Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж амрахад зарцуулдаг. Амсхийх сөхөө ч үгүй ажиллах үедээ хүртэл бид урт өдрийн эцэст өөрийн эрхгүй нойрны өмнө хүчин мөхөсддөг. Хангалттай нойр авах завгүй явна гэдэг нь бүх “хэмнэсэн” цагаа эргээд эрүүл мэндээрээ төлөхтэй агаар нэг аж. Унтаж байх үед хүний бие болон тархи амарч байдаг гэж бид түгээмэл ойлгодог. Гэвч энэ үед бидний тархи өдөр хүлээж авсан бүх мэдээллээ боловсруулж байдаг. Нойроо дутуу авахад бидний тархины үйл ажилллагаа доголдохоос эхлээд ой санамжаа мартах өвчин тусах магадлал ихэсч байдаг. Тиймээс нойроо хангалттай авах нь бидний ирээдүйн амжилттай шууд холбогдоод зогсохгүй бидний эрүүл байх эсэх хамаардаг. Ингээд алдартнууд ямар нойрны зуршилтай талаар сонирхоцгооё.
Элон Маск
Теслагийн гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тэрбээр ажлынхаа буйдан дээр хааяа дугхийчихдэг аж. Унтах цагаа утсаараа хэмждэг бөгөөд өдөрт яг зургаан цаг унтдагаа Reddit дээрээ бичиж байв. Өглөөний долоон цагт босонгуутаа чухал и-мейлүүддээ
Ричард Бренсон
Хэдий Virgin Group-ын гүйцэтгэх захирал адал явдалтайгаараа алдартай ч гэсэн хатуу нойрны дэглэмтэй. Тэрбээр өөрийнхөө блогтоо унтахаасаа өмнө сошиал хаяг, и-мейлээсээ хол байхыг хичээдгээ бичиж байсан бөгөөд орой 11 цагийн үед унтдаг байна. Ийнхүү өглөө 4-5 цагийн үед сэрэхэд тэр өдөртөө бүрэн идэвхтэй ажиллаж чадахуйц нойроо хангалттай авдаг.
Барак Обама
Америкийн ерөнхийлөгч асан шөнө хүртэл ажилладаг зуршлаараа алдартай нэгэн. Шөнө дунд өнгөртөл сэрүүн байгаад зогсохгүй ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шөнийн нэг цагийн үед гэнэт и-мейл бичдэг. Орой зургаа хагасаас эхнэр, охидуудтайгаа оройн хоолоо идсэнийхээ дараа шөнийн нэг цаг хүртэл ганцаараа ажиллаж суудаг байна.
Ингээд бусад захирлуудын нойрны хуваарийг сонирхъё