BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт үстэй, хар пиджак, зүүлт зүүсэн хүн бичиг баримт, хуанли барьчихсан ширээний ард сууна. Цаана нь компьютерийн дэлгэц харагдана. Хүн анхаарлаа төвлөрүүлж, анхааралтай харагддаг. - Business.MN

Б.Гантуяа: Насан туршдаа боловсрол эзэмших асуудал улам чухал болж байна

Business.mn   Business.mn
2019-10-11
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Техник технологийн дэвшил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бидний амьдрал, оршин буй хэв маяг урьд байгаагүйгээр асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Ийн хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд бид тасралтгүй, насан турш өөрсдийн мэдлэг чадвараа сайжруулах хэрэгцээ нэгэнт бий болжээ. Олон улсын боловсролын энэхүү чиг хандлагыг Монголд анхлан нутагшуулж буй СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төвийн эрхлэгч Б.Гантуяатай ярилцлаа. 

– Энэ цаг үед яагаад насан туршийн боловсролыг илүү чухалчилж буй талаар яриагаа эхлэх үү?  

– Мэдлэг өөрөө маш хурдацтай хуучирч байгаа энэ цаг үед тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, системтэй, зөв мэдлэгийг богино хугацаанд эзэмшин, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, ур чадвараараа гологдохгүй байхад тасралтгүйгээр өөрийгөө боловсруулах эрэлт ихээр бий болж байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн хөгжил, мэдээллийн эринд амьдарч буй иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн зэргийн сургалтаар эзэмших нь хангалтгүй. 

Нөгөө талаас ажил олгогчдын зүгээс мэргэжилтэнд тавих шаардлага нь улам өндөр болж, шинээр гарч ирэх мэргэжил, түүнд шаардагдах ур чадварыг урьдчилан таамаглахад хэцүү болж байгаа юм. Тухайлбал, компаниудын үйл ажиллагаанд өндөр хурдны мобайл интернет, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн технологи зэрэг нь хамгийн ихээр нөлөөлж байгаатай холбоотойгоор ирээдүйн мэргэжлийн чиг хандлагад өөрчлөлт орж байна.

Үүнтэй нийцүүлж аль хэдийнэ эзэмшсэн мэргэжилд хэрхэн богино хугацаанд өөрийгөө хөгжүүлж, нийцүүлэх вэ гэдэг асуудал үүсч буй учир тасралтгүйгээр, насан туршдаа боловсрол эзэмших асуудал улам чухал гэдгийг дахин хэлмээр байна.

Хамгийн ойрын жишээ гэвэл бидний хэлж заншсанаар шинэ мянганыхан амьдралынхаа туршид 17 удаа ажил мэргэжлээ солино гэж үздэг учир шинэ орчинд дасан зохицож чаддаг, технологийг ойлгодог, тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлдэг чадварууд чухалд тавигдана гэсэн үг.

– СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төв яг үүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болох уу?

– СЭЗИС-ийн хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг эрэлхийлж, үнэ цэнийг бүтээдэг, энтрепренер хандлагыг сургуулийн бүх түвшинд төлөвшүүлэн, сургалт болон судалгааны энтрепренер их сургууль болох зорилтыг дэвшүүлсэн.  Энэхүү шинээр дэвшүүлсэн алсын хараа, стратеги зорилтод нийцүүлэн тасралтгүй боловсролыг түгээхэд нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг хийж эхлээд байгаа.

Ирээдүйд биднийг ямар сорилт хүлээж байна вэ гэдгийг судалж тооцож энэ салбарт оролцогч талууд бүгд бодлогоо тодорхойлох хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл бидний ирээдүй бидний өнөөдрийн гаргаж буй шийдвэрээс ихээхэн хамааралтай тул олон талаас харж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих бодлого, зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа уялдуулж энэ салбарт түүчээлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай зөв монгол иргэнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна хэмээн харж тасралтгүй боловсролыг чухалчилж энэ төвийг нээсэн. 

– Одоогоор ямар ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

– СЭЗИС нь 95 жилийн түүхэн уламжлал, үнэт зүйлдээ тулгуурлан улс орны тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дижитал шилжилтэд манлайлах “UFE EXECUTIVE PLATFORM” буюу бизнес, эдийн засгийн салбарын манлайлагчдын платформыг үүсгэн, холбоосыг бий болгохоор ажиллаж байна.  Гол зорилго нь судалгаанд суурилсан системтэй мэдлэгийг олгодог сүүлийн үеийн бизнесийн чиг хандлага руу чиглүүлэгч нь болж, олон улсын шилдэг туршлагуудыг монголынхоо зах зээлд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарахад туслах, бизнесийн салбарыг удирдаж буй манлайлагчдаа холбоход оршиж байна.

Мөн “Extrapreneurship” хөтөлбөр, энэ нь олон улсын чиг хандлагын дагуу сургалтын олон хэлбэрүүдийг ашигласан коучинг, менторинг, шилдэг туршлага судлах “study tour”, эвэнт, форум, богино хугацааны холимог сургалтуудыг хослуулсан цогц хөтөлбөр юм. Мөн улирал болгон мэдлэгт суурилсан инновацийн чиглэлээр тухайн цаг үеийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын эвэнт, формуудыг тогтмол зохион байгуулна. Мөн шинээр гарч ирж буй технологийн дэвшлийг танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь мэргэжлийн туслалцааг үзүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын сургалт, судалгаа, бизнесийн байгууллагууд, экспертүүдтэй хамтарсан богино хугацааны технологид суурилсан сургалтуудыг зохион байгуулна гэх мэтийг дурдаж болно.

Сүүлд гэхэд, дижитал шилжилтийн хичээл орсноос гадна энтрепренерын хөтөлбөр, MBA-ын хөтөлбөр орж байна. Тухайлбал  санхүүгийн шийдвэрээ яаж гаргахаа мэдэхгүй байгаа бизнес эрхлэгчдэд зөвхөн тэр сэдвээр хичээл үзэх боломжийг ч олгож байгаа. Мөн экстрапренер хөтөлбөр бас орж байгаа. Үүнээс гадна soft skill буюу хувийн ур чадварыг хөгжүүлэх сургалтууд ч ордог. Уг хөтөлбөрийг заах хүмүүс нь зөвхөн их сургуулийн багш нар биш тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтарсан хөтөлбөрүүдийг бас гаргаж байгаагаараа онцлог. Улирал бүр UFE Executive Platform гэсэн үйл ажиллагаа зохиож байгаа. Эхний удаадаа хөрөнгө оруулалт хэрхэн татах сэдвээр 10-р сарын 14-ний өдөр зохиогдох гэж байна.

 

1 of 12
- +
Монгол, англи хэл дээрх үйл явдлын гарчиг, илтгэгч Хассан Каадаяагийн зурагт хуудас. Үүнд 2019 оны 10-р сарын 15-нд зохион байгуулагдах олон улсын байгууллагын туршлагын талаарх семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг баруун талд илтгэгчийн зургийг оруулсан болно. - Business.MN
Баруун талд нь албан ёсны хувцас өмссөн эрэгтэй эргэцүүлэн харж байна. Арын дэвсгэр дээр UFE-ийн Гүйцэтгэх платформоос зохион байгуулдаг бизнесийн платформын арга хэмжээг харуулсан гадаад хэл дээрх бичвэр, лого зэргийг харуулсан байна. - Business.MN
Үйл явдал дээр нэг костюмтай эр микрофоноор ярьж байна. Зурган дээрх бичвэрт түүний нэр, итгэмжлэл, технологи, нийгмийн шинэчлэлтэй холбоотой хэлэлцүүлгийн сэдвийг багтаасан болно. Доод талд лого харагдаж байна. - Business.MN
Гаррет Вилсон хэмээх илтгэгч оролцсон UFE Executive Platform арга хэмжээний сурталчилгааны зураг. Бичвэр нь монгол хэл дээр, доод талд зохион байгуулагчдын логотой. Үйл явдлын огноо 2019 оны 6-р сарын 28. - Business.MN
Костюм өмссөн эрийг харуулсан бизнес форумын үйл явдлын зурагт хуудасны зураг. Текст нь "UFE-ийн Гүйцэтгэх платформ"-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг, хэлэлцүүлэгт оролцогчдын тайлбар, үйл явдлын мэдээллийг агуулсан болно. Доод талд янз бүрийн лого гарч ирнэ. - Business.MN
Хэлэлцүүлэгт оролцогчдын мэдээллийг агуулсан UFE-ийн гүйцэтгэх платформ арга хэмжээний сурталчилгааны зураг. Текстэд оролцогчийн ололт амжилт, гүйцэтгэсэн үүргийг багтаасан болно. Энэхүү дизайн нь цэнхэр геометрийн дэвсгэр дээр байрлуулсан лого, үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан. - Business.MN
UFE-ийн гүйцэтгэх платформын сурталчилгааны зураг, хар хөх, нил ягаан өнгийн дэвсгэртэй. Ази хэл дээрх бичвэр, арга хэмжээний мэдээлэл, зохион байгуулах байгууллагын лого зэргийг агуулсан. Илтгэгчийн нэрийг хувь хүний зургаар тодруулдаг. Огноо: 2019.06.28. - Business.MN
UFE-ийн Гүйцэтгэх платформд зориулсан дижитал постерт "Нүүдэлчдийн контент"-ийн оролцогчийг монгол хэлээр бичсэн байна. Арын дэвсгэр нь байгууллагын лого, үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл, гоёл чимэглэлийн графикуудыг агуулдаг. - Business.MN
Гараа эвхсэн костюм өмссөн эрэгтэйг харуулсан сурталчилгааны зурагт хуудас. Текст нь түүний мэргэжлийн талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Доод талд нь 2019 оны 6-р сарын 28-ны огноотой, лого болон үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Загвар нь нил ягаан, цэнхэр өнгөтэй. - Business.MN
Бизнес моделийн форумд оролцогчийн тухай монгол хэлээр бичсэн сурталчилгааны зурагт хуудас, зүүн талд илтгэгчийн зураг. Доод талд лого болон үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг өнгөлөг геометрийн дэвсгэртэй харуулав. - Business.MN
UFE Executive Platform форумын сурталчилгааны график, хэлэлцүүлэгт оролцогчдын тухай монгол бичвэр, түүний хажууд байгаа хүний зургийг багтаасан. Арга хэмжээний огноо: 2019.06.28. Төрөл бүрийн лого, гоёл чимэглэлийн график агуулсан. - Business.MN
Нил ягаан, цэнхэр дэвсгэртэй UFE-ийн гүйцэтгэх платформд зориулсан танилцуулгын слайд. Үүнд монгол хэл дээрх бичвэр, хүний зураг, Iplus, UFE-ийн лого зэрэг багтсан. 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн арга хэмжээ нь бизнесийн загваруудыг хэлэлцдэг. - Business.MN

– Энэ удаагийн “UFE Executive Platform” арга хэмжээний онцлог юу вэ?

– “Платформд суурилсан бизнес модель”  сэдэвт анхны форумыг 2019 оны зургаадугаар сарын 28-ы 16:00 цагт Corporate Convention Center event hall-д зохион байгуулсан. 

Энэ удаагийн арга хэмжээ нь бизнес болгонд түгээмэл гардаг нэг бэрхшээл бол санхүүжилт босгох стратегийн сэдвээр үргэлжилж байна. Дөнгөж байгуулагдаж буй старт-апаас эхлээд хэдийн өсөлттэй явж буй бизнесд ч учирдаг нэг том санаа зовоосон асуудал яах аргагүй мөн гэдгийг бизнес эрхлэгч болгон хэлдэг. Тэгвэл хэрхэн санхүүжилтийг зөвхөн дотоодоос гэлтгүй гадаадын зах зээлээс ч босгох боломжийн талаар дотоодын туршлагатай хөрөнгө оруулагчид, мөн Оксфордын Их сургуулийн өрсөлдөөний тухай хууль болон бодлогын эрдэм шинжилгээний мэргэжилтэн Хассан Хаккаяа болон Америкийн “Shark Tank” нэвтрүүлгийн оролцогч хөрөнгө оруулагч нарт чиглэл өгч ажиллаж байсан, краудфандингаар 1 сая ам.доллар босгосон туршлагатай Майкл Буртов нар илтгэл тавина. 

Ер нь үйл ажиллагаа маань хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь том төсөл дээр хөрөнгө оруулж байгаа байгууллагууд туршлагаа хуваалцана. Их хэмжээний хөрөнгө оруулалтыг татахдаа байгууллагуудад юун дээр алдаа гаргадаг, хэрхэн сайжруулж болох талаар зөвлөнө. Харин нөгөө талд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесүүдэд санхүүжилт дээр гацах үед хэрхэн гаднаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй талаар зааж сургана. Мөн бизнесийн хэлэлцээр хийхдээ хэрхэн тохиролцдог талаар ч мөн ярилцах юм.

bookzone
Тагууд: боловсролхувь хүний хөгжил

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00