BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Рэй Далиогийн "Зарчмууд" нэртэй хатуу хавтастай ном цайвар модон гадаргуу дээр босоо зогсож байна. Хавтас нь хар өнгөтэй, гарчиг нь цагаан, зохиогчийн нэр улаан өнгөтэй байна. Арын дэвсгэр нь энгийн, цайвар өнгөтэй. - Business.MN

Номын тэмдэглэл: Рей Далио “Зарчмууд”

Б.Билэгт   Б.Билэгт
2019-11-15
  Ном
0
Share on FacebookShare on Twitter

Рэй Далиог хөрөнгө оруулалтын ертөнц дэх Стив Жобс гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Анх 26-тайдаа хоёр өрөө байрнаасаа эхлүүлж байсан Bridgewater компани нь өдгөө Америк дахь тав дахь том хувийн компани болоод зогсохгүй Рэй Time сэтгүүлийн топ 100 нөлөө бүхий хүн, Forbes сэтгүүлийн топ 100 баян хүний жагсаалтад бичигдэж байна. Энэ бүх амжилтаа тэрбээр ямар нэгэн онцгой ур чадвар бус харин өөрийнх нь баримталсаар ирсэн ЗАРЧИМ-ын үр дүн гэж тайлбарладаг. Оргүй хоосноос эхэлж эцэстээ тэрбум тэрбум ам.долларын хөрөнгийг босгож чадсан эрхмүүдээс “Яаж?” гэсэн асуултыг залуу бизнесмэн бүр л асуухыг хүсдэг. Гэвч уг ганцхан үгтэй асуултын хариулт нь даанч хэтэрхий ээдрээтэй, ойлгоход төвөгтэй маш олон үйл явдлын үр дүн байдаг. Харин Рэй Далио уг номоороо дамжуулж хүн бүрт өөрийн амьдралын зарчмыг болон яагаад тэрхүү зарчмуудыг баримтлах болсноо хүргэхийг хүссэн юм.

Хэдий “Эдийн засаг болон хөрөнгө оруулалтын зарчим” гэх номоо түрүүлж бичихийг зорьж байсан ч өөрийнх нь амьдралдаа баримталж ирсэн зарчмууд нь хүмүүст илүү ойр тул тэрбээр “Зарчмууд”-ыг түрүүлж бичихийг илүүд үзжээ. Эл ном түүний хувийн түүхээр эхлэх нь уншигчдыг “халааж өгснөөр” цаашлаад түүний туулсан амьдралаас зарчмууд нь хэрхэн урган гарсныг ойлгоход илүү дөхөм аж. Үүний дараагийн хоёр бүлэг болох “Амьдралын зарчим” болон “Ажлын зарчим” нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд Рэйгийн амьдралдаа баримталдаг зарчим нь хэрхэн түүний үүсгэн байгуулсан Bridgewater-т туссан тухай өгүүлнэ.

Амьдралдаа гаргаж байсан алдаанууд намайг “Би зөв гэдгээ мэдэж байна” гэх өнцгөөс “Би зөв гэдгээ яаж мэдэх вэ” гэж боддог өнцөг рүү аажмаар шилжүүлсэн юм

Амьдралын зарчим

Бид яаж илүү сэтгэх вэ?

-Өөрийгөө машин доторх машин гэж бод. Ингэснээр машиныхаа горимыг өөрчилснөөр илүү үр дүнд хүрч болно.

-Үр дүнгээ зорилготойгоо харьцуулснаар уг машинаа хэрхэн өөрчлөхөө мэдэх боломжтой.

-Чи хангалттай нээлттэй бөгөөд шийдэмгий байж чадвар хүссэн бүхнээ амьдралаас авах боломжтой.

-Амьдралын хатуу үнэнгээс зугталгүй түүнтэй эвлэр.

-Хэрхэн харагдах бол гэж санаа зоволгүй, зорилгодоо хүрэх эсэхдээ санаа зов.

-Эхний үр дагаврыг л тооцоолж шийдвэр гаргалгүй гарах бүх үр дагаврыг тооцож шийдвэр гарга.

Амьдралаас хүссэн бүхнээ авахын тулд энэхүү 5 алхмыг ашигла.

  1. Тодорхой зорилготой бай.
  2. Зорилгод чинь хүрэхэд саад болох бэрхшээлүүдийг тодорхойлж тэдэнтэй бүү эвлэр.
  3. Тухайн бэрхшээлүүдийг үндсээр нь яг таг шинжил.
  4. Зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө гарга
  5. Үр дүнд хүртлээ уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхнийг хий.
  6.  

    1 of 6
    - +
    "Өөрийгөө бод!" гэсэн цагаан бичвэр бүхий хар дэвсгэр. дараа нь дугаарласан асуултууд: 1) Та юу хүсч байна вэ? 2) Юу нь үнэн бэ? 3) Та энэ талаар юу хийх гэж байна? - Business.MN
    Хар дэвсгэр дээрх бичвэрт: "Амьдралаас юу авах, юу өгөхийг та өөрөө шийднэ. - Business.MN
    Цагаан бичвэр бүхий хар хуудас: "Сайн зарчим бол бодит байдалтай харьцах үр дүнтэй арга юм. Би өөрийнхөөрөө суралцахын тулд маш их цагийг эргэцүүлэн бодоход зарцуулдаг. Тиймээс би та нарт зөвхөн өөрийнхөө зарчмуудыг хэлэхээс илүүтэйгээр тэдний эргэцүүлэлтийг хуваалцах болно. - Business.MN
    Харанхуй дэвсгэр дээрх бичвэр: "Хамгийн сайн сайхан амьдрахын тулд та: 1) хамгийн сайн шийдвэр юу байдгийг мэдэх, 2) тэдгээрийг гаргах зоригтой байх ёстой. - Business.MN
    Харанхуй дэвсгэр дээрх бичвэрт: "Аливаа бүлэг, байгууллага сайн ажиллахын тулд ажлын зарчим нь гишүүдийнхээ амьдралын зарчимтай нийцсэн байх ёстой. - Business.MN
    Хар дэвсгэр дээрх бичвэр: "Цаг хугацаа бол биднийг шийдвэр гаргахыг шаарддаг бодит байдалтай тулгарах гол мөрөнтэй адил юм. Бид энэ голын уруудах хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бөгөөд эдгээр учралуудаас зайлсхийх боломжгүй. Бид зөвхөн ойртож чадна. тэднийг хамгийн сайн аргаар. - Business.MN

Ажлын зарчим

Байгууллага гэдэг бол ердөө л хүн, соёл хоёроос бүрдэх машин юм. Шилдэг байгууллагууд зөв ажилтнууд болон маш сайн соёлтой байдаг. Тиймээс ч төгс ажилтнуудыг ажилд авч, сайн соёлыг суулгах нь маш төвөгтэй. Зөв ажилтан сайтар төлөвшсөн зан чанартай байгаад зогсохгүй өндөр ур чадвартай байдаг. Тэд байгууллагын зорилгын төлөө тууштай ажиллаж чаддаг. Мөн тэрхүү зорилгод хүрэхийн тулд өөрсдийн ажлаа маш сайн хийж чаддаг. Харин маш сайн соёлтой байгууллага  асуудлаа ил гаргаж ирж, түүнийг шийдэж чаддаг.

Зөв соёлыг байгууллагадаа бүрдүүлэх

-Үнэнийг нуух ямар ч шаардлагагүй гэдгийг ойлгох

-Бусдад нүүрэн дээр нь хэлэхээргүй зүйлсийг тэдний ардуур хэзээ ч битгий хэл

-Бусдыг чөлөөтэй ярилцах орчинг нь бүрдүүл. Ажилтан бүр байгууллагад болж буй үйл явцыг мэдэх эрхтэй орчинг бүрдүүлэх нь чухал

-Байгууллагынхаа тухай мэдээллийг ил тод байлгах

-Нийтлэг зорилгодоо үнэнч байх

bookzone

-Ажилтнууд өөрсдөөсөө илүү бусаддаа илүү анхаарал тавьдаг байх нь чухал

-Алдаа гаргах эрхтэй боловч тухайн алдаанаасаа суралцахгүй байхыг зөвшөөрдөггүй орчинг бүрдүүлэх нь чухал.

-Алдаа гэдэг бол байгууллагын хувьслын үйл явцын нэг хэсэг юм

-Чиний хариуцаж байгаа хурал бол бүх харилцан яриаг хянах нь чиний ажил

-Хүн бүрийн ялгаатай санал бодлыг ойлгох гэж оролдох нь чухал

Зөв ажилтныг байгууллагадаа авах

-Аливаа ажлыг хуваарилахад ямар ажил гэдгээс түүнийг хэн хийх нь илүү чухал

-Зөв хүмүүсийг ажилд ав. Учир нь буруу ажилтанг ажилд авах нь маш их хохиролтой

-Тасралтгүй сурга, үнэл, дүгнэ эцэст нь ялга

-Ажилтнуудад үргэлж санал зөвлөгөө өгч байх

-Тухайн хүн хийж буй ажилдаа тохирох эсэхийг мэдэхэд нэг жил хангалттай

-Ажилтандаа тавих шаардлагаа хэзээ ч битгий бууруул

 

 

 

Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
trackback
Түүхээр баталгаажсан мэдлэгийг судлахгүй хана мөргөөд байвал утгагүй хэрэг | BUSINESS.MN
5 жил өмнө

[…] бидний өмнө бэлтгэсэн тэмдэглэлтэй танилцахыг хүсвэл энд дарна […]

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00