BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, зангиа өмссөн хүн улаан бичээстэй "Уучлаарай" гэсэн бичигтэй жижиг цагаан картыг өргөв. Арын дэвсгэр нь бүдгэрч, том цонхтой тод интерьерийг харуулж байна. - Business.MN

Алдах эрх чөлөө: Захирал та алдаагаа хүлээж сур

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-10-17
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Бид өмнөхөн Алдаа гарах эрх чөлөөг ажилтнууддаа олгохын ач холбогдлын талаар “Захирал та, ажилтандаа АЛДАХ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОНО УУ!” нийтлэлдээ өгүүлсэн. Энэ удаад тухайн захирал компанидаа тус менежментийг хэрхэн нутагжуулж болох арга хэлбэрийн нэгээхэн хэсгийг тэмдэглэж байна.

НЭЭЛТТЭЙ БАЙХ

Таны гаргах ёстой хамгийн чухал шийдвэр бол хариуцлагыг ажилтнууддаа шилжүүлж өгөх. Ингэхдээ “Захирал надад итгэж байгаа юм байна” гэсэн итгэл үнэмшлийг тэдэнд эргэлтгүй олгох хэрэгтэй.Үүний нэг хэлбэр нь хурал цуглааны үеэр аливаа асуудлыг хэлэлцэхдээ сонголт хийх боломжийг ажилтандаа өгч байх учиртай. Тухайлбал, Нараа та энэ асуудлыг судлаад яаж шийдсэн нь зөв байх талаар саналаа хэлээч?

ХҮЛЭЭЛТЭЭ ТОДОРХОЙ ОЙЛГУУЛАХ

Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалд “Энэ нөхөр л ажил хийчихээр хүн. Тэр надад таалагддаг” гэсэн хөнгөн сэтгэлээр хандаж огт болохгүй. Учир нь тухайн багийг удирдах менежер бол Алдаа гаргах эрх чөлөө бүхий менежментийн амин сүнс нь юм. Тиймээс гүйцэтгэх ур, боловсруулах чадвар, удирдах барил гэх мэт  заавал байх шаардалгуудыг олон талаас нь тунгаах хэрэгтэй. Сонголтоо хийх хүртэлх хугацаандаа хариуцлага хүлээж чадна гэж тооцсон ажилтнууддаа тодорхой ажлуудыг тохоож, гүйцэтгүүлэх нь менежерийн өнгө төрх, төрөл хэлбэрийг ялгаж харахад хамгийн их тусыг өгдөг.

Тухайлбал, Нараа та энэ асуудлын гадаад нөхцөлийг нь судлаад яавал зөв байх талаар эцсийн шийдвэрээ дараагийн баасан гарагт хэлээрэй. Туяа та дотоод нөхцөлийг нь судлаад танилцуулаарай. Та хоёрын гаргах судалгаа, шийдвэр энэ төслийн 3-р улирлын төлөвлөгөөнд том дэм болно гэдэгт найдаж байна.  

МЕНЕЖЕРИЙН НЭР ХҮНДИЙГ ӨРГӨХ

Ажилтнуудынхаа гаргаж буй санал санаачлагын түвшинг жигнэж байх хэрэгтэй. Энэ зуур урмын үг хайрлахаа март уу зай. Таны гол зорилго бол тухайн багийг удирдаж байгаа менежерийн нэр хүнд, нэмэр нөлөөллийг хамт олны дунд тойруу замаар бий болгох явдал юм. Үүнийг хурал цуглаан, албан бус уулзалт гээд бүхий л нөхцөлд хийж болно. Үгээ хэлэх хэлбэрийн тухайд жишээлэхэд “Эрхэмээ  компанийн борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байгаа учраас энэ талаар гагцхүү түүнд л хандах хэрэгтэй”. Өнгөц харахад дээрх үг итгэл үзүүлж байгаа шууд хэлбэр биш боловч ажил хариуцаж авсан шинэхэн менежерт асар өндөр ач холбогдолтой байдаг. Менежертээ итгэсэн бол түүнийг бүх талаар дэмжих нь захирлын хийх үндсэн ажлуудын нэг ажээ.

ЖИЖИГ АСУУДАЛ ГЭЖ ҮГҮЙ

Хариуцлагыг тухайн багт үүрүүлэхдээ эрх, үүргийн орон зайг анхнаас  нь сайн ялгаж, салгаж өгөх ёстой. Ингэхдээ зөвхөн том асуудалд анхаарч, жижгийг орхигдуулна гэсэн үг биш юм. Үүнд захирал ч хамаатай. Жижиг асуудлуудаас том проблем үүсдэг шүү дээ. Жижиг асуудлыг ч гэсэн шийдэх хариуцлагыг нь тухайн багт үүрүүлж байх хэрэгтэй.

Тухайлбал, Нараа танай баг хамт олон сурталчилгааны компанит ажлыг сайн зохион байгууллаа. Баяр хүргэе. Харин Эрх чөлөөний гудамжинд тавигдсан хоёр ч зурагт самбар урагдсан талаар ямар бодолтой байна. Энэ талаар ирэх даваа гарагийн хурал дээр ярилцъя.

АЛДААНААСАА СУРАЛЦАХ

Ажилтнууддаа алдах эрхийг олго. Энэ бол алдуулаад л бай, алдааг нь тэвчээд л суу гэсэн шууд утга биш юм гэдгийг сайн санаарай. Энэ нь менежментийн нэгэн төрлийн урхи юм. Хэрэв таны итгэл үзүүлсэн хамт олон нэгдмэл удирдлагаар үнэхээр хангагдсан бол тийм баг алдаа гаргахыг ихэнхдээ тэвчдэггүй онцлогтой байдаг. Азгүйтэхгүй байхыг танаас илүү хүсдэг байж ч мэднэ. Яагаад гэвэл сэтгэл, зорилго, үйлдлээ нэгтэж чадсан хамт олон эрсдлийг тодорхой хэмжээнд урьдчилан харах чадвартай байдаг ажээ.

АЛДААГАА ХҮЛЭЭЖ СУРАХ

Захирал өөрөө алдаа гаргасан бол ажилтнуудынхаа өмнө буруугаа хүлээдэг ухамсартай байх учиртай. Энэ нь захирлын хувьд гутамшиг мэт наанаа харагдавч цаанаа хамт олны сэтгэл зүйг өргөж байдаг далд нөлөөтэй. Тухайлбал, Өнгөрсөн хурал дээр та бүхний саналыг бодолцолгүйгээр би буруу шийдвэр гаргаснаа хүлээж байна. Тэр хүнийг дэвшүүлэх нь зөв гэдэгтээ хэт их итгэсэн байж. Дараагийн удаа аливаа чухал томилгооны талаар санал солилцож байх болно.

Таны энэ үйлдэл дунд тушаалын менежерүүдэд хамгийн том үлгэр жишээ болж байдаг. Тэд ажилтнуудтайгаа тань шиг л харилцдаг болно. Үүнээс гарах эцсийн үр дүн нь эрүүл уур амьсгал. Эрүүл уур амьсгал нь олон үйлдлийн цөм гэдэг дээ.

bookzone.mn
Тагууд: захиралменежментхувь хүний хөгжил

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00