BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэлмэг хөх тэнгэрт сүлжилдсэн төмөр үсгээр хийсэн хүний дүрс бүхий баримал. - Business.MN

Мэдлэгийн үнэ цэн

Д.Энхбат   Д.Энхбат
2019-11-01
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Үйлдвэр зогсчээ. Хэвлэх гол машин ажиллахгүй болсон учир бүгд түүнийг хүлээхээс өөр аргагүй болов. Засварын хоёр ажилтан өглөөнөөс хойш ухсан боловч чухам юунаас болоод машин гацаад байгаа учрыг олж чадахгүй байв. Цаг явсаар… 

Үйлдвэр сул зогсох цаг тутамд компани олон сая төгрөгийн алдагдал хүлээж байлаа. Асуудал зөвхөн мөнгөнд байсангүй. Чухал том хэрэглэгчийн яаралтай захиалга бүтэхгүй болох эрсдэл улам ихэсч байлаа. Түүгээр ч зогсохгүй, эхэлсэн ажлаа дуусгахгүй бол дутуу хийгээд орхисон бүх бүтээгдэхүүн хаягдана. 

Компаний захирал өрөөндөө нэлээд бухимдангуй сууна. Хагас цаг тутам туслахаа явуулж байдлыг нягтлах боловч сайн мэдээ ирэхгүй л байлаа. Үдийн завсарлагаа болов. Засварынхан ажилласаар, компанийн удирдлага цайндаа ч гарсангүй, ажлын байрандаа эргэлдэнэ. 

Орой боллоо. Засварынхан машиныг ажиллуулж чадсангүй. Тэр бүү хэл яагаад гацаад байгаа учрыг ч сайн тодорхойлж чадахгүй байлаа.  Захирал утсаа авч залгалаа. Тэгээд, удахгүй Зөвлөх инженер ирнэ гэв. Үйлдвэр цааш удаан зогсвол алдагдал, эрсдэл дэндүү өндөр болох учир захирал асуудлыг шийдэх бүхий л аргыг хайж байв. 

Зөвлөх ирлээ. Тэр машиныг тойрч хэсэг нягтлан үзэв. Залгаж үзэв. Машины асаад унтрах дууг анхааралтай сонсож зогссоноо алх авч нэг газар зөөлөн тогшлоо. Дахин нэг тогшлоо.Засварчин залууд хандаж “За одоо машинаа залга” гэлээ. Залуу машиныг залгамагц юу ч болоогүй юм шиг машин түчигнэн ажиллаж эхлэв.

Бүгд хөөрөн баярлалдав. Захиралын дотор онгойж баярласнаа ч нууж чадахгүй байлаа.Ажил дуусч, захирал Зөвлөхөөс “Таны ажлын хөлсөнд бид хэдийг төлөх вэ?” гэж асуулаа. “Таван сая төгрөг” гэж Зөвлөх хэлэв…

Захирлын өрөөнд хамт байсан санхүүгийн ажилтан ихэд гайхаж “Та ганц хоёр л тогшсон шүү дээ. Алхаар тогших ийм үнэтэй байх гэж үү?” гэв.Зөвлөх түүн рүү харж инээгээд “Тиймээ, чиний зөв. Алхаар тогших бол ердөө хоёр төгрөгийн үнэтэй үйлчилгээ. Би хоёр л тогшсон. Тиймд хөлс нь хоёр төгрөг болно. Харин үлдсэн 4’999’998 төгрөг нь миний мэдлэг, мөн 20 жилийн ажлын туршлагын үнэ цэнэ юм” гэв.

Захирал санхүүгийн ажилтандаа хандаж “Одоохон тооцоог хийгээдэх” гээд Зөвлөхөд хандаж “Танд маш их баярлалаа. Таньтай бид байнга хамтарч ажиллахдаа таатай байх болно” гэж хэлээд гар барилаа.

bookzone
Тагууд: боловсролменежментмэдлэг

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Д.Энхбат

Д.Энхбат

Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00