Би ном бол ертөнцийг харах цонх гэдэгтэй 100 хувь санал нийлдэг. Учир нь гүйцэтгэх захиралд туршлага дутах, мэдэхгүй байх, гэнэтийн шийдвэрүүд гарах асуудлууд цөөнгүй тулгарна. Түүнчлэн ажил ихтэй үед сургуульд сурах боломж, цаг хугацаа хомс учраас хэрэгтэй хичээл, мэдлэгийг номоос л авч байна. Би амжилтад хүрсэн хүмүүсийн түүх, ур чадвартай холбоотой болон өөрийн мэдэхгүй зүйлийн талаар уншиж, судлах дуртай. Учир нь бусдын амжилтаас өөртөө эрч хүч, чадал, урам зориг, мэдлэгийг авч урдаа тавьсан зорилгодоо хүрэхэд дөхөм болдог юм. Надад хамгийн их таалагдсан ном бол Eat Pray Love, Elizabeth Gibert. Эндээс амар амгалан, хайр сэтгэл, зорилго, өөртөө итгэх итгэл, амьдралын баяр баяслыг олж харах болно.
Би удирдах түвшний албыг эрхэлснээс хойш шинжлэх ухааны буюу баримтат зохиол түлхүү уншдаг болсон. Өнөөдрийн байдлаар Leadership, HBR, мөн Project planning, scheduling and control гэх номыг эхлүүлэн уншиж байна. Би ажил дээрээ жижигхэн номын сантай болж эхэлсэн. Учир нь компанийн засаглалд хэрэгтэй менежмент, стратеги, аргачлал, санхүү, төсөл гэх мэт олон сонирхолтой, шилдэг гэсэн номыг багийн гишүүд маань уншиж судалснаар бусаддаа мэдээллээ хуваалцах, ажилдаа хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа юм. Сүүлийн үед номоос гадна подкаст сонсдог болсон. Би Unlock podcast Mongolia-ийн фен сонсогчийн нэг.
Сүүлийн үеийн өөрт хэрэгтэй гэсэн номыг сонсоод мэдээллээ аваад, бүр их дурлавал номыг нь онлайнаар уншиж судалдаг. Би ихэнхдээ ажил руугаа явах замдаа машиндаа ном уншиж, харин фитнест хичээллэж байхдаа подкаст сонсдог. Одоогоор unlock podcast Mongolia, 2000 books for entrepreneurs, the business on purpose, ted talks business, the economist – the intelligence, by RaboResearch food & agriculture by Rabobank, healthy eating for kids гэх мэт подкастыг тухайн үеийн сонирхлоосоо хамаараад сонсож байна.