх Business.mn дээр гарсан нийтлэлийг эндээс уншаарай.

Безосын унших номын жагсаалт

Амазоныг үүсгэн байгуулагдахаас эхлээд хөгжиж, өөрийн гэсэн соёлоо бүрдүүлэхэд ном чухал үүрэг гүйцэтгэсэн. Компанийн соёлыг, хэрхэн ажилладаг зарчмыг гүнзгий ойлгохыг хүссэн шинэ захирал, ажилтнуудын уншдаг номыг доор жагсаав.

Жеф Безосын хамгийн дуртай зохиол бөгөөд тэрбээр энэ зохиолоос маш их зүйлийг сурч авсан гэдэг.

 

Валмартын үүсгэн байгуулагч Сэм Валтон өөрийнхөө намтартаа жижиглэн худалдааны бизнест гардаг олон алдааг хуваалцсан юм.

 

“Хар хун” номондоо зохиогч хүмүүс тодорхой бүтцийг олж хардаг ч урьдчилан тооцох боломжгүй зүйлсийг харж чаддаггүй талаарх өгүүлсэн юм.
bookzone.mn
Тагууд: номномын товчлолномын хураангуйонлайн худалдаа

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two copies of the book "Atlas of the Heart" by Brené Brown are displayed. The book has a red cover. There is text in Mongolian beside the books, along with the author's name at the bottom.
“Зүрхний газрын зураг” номын хураангуй
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00