Хоёр буюу түүнээс дээш тооны үгийг товчлох аргачлал Эртний Римээс үүсч өнөөгийн нийгэмд түгээмэл соёл болон хэрэглэгдэж байна. Үүний тод жишээ бол үдээс өмнө, үдээс хойшийг илэрхийлэх АМ, РМ. Уг товчлолуудыг тайлж ойлговоос Ante meridiem болон Post meridiem билээ л.
Тэгвэл XIX зууны эхээр дэлхий дахинаа аж үйлдвэржилтийн эрин эхэлснээр үгийг товчлон хэрэглэх байдал нийгэмд батжин бэхжсэн. Ингэж нутагшихдаа цоо шинээр бий болсон хөрөнгийн бирж, төмөр зам, харилцаа холбоо, газрын тос, байгалийн хий зэрэг салбаруудын үг, хэллэгээр баяжин тэлжээ. Энэ нь нэг талаар санаагаа хурдан ойлгуулах, асуудлыг хурдан шийдэхэд том нэмэр болох авч хөгжлийн явцад тухайн товчлолын жинхэнэ утга мартагдах нөхцөл бий болжээ.
Тэр дундаа бизнест түгээмэл ашиглагддаг нэр томьёонуудад ийм нөхцөл үүсч байгааг барууны судлаачид онцолж байна. Тиймээс монгол бизнесмэнүүддээ шпаргалк болгох үүднээс бизнест олон давтамжтай хэрэглэгддэг зарим үгийн товчлолыг тайлан танилцуулж байна.
ТОВЧЛОЛ – ҮНДСЭН ҮГ | ЕРӨНХИЙ УТГА |
CRM – Customer Relationship Management | Хэрэглэгчтэй харилцах менежмент |
B2B – Business to Business | Компани хоорондын бизнес |
B2C – Business to consumer | Хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ |
CEO – Chief executive officer | Ерөнхий захирал |
CFO – Chief financial officer | Санхүү хариуцсан захирал |
CIO – Chief investment officer | Хөрөнгө оруулалт/Мэдээллийн технолог хариуцсан захирал |
CMO – Chief marketing officer | Маркетинг хариуцсан захирал |
COO – Chief operating officer | Гүйцэтгэх захирал |
CTO – Chief technology officer | Технолог хариуцсан захирал |
DOE – Depending on experience | Туршлагын түвшнээс шалтгаалах |
NDA – Non-Disclosure Agreement | Мэдээллийг үл дэлгэрүүлэх гэрээ |
R&D – Research and Development | Судалгаа & Боловсруулалт |
SCM – Supply Chain Management | Нийлүүлэлтийн сүлжээний менежмент |
COGS – Cost of Goods Sold | Борлуулагдсан барааны өөрийн өртөг |
FIFO – First In, First Out | Түрүүлж ирсэн, түрүүлээд гарна |
GAAP – Generally Accepted Accounting Principles | Нягтлан бодох бүртгэлийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим |
LIFO – Last In, First Out. | Хоцорч ирсэн, түрүүлээд гарна |
NOPAT – Net Operating Profit After Tax | Татварын дараах цэвэр ашиг |
OPEX – Operational Expenditure | Үйл ажиллагааны зардал |
ROI – Return on Investment | Хөрөнгө оруулалтын өгөөж |
LC – Letter of Credit | Зээлийн бичиг |