BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Венн диаграмм нь агуулгын маркетингийг брэндийн зорилго, хэрэглэгчийн хүсэл хоёрын давхцал гэж харуулдаг. Зүүн талд костюмтай хүн тэмдэг барьдаг. Баруун талд муур скейтборд дээр сууж байна. Текст монгол хэл дээр байна. - Business.MN

Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу

Б.Батзориг   Б.Батзориг
2019-10-11
  Маркетинг, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Одоогоос 23 жилийн өмнө 1996 онд Билл Гэйтс “контент бол хаан” гэж маш үнэн үг хэлжээ. Харин өнөөдөр зөвхөн гайхалтай сайн контенттой байх нь дангаараа хангалтгүй. Тухайн контентыг хэнд, хэзээ, ямар сувгаар, ямар хэлбэрээр хүргэнэ гэдэг нь мөн л адилхан чухал.

Маш сайн контент цаг зав, ухаан бодол, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан бүтээчихээд зорилтот сегментийн хэрэглэгчиддээ хүргэхдээ дутмаг бол Ганнам стайл зөвхөн Солонгост л алдаршихтай адил. Өнөөдөр вэб хуудас, блог, сошиал медиа сайтууд, и-мэйл зэрэг маш олон онлайн сувгуудаар контентоо хүмүүст хүрэх боломжтой болсон.

Өнгөрсөн жилүүдэд бид фэйсбүүк хуудасныхаа лайкын тоог өсгөх, төрөл бүрийн контент бүтээхэд суралцаж хөгжих үе байлаа. Харамсалтай нь бид чухам хэнд зориулж ямар зорилготой контент бүтээгээд байгаа тухайгаа хангалттай бодоогүй. Сошиал ертөнцөд одоо хэдэн мянган хүн байгаа юм чинь гээд зүгээр нэг контент хийчихээд олон хүнд хүрнэ гэж хүлээвэл хол явахгүй л болов уу. Хором бүрт сошиал ертөнцөд хэдэн арван мянган контентууд урсаж байгаа. Энэ бүгдээс ялгарч гарж чадахгүй л бол бусад шигээ яваандаа мартагдах л болно.  

Орчин үед контент маркетинг үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.

Юуны өмнө манай байгууллага байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага гэж төсөөлье. Бид өөрийн персонаг дараах байдлаар тодорхойлжээ.

ПЕРСОНА: ЭЗЭГТЭЙ ЭНХМАА 

10 хүртэл насны хоёр хүүхэдтэй, 28-35 настай. Гэр бүлийнхээ эрүүл мэндэд маш их анхаардаг тул агаарын бохирдол багатай хотын урд хэсэгт амьдардаг. 
Өрхийн сарын орлого 3-5 сая төгрөг. Өдөр бүр дор хаяж 30 минут сошиал медиад зарцуулж төрөл бүрийн зөвлөгөө, зөвлөмж уншиж бусадтай хуваалцаж, найзуудынхаа сэтгэгдлүүдийг уншдаг. Гадаадад сурч, амьдарч байсан. 
Түгээмэл тулгардаг асуудал: Хүүхдүүд нь ханиад хүрэмтгий, хоолондоо дургүй. 

Шийдэл: Манай компаний байгалийн гаралтай дархлаа сайжруулах хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр хүүхдүүд нь ханиад, томууг эсэргүүцэх чадавхи нь сайжирна.

Зорилтот хэрэглэгчдийнхээ персонаг тодорхойлчихлоо. Одоо харин нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ нь худалдан авалтын замнал юм.

Худалдан авалтын замнал

Худалдан авалтын замнал гэдгийг энгийнээр тайлбарлая. Хүнд ямар нэгэн асуудал тулгарлаа гэж бодъё. Тэрхүү асуудлаа анзаарч чухам ямар асуудал болохыг тодорхойлж улмаар шийдэх арга зам, шийдлүүд хайж эхлэдэг. Үүний дараа тэрхүү шийдлүүдээс сонголтоо хийх шийдвэрийн гарцыг олдог. Энэ бол худалдан авалтын замнал юм.

Тэгэхээр эзэгтэй Энхмаа хүүхдүүдээ ойр ойрхон ханиад хүрээд буйг асуудал хэмээн анзаарна. Үүний дараа яг ямар асуудал гэдгийг тодорхойлсноор шийдлүүдийг хайх шатанд орно. Энхмаа хүүхдүүд нь дархлаа султай тул ханиад амархан хүрээд байгааг олж мэдсэн тул дархлаа сайжруулах аргуудыг судалж эхэлнэ. Эрүүл агаарт тогтмол гаргах, жимс ногоо хүнсэндээ хэрэглэх, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хүнсний нэмэлт витамин зохистой хэрэглэх зэрэг олон төрлийн шийдлүүдийг олж мэдэв. Эцэст нь Энхмаа хүүхдүүдээ эрүүл агаарт гаргахдаа Скай Резорт, Зайсангийн ам, Тэрэлж зэрэг газруудын алинд нь хүүхдүүдээ агаарт гаргангаа цана, чаргаар гулгуулахад илүү тохиромжтой вэ, үйлчилгээ нь хэр сайн, үнэ ханш ямар вэ гээд судалж эхэлнэ. Бас хажуугаар нь дархлаа сайжруулах жимс, ногоо, хүнсний нэмэлтүүдийг аль сайн, аль чанартай, органик, органик, генийн өөрчлөлт орсон эсэх, үнэ ханш ямар гэдгийг мөн харьцуулна. 

Бидний хамгийн түгээмэл гаргадаг нэгэн алдаа бол бид бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, контент, маркетингийн мессежүүдийг л хүмүүст хүргэхэд түлхүү анхаардагт оршино. Энэ нь илүү бүтээгдэхүүн төвтэй маркетинг, харин бид хэрэглэгчиддээ асуудлаа олж хараад дараа нь өөрт нь илүү зөв шийдлүүдийг олоход туслах контентуудыг бүтээн хүргэснээр бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгуулан илүү борлуулалт хийх боломжтой.

Персонадаа зориулан контент бүтээх

Бид контентын стратеги гарган төлөвлөхдөө өөрийн зорилтот хэрэглэгч болох Эзэгтэй Энхмааг маш сайн тодорхойлон Энхмаад асуудлыг нь хэрхэн хэрэгсүүлэх, шийдлүүдийг хэрхэн ойлгуулах, яагаад манай бүтээгдэхүүн зөв шийдэл болохыг танилцуулахад гол нь анхаарна гэсэн үг. Бас Энхмаа ямар үг хэллэг хэрэглэдэг, хэзээ хаанаас мэдээлэл авдаг, ямар форматтай контент илүү таалагддаг зэрэг ч бас чухал.

Асуудлаа анзаарахад нь туслах контентын жишээ

  • Амархан ханиад хүрээд байгаагийн 10 шалтгаан (блог нийтлэл)
  • Бага насны хүүхэдтэй эхчүүд заавал унших бяцхан ном (цахим ном)
  • Ханиад, томууны дэгдэлтийн тухай инфографик

Асуудлаа хэрэгсээд шийдэл хайх шатны контент

  • Яагаад дархлаагаа сайжруулах нь ханиадны эсрэг хамгийн зөв арга вэ? (блог нийтлэл)
  • Ханиад, томуунаас сэргийлэх хамгийн энгийн 12 зөвлөмж (инфографик)
  • Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ? (видео)

Шийдвэр гаргалтын шатны контент

  • Манай бүтээгдэхүүн хэрхэн дархлаа сайжруулдаг вэ?
  • Манай хэрэглэгчид ярьж байна (видео)
  • Манай витамины танилцуулга

Персона болон худалдан авагчийн замналын аргачлалуудыг контент маркетингдаа ашигласнаар манай зорилтот хэрэглэгч өөрийн хүсэл сонирхлоор бидний зорилготойгоор хөгжүүлсэн контентуудыг үзэж харж, уншиж танилцана гэсэн үг. Ханиад хүрээд байгаагийн шалтгааны тухай нийтлэл фэйсбүүк дээрээс харснаар манай вэб хуудсанд анх хандсан Энхмаа нэг л мэдэхэд яагаад манай бүтээгдэхүүн өөрт нь болон хүүхдүүд нь хэрэгтэй, ач тустай болохыг ойлгочихсон худалдан авалтанд бэлтгэгдсэн байх жишээтэй.

bookzone.mn
Тагууд: маркетингтөлөвлөгөө

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Б.Батзориг

Б.Батзориг

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00