BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, зангиа зүүсэн эр микрофонтой ширээний ард инээмсэглэн сууж байна. Түүний ард цэнхэр дэвсгэр дээр текст болон вэбсайтын URL-г харуулдаг. Ширээн дээр хоёр савтай усны сав байна. - Business.MN

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Ойлгосон зүйлсээ тэмдэглэх нь ажилд маань үргэлж хэрэг болдог

Б.Билэгт   Б.Билэгт
2019-10-29
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хассан Куакаяа нь НҮБ-ын худалдаа ба хөгжлийн бага хуралд 1981 оноос хойш ажиллаж эхэлсэн бөгөөд 2006-2015 онд уг байгууллагын Өрсөлдөөн ба хэрэглэгчийн бодлогын газрын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд тэрбээр Африк, Латин Америк, Ази, Зүүн Европын хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай 60 гаруй орны Засгийн газарт хэрхэн өрсөлдөөний тухай хууль боловсруулах, улс орны худалдааны стратегийг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажиллаж байсан юм.

-Та анх хэрхэн эдийн засаг, хуулийг сонирхож байсан бэ?

-Миний эхний сурсан мэргэжил маань математик, эдийн засаг байсан. Анх Лондонгийн Эдийн засгийн их сургуульд сурчихаад цаашлаад аж үйлдвэрлэлийн бодлого, улс орны өрсөлдөөний бодлогоор мэргэшсэн юм. Улс орны аж үйлдвэрлэлийн салбар өөрөө маш их хууль, зохицуулалттай холбоотой байдаг. Тэр бүхнийг хуульчид маш сайн мэддэг учир тэд зах зээл яаж ажилладгийг сайн ойлгодог. Гэвч эдийн засагчид хуульчдыг юу ч ойлгодоггүй гэж боддог. Тийм ч учраас тэдний хооронд үргэлж маргаан өрнөж байдаг. Анх би их сургуулиа төгсөөд 10 ажил ажилласныхаа дараа хуулиар дахин сурахаар шийдсэн юм. Ингэж л би хууль, эдийн засгаар сурсан бөгөөд энэ хоёр мэргэжлийг эзэмшсэнээр улс орны хөгжлийг ойлгоход илүү дөхөм болсон.

-Та ажил хийх ямар арга барилтай вэ?

-Би өөрийн гэсэн маш тодорхой ажиллах арга барилтай. Миний ажил үндсэн хоёр хэсэгтэй гэж хэлж болно. Эхлээд асуудлыг задлан шинжлэх, нөгөө нь тухайн уншиж буй материалаасаа хэрэгтэй баримтаа олж авах. Ямар нэг материалыг уншмагцаа би түүнээс юу ойлгож авснаа бичдэг. Ингэж ойлгосон зүйлсээ тэмдэглэх нь ажилд маань үргэлж хэрэг болдог. Яг одоо би хуулийн төслийн шинэчлэл дээр ажиллаж байна. Үүнийг хийхийн тулд би өмнөх хуулиудыг уншиж судлахад тодорхой цаг төлөвлөдөг. Яг одоо хуулийн зургаа дахь шинэчлэлт хийх гэж байгаа учир би өмнөх тавыг нь уншиж харьцуулна. Үүний дараа уншсан зүйлсээ өөрийнхөө арга барилаар тэмдэглэдэг. Тэмдэглэж авсаныхаа дараа би заримдаа уншсан бүхнээсээ юу ойлгож авснаа бодож, эргэцүүлж хэсэг хугацаанд чимээгүй суудаг. 

-Таны ажлын хамгийн сонирхолтой хэсэг юу вэ? 

-Олон улс орны засгийн газарт тодорхой асуудлыг шийдэхэд нь зөвлөж ажиллах гэдэг маш сонирхолтой. Миний ажлын нэг хэсэг бол улс орны хөгжлийн загварыг гаргах. 2015 онд Азийн зарим орнуудын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг гаргахад би оролцож ажиллаж байсан юм. Тухайн үед тэдгээр улс оронд ямар хөгжил хамгийн ихээр тохирохыг бодохоос гадна тухайн улсын бодит нөхцөл байдлыг ойлгох шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл энэ бүх ажлыг хийхийн тулд онолын мэдлэгээ практиктай хослуулах шаардлага тулгардаг. Сүүлийн 30 жилийн турш Балба, Египет, Өмнөд Африк зэрэг олон улсад зөвлөхөөр ажиллаж маш их зүйлсийг сурч авсан. 

-Ялгаатай улс оронд очиж ажиллаж, засгийн газруудад зөвлөхөөр ажиллахдаа хэрхэн ажилладаг вэ?

-Би НҮБ-д 34 ажил ажилласан. Бид зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийг бий болгох гэж нэрлэдэг. Монгол ч юм уу аль нэг улс НҮБ-д шинэ хуулийн төсөл бичих зэргээр тусламж хүсэхэд нэг, хоёр болон гурван жилийн гэх мэт хугацаатай зөвлөх үйлчилгээний хөтөлбөр байдаг. Хууль гаргахаас эхлээд зөвлөх үйлчилгээний заримыг би хийдэг бол бусад хэсгийг нь миний удирдлага доор буй ажилтнууд хийж гүйцэтгэдэг. Зарим ажлыг интернетээр, и-мейлээр хийж амжуулдаг. Харин зарим ажлуудыг гүйцэтгэхийн тулд тухайн оронд очих шаардлага гардаг. Өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлаасаа хамаараад заримдаа очиж уулзахдаа олон зүйлс хийж амжуулдаг. Гэвч энэ нь байгаль орчин талаасаа ч санхүүгийн талаасаа ч зардалтай байдаг. 

-Хэрэв та эдийн засагч болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Түрүүн хэлсэнчлэн би улс орны засгийн газруудад зөвлөхөөр ажилладаг. Мэдээж энэ салбар маш өргөн хүрээтэй бөгөөд нэг хэсэг нь хувийн салбарыг дэмжих юм. Мэдээж хувийн хэвшилд хязгаар байгаа ч хувийн бизнесүүд эдийн засгийг хэрхэн дэмждэг нь чухал үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтыг мөн хэрхэн хөгжүүлэх, түүхий эдээс хамаарах хамаарлаа хэрхэн бууруулах зэргийг ч судлах шаардлага гарна. Энэ бүхэн зөвхөн эдийн засагтай холбоотой мэт харагддаг ч үнэндээ нийгэм, улс төр гэх мэт маш олон хүчин зүйлсийг хамардаг. Тиймээс би эдийн засгаар төгсөөгүй бол нийгмийн бусад салбарт ажиллах байсан. Мэдээж би сүүлийн 30 жил дуртай ажлаа хийгээд явж байгаа.

-Улс орнуудад очиж ажлаа хийж байхдаа та мэдээж маш олон хүнтэй уулзаж, олон баримт бичиг унших хэрэгтэй болдог байх. Тэр бүх баримтыг хэрхэн уншиж, хадгалж цэгцэлдэг вэ?

-Бидэнд улс орнуудын мэдээллийн сан гэж байдаг. Тэр мэдээллийн сангаас ямар салбарын, ямар төрлийн мэдээлэл хэрхэн авах нь тодорхой байдаг. Жишээ нь бидэнд Украин улсаас хүсэлт ирлээ гэж бодоход Украин улсын аж үйлдвэрлэлийн бодлого, улс орны танилцуулга гэх зэрэг мэдээллүүд уг санд байж байдаг. Энэ бүх мэдээллийг системчлэн хадгалсан байдаг бөгөөд зарим мэдээлэл нь нууцлалын түвшинд байдаг. Мөн зарим төслийн дундаас өөр хүн багт нэмэгдэж орох үед тухайн хүн цугларсан мэдээллийг хялбархан олж авч унших боломжтой байх хэрэгтэй. 

-Ажлын уулзалт, хурлууд маш их цаг авдаг ч заримдаа үр дүн багатай байх тохиолдол олон. Хурлыг хэрхэн үр дүнтэйгээр хийх туршлагаасаа хуваалцаач?

-Тэгэлгүй яахав. Хурлуудыг яаж хийхээсээ хамаараад үр дүнтэй эсвэл цагийн гарз болох эсэх нь шийдэгддэг. Тийм учраас хурлыг хэрхэн зохион байгуулах нь маш чухал. Тухайн хурлын хамрах хүрээнээс шалтгаалаад тухайн нэг байгууллагын дотоод хурал эсвэл олон талыг хамарсан, олон улсын төлөөлөгчид оролцох хурал гэх мэт олон төрөл бий. Байгууллагын дотоод хурал аль болох товч бөгөөд тодорхой байх нь чухал. Мөн хурлын үеэр ярилцсан зүйлсийг тэмдэглэж үлдэх хэрэгтэй. Учир нь хурлын протокол байснаар дараагийн хурлуудад өмнө нь гарсан шийдвэрүүдийг хийсэн эсэх, хийгээгүй бол хэн яагаад хийгээгүйг хянах боломжтой. Тухайн хуралд хичнээн хүн оролцох нь бас чухал. Заримдаа хуралд оролцох шаардлагагүй хэт олон хүн цуглах нь хурлын үр дүнг бууруулдаг. Хуулийн төслийг хэлэлцэх зэрэг өргөн сэдэвтэй хурлуудын хувьд ямар талууд тэнд байх ёстойг эхлээд тодорхойлно. Ингэснээр хүн бүрийн хувьд хуралд оролцох үүрэг нь тодорхой болдог. Хурлын ярилцах зүйлсийн хүрээг тодорхойлж өгсөнөөр илтгэл тавих мэргэжилтнүүд ямар өнцгөөс ярих нь тодорхой болж өмнөх бэлтгэлээ сайтар хангах боломж бүрдэнэ. Хурлыг хэрхэн зохион байгуулах талаар үргэлж том, жижиг маргаан гардаг учир хурлыг ахлах хүн нь багаа сайтар удирдах хэрэгтэй. Хэрэв зарим ярилцах шаардлагагүй сэдэв рүү хальж орох гээд байвал хурлын дараа түүнийг ярилцахыг санал болгоод үндсэн сэдвээ хэлэлцэх нь чухал. Олон төрлийн оролцогчтой хурал бүр илүү бэлтгэл шаарддаг.

bookzone.mn

Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00