BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Чуулганы тэмдэг зүүж, аяга барьчихсан костюмтай хүн гадаа засмал зам дээр зогсож байна. Цэлмэг тэнгэрийн дор цаанаасаа барилга байгууламж, барилгын тогоруунууд харагдана. - Business.MN

Хуульч Б.ГҮНБИЛЭГ: Аав маань сууж сурах ёстойг багаас минь ойлгуулсан

Б.Билэгт   Б.Билэгт
2019-11-26
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

1.Та өглөө босоод ажилдаа явтлаа юу хийдэг вэ?  

Ойрд миний нуруу өвдөөд байгаа учраас нурууны дасгал маш идэвхтэй хийж байгаа. Өглөө  хамгийн түрүүнд нурууны дасгалаа л бодож сэрж байна даа.

2. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

Аав минь сууж сурах ёстойг багаас минь ойлгуулсан. Сууж сурах гэдэг бүх ажлын эхлэл юм. Энэ зуршил яагаад ч өөрчлөгдөхгүй тархинд минь суусан даа. Гадаа сагс тоглож байгаа хүүхдүүдтэй хамт тогломоор байсан ч яг хоёр цаг хичээлээ л хийдэг байлаа. Нийгмийн идэвх, аливаа ажилд оролцъё гэсэн зүтгэл байна. Хүүхдүүд том болчихлоо, ажлаа чөлөөтэй хийх боломжтой болчихдог насны онцлог байдаг юм байна шүү дээ. 

3. Та ямар хоббитой вэ? Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?  

Монголчуудын генийн онцлог бол хөдөө гарч, морь мал унах юм. Мэдээж дасгал хийх бол стресстээ тайлах нэг арга мөн. Надад хөдөө гарч малтай ойрхон байх нь хамгийн сайн стресс тайлдаг юм шиг санагддаг.

4. Та өөрийнхөө 25 настайдаа очвол юу гэж зөвлөх байсан бэ?

Яг энэ талаар бодож байгаагүй юм байна. Тийм гээд зөвлөчих онцгой зүйл алга даа. 

5. Заримдаа хүмүүст хатуу үг хэлэх шаардлагатай үед яаж хэлдэг вэ? 

Нас ахих тусам чанга хэлье гэж боддог болсон. 40 хүртэл танк шиг бай гэж аав маань захьдаг. 40-өөс хойш танк чинь угаасаа унтраад эхэлдэг. Тэгэхээр хүчтэй цовоо байх л хэрэгтэй.

6. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

Одоо Ipad үүсчихсэн байна шүү дээ. Тэгэхээр тусгайлан ном гэж сонгохгүйгээр Ipad дээрээ ахиухан ном, подкаст авч явна даа. 

7. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

Нэг хэсэг би хүнийг жигтэйхэн сургадаг юм шиг бодож явдаг байсан байна лээ. Тухайн үед хуулийн зөвлөгөө өгч байхдаа хажуугаар нь бас амьдралын зөвлөгөө өгөөд байсныг манай нэг ах анзаарчихсан байж. Тэр ах “Миний дүү Гүнбилэгээ, чи хүнээс зөвлөгөө авах гээд эсвэл хүнд зааж сургах гээд яваад байх юм. Тэртээ тэргүй амьдрал чамайг сургана” гэж хэлж байсан нь их үнэн санагддаг. Ямар нэг зүйл болвол зовлоо гэж бодохгүйгээр бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Зовлон гэдэг харьцангуй шүү дээ. Эргээд бодоход тэр зовлон өчүүхэн л зүйл байдаг. 

8. Ажлын чинь хамгийн сонирхолтой хэсэг юу вэ?

Улс төрчидтэй ажилладаг хэсэг нь хамгийн их стресстэй. Улс төрийн шийдвэр, хуулийн шийдвэр яаж гарах тал дээр нийгмийн хүлээлт өөр байдаг. Харин миний хувьд нэг байх ёстой гэж боддог. Загнах үедээ загнаад л явах үе гардаг даа. 

9. Ажил мэргэжлийнхээ талаар юу гэж боддог вэ?

Энэ мэргэжилгүйгээр нийгэм оршихгүй. Би үүнд бат итгэлтэй байдаг. 

 

bookzone.mn

Б.Билэгт

Б.Билэгт

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00