BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм өмссөн эрэгтэй "The Corporate Hotel & Convention Centre" гэсэн шошготой индэр дээр ярьж байна. Түүний ард том дэлгэц дээр хийсвэр зураас, гэрэлтсэн цэгүүд бүхий "Санхүүжилтийн стратеги" гэсэн бичээсийг харуулдаг. - Business.MN

Санхүүжилтийн мэдлэг, туршлагыг хуваалцсан UFE EXECUTIVE PLATFORM

Б.Билэгт   Б.Билэгт
2019-10-17
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Санхүүжилт гэдэг ямар ч бизнесийн хамгийн том бэрхшээл болдгийг бизнес эрхлэгч бүр хэлдэг. Бэлэн мөнгөний урсгалаа хэрхэн таслахгүй авч явахаас авахуулаад бизнесийн алхам бүрт мөнгөний хэрэгцээ гардаг. Өнөө үед бизнесүүд глобалчлал болон шинэ технологийн тусламжтай зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүйгээр олон улсаас санхүүжилт босгох боломжтой болоод байна. Ингэхийн тулд гадны туршлагыг судлах хэрэгтэйгээс гадна дотоодын зах зээлээ ч сайтар ойлгох хэрэгтэй болно. Харин энэ бүх талуудыг урин оролцуулж, гадаад, дотоодын мэргэжилтнүүд нэгэн орой цуглаж, бизнес эрхлэгчдэд өөрсдийн туршлага, зөвлөгөөгөө хуваалцсан “UFE Executive Platform” арга хэмжээ “Санхүүжилт босгох стратеги” сэдвээр болж өнгөрсөн юм. Энэхүү арга хэмжээг СЭЗИС-ийн Тасралтгүй Боловсролын Төвөөс зохион байгуулсан юм. 

Үндсэн илтгэлийг НҮБ-ын Өрсөлдөөн ба хэрэглэгчийн салбар байгууллагын даргаар ажиллаж байсан, Оксфордын Их сургуулийн Өрсөлдөөний тухай хууль ба бодлогын мэргэжилтэн Хассан Куакаяа “Том төслийн санхүүжилтийг татах стратеги” сэдвээр тавьсан юм.  Дэлхийн банкны 2018 оны судалгаагаар хөрөнгө оруулалтын орчинд хамгийн чухал хүчин зүйлүүдэд улс төрийн  тогтвортой байдал, хуулийн орчин, дотоодын зах зээлийн хэмжээ, макро эдийн засгийн тогтвортой байдал, тогтвортой валютын ханш болон чадварлаг ажиллах хүчин орсон юм. Энэ бүхнийг үл харгалзан олон улсын бизнесийн тавцанд гарч санхүүжилт босгохын тулд Монгол улс өндөр хөгжилтэй улсуудын компаниудтай өрсөлдөх шаардлага гардаг. Энэ үед чадварлаг, биеэ даасан, цөөхөн компаниуд л өрсөлдөж, үлдсэн нь тодорхой стратеги байхгүй тул санхүүжилт олж чадалгүй гацдаг. Хассан “Интернет, онлайн худалдаа зэрэг бүх зүйлс нь дэлхийн хаана ч бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн үнэтэй нөөц нь болж байна. Энэ шинэ технологиуд нь старт-апуудад маш том боломжийг өгөхийн зэрэгцээ томоохон компаниудын хөгжлийг сүйтгэх хүчин чадалтай” гэдгийг дурдав. Монгол улсаас төрөн гарах шинэ бизнесүүд дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөх нэгэн боломж нь шинэ технологийг чадварлаг ашиглах аж.

Онол дээр байгаа санааг бодит амьдралд хэрэгжүүлж, шинэ технологи ашиглан бизнесээ эхлүүлж, санхүүжилт босгож чадсан туршлагатай эрхмүүд уг арга хэмжээний үеэр өөрсдийн туршлагаа хуваалцав. Блокчейн технологи дээр суурилсан Zeel.mn платформ нь технологийн давуу талыг ашиглаж бичиг цаас гэх мэт үйл ажиллагааны зардлыг хэмнэснээр зээлийн шимтгэл болон хүүг бууруулах боломж бүрдүүлснийг Zeel.mn-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар онцлов. Мөн энэ оны долдугаар сард Сингапурт нээлтээ хийсэн “World Plus” платформын үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаяр цаашид өөрсдийн цахим сэтгүүлийн аппликейшнийхээ нээлтийг Япон, Америкт хийхээр төлөвлөж буйгаа хэлэв. Эдгээр нь дотоодын бизнес шинэ технологийг хэрхэн зөвөөр ашиглаж санхүүжилтээ олон бизнесээ явуулж байгаагийн тод жишээнүүд юм. Үүнээс гадна дотооддоо краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтээр боссон “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж буй “Лантуун дохио” ТББ-ын ТУЗ-ын гишүүн О.Мишээл “Бид мянга, мянган хүмүүсийн хандивын мөнгөөр төслөө хийж байгаа учраас нэг төгрөгийг ч орхигдуулалгүй үр ашигтай зарцуулах хариуцлага үүрч байгаа юм. Ялангуяа олон нийтийн санхүүжилтийн ажилд итгэлцэл маш чухал учир бидний санхүүг олон улсын “Ernst & Young” фирм үнэ төлбөргүй аудит хийж өгч байгаагаараа онцлог” гэдгийг дурдсан юм. 

СЭЗИС-ийн дэд профессор, инновацийн зөвлөх Г.Батхуяг энэхүү арга хэмжээг бодит туршлагуудыг ярилцсан, олон улсад санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн судлаачдын үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн болсныг онцлов. Ийнхүү улирал бүр зохиогдох “UFE Executive Platform” хоёр дахь удаагаа болж өнгөрөв. Панел хэлэлцүүлгээр нийт эдийн засгийн орчин талаасаа санхүүжилт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахад хамгийн том бэрхшээл нь тогтвортой байдал гэдгийг MCS группын Бизнес хөгжил хариуцсан захирал Т.Мөнхтөр хэлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд олон нийтийн боловсролыг дээшлүүлснээр улс төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой талаар оролцогчид санал бодлоо илэрхийллээ. Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд  тэдний хийж буй бизнес үнэхээр инноваци шингэсэн, шинэ бизнес мөн эсэхийг мэдэхийн тулд нэгдсэн бизнесийн платформ байгуулах хэрэгтэйг онцоллоо. Ингэснээр шинэ бизнесийн санаа гэдэг нь батлагдвал цаашлаад олон улсын хөрөнгө оруулагчидтай холбогдох үйл явцыг нэгдсэн стратегийн дагуу хийх хэрэгтэй аж. Тасралтгүй боловсролын төвөөс улирал бүр хэлэлцэх сэдэвтэйгээ холбоотойгоор сургалт семинар, судалгаануудыг хийж тасралтгүй үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн.

 

1 of 11
- +
Чуулган дээр хоёр хүн ярилцаж байна. Цагаан цамцтай эмэгтэй костюмтай эрэгтэйтэй ярилцаж байна. Арын том дэлгэц дээр "FINALS STRATEGY" гарч ирнэ. Энэхүү тохиргоо нь оролцогчидтой мэргэжлийн арга хэмжээ болсон бололтой. - Business.MN
Сандал дээр сууж буй хүн сонин уншиж байна. Уг хуудсанд лекцийн дэргэд үг хэлж буй эмэгтэйн гэрэл зураг бүхий нийтлэл тавигджээ. Сонин нь латин бус үсгээр бичигддэг. - Business.MN
Цайвар цэнхэр костюмтай эмэгтэй компанийн чуулганы үеэр индэр дээр үг хэлж байна. Арын дэвсгэр дээр "EG STRATEGY 2019.10.14 Корпорэйт Конвеншн Центр" гэсэн бичвэрийг дижитал сэдэвчилсэн дизайн, тайзны гэрлээр харуулсан байна. - Business.MN
Хурлын танхимд сууж буй хэсэг хүмүүс сандал, лого бүхий арын дэвсгэртэй. Зарим хүмүүс анхааралтай харагддаг бол зарим нь бодолтой байдаг. Ар талд камерын оператор харагдаж байна. - Business.MN
Тайзан дээр таван хүний суудалтай хэсэг хэлэлцүүлэг болж байна. Арын арын том дэлгэц нь оролцогчдын зураг, нэрийг харуулдаг. Өрөө нь тайзыг гэрэлтүүлэх өнгө өнгийн гэрлээр бүдэгхэн гэрэлтдэг. - Business.MN
Илтгэгч хурал дээр сонсогчдод хандаж байна. Дөрвөн оролцогч тайзан дээр сууж, ард нь дэлгэцэн дээр хөрөг зураг, нэрийг нь харуулсан байна. Байршил нь гэрэлтүүлэг сайтай хурлын танхим юм. - Business.MN
Лабораторийн цагаан халаадтай хүн төрөл бүрийн арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн дэлгэн харуулсан ширээний ард зогсож байна. Ширээн дээр овоолсон хайрцаг, савыг байрлуулж, бүтээгдэхүүний танилцуулга эсвэл үзүүлэнг санал болгож байна. - Business.MN
Хоёр эрэгтэй тайзан дээр түшлэгтэй сандал дээр сууж, нэг нь микрофон, нөгөө нь бичиг цаас барьдаг. Тэдний ард байрлах том дэлгэц дээр хар цагаан хөрөг зураг, англи бус хэл дээрх бичвэрүүд харагдана. Арын дэвсгэр нь дижитал сүлжээний дизайнтай. - Business.MN
Хоёр илтгэгч хурал дээр тайзан дээр сууж, арын дэвсгэр дээр илтгэгчдийн нэрс, зураглалыг харуулсан байна. Үзэгчид тайзны өөдөөс харж сууна. Энэхүү орчин нь мэргэжлийн болон албан ёсны уур амьсгалтай. - Business.MN
Таван хүний бүлэг том дэлгэцийн эргэн тойронд цугларч, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өрөө нь бүдэгхэн гэрэлтэй, гоёл чимэглэлийн гэрэл нь таазнаас өлгөөтэй, арын дэвсгэр дээр текстийг харуулсан проекцийн дэлгэцтэй. - Business.MN
"Санхүүжилтийн стратеги"-г харуулсан том дэлгэцтэй бүдэг гэрэлтэй хурлын танхим. Хүмүүс тайз руу эгцлэн сууж байна. Илтгэгч индэр дээр зогсож байна. Өрөөнд гоёл чимэглэлийн гэрэлтүүлэг, таазнаас өлгөөтэй ургамал байдаг. - Business.MN
bookzone.mn
Тагууд: санхүүсанхүүжилттуршлага

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person wearing glasses and a gray blazer sits at a table with a glass of water in front of them. The background displays the words "FinTalk" and "Business Podcast," featuring Татварын мэргэшсэн зөвлөх Б.Мөнхчимэг as the expert guest.
Ашгаа зөв тогтоовол татвараас айгаад хэрэггүй (№289)
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00