BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Саарал костюмтай эр Сингапур дахь Марина Бэй Сэндс зэрэг хотын өнгө үзэмжийг харуулсан дэвсгэрийн өмнө гараа зөрүүлэн зогсож байна. Баруун талд "BSB" бүхий шар, цэнхэр туг харагдаж байна. - Business.MN

BSB группын Ерөнхийлөгч Б.Жаргалсайхан: АРАЛ РУУ ЗУЗААН Л НОМ АВЧ ЯВНА ДАА

Б.Билэгт   Б.Билэгт
2019-10-21
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

1.Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?  

Өглөө босоод гимнастик хийдэг. Ажилдаа явах замдаа хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө.

2. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

Үйлдэл болгон үр дүнтэй, үр өгөөжтэй байгаасай гэж боддог. Тиймээс нэг ажлыг эхлүүлсэн бол дуусгалгүй орхих дургүй. Энэ л миний гол зуршил юм уу даа.

3. Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?  

Хоббины тухайд байгалийн сайханд, эрүүл агаарт аялж зугаалах дуртай. Толгойгоо амрааж, шинэ эрч хүчийг авснаар ажлаа үр бүтээлтэй хийж гүйцэтгэхэд эергээр нөлөөлдөг гэж боддог.

4. Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

Бизнес хийж байгаа болохоор залуучуудыг сургах тал дээр цагаа илүү зарцуулж байгаа.

5. Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?

За даа зөвлөх зүйл бараг олдохгүй байх аа даа. Ерөнхийдөө би өөрөө  шийдвэр гаргадаг. Өөртөө илүү итгэлтэй байдаг гэх юм уу даа. Энэ зан чанараараа явсаар өдийг хүртлээ. Тиймээс өөрийнхөө бай гэж л зөвлөх байх даа.

6. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?

Залуу байхдаа ажил, ажил гэж гүйсээр байгаад хүүхдүүддээ цаг гаргаж чаддаггүй байсан. Тэр тал дээр гэр бүлийнхнийхээ зэмлэлийг хүртдэг байлаа. Завгүй явсан тэр он жилүүдийнхээ хариуд өнөөдөр бидний ажил төрөл амжилтад хүрч, ахуй амьдрал маань төвхнөсөн байна. Одоо бол ажил, амралтаа тааруулаарай гэж гэрийнхэн маань зөвлөдөг.

7. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

Ер нь зузаан л байвал амар байна байх даа. Хэд хонох нь тодорхойгүй юм чинь (инээв). Наана нь уншаад дуучихвал хийх ажилгүй хэцүү байна байх. Нэг юмыг хоёр унших чинь уйтгартай шүү дээ.

8. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

Хүнээс юм гуйх гэж байгаа бол тэр хүндээ сайхан хандах хэрэгтэй гэсэн хуучны мэргэн үг байдаг. Хүн эхлээд сайхан хандвал нөгөө хүн нь эргээд сайхан ханддаг гэсэн санаа юм л даа. Гэтэл зарим хүмүүс үүнийг мартчихдаг. Загнаад, шаардаад, нэхээд байдаг талтай.

9. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

Бизнесийн хүн болохоор цаг агаар, валютын ханшныхыг түлхүү хэрэглэдэг. Дээр нь ганц нэг тоглоомны аппликейшныг хааяадаа хэрэглэнэ.

bookzone.mn
Тагууд: менежментхувь хүний хөгжилярилцлага

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00