BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Долларын зоос, цаасан дэвсгэрт зэрэг мөнгөн тэмдэгт барьсан гурван гарны дүрслэл. Тэд доллар, евро гэсэн тэмдэглэгээтэй нээлттэй хайрцагт мөнгө хийж байгаа нь мөнгө цуглуулах, нэгтгэх тухай ойлголтыг санал болгож байна. - Business.MN

Краудфандингаар хэрхэн санхүүжилт босгох вэ?

Business.mn   Business.mn
2019-11-29
  Санхүү
2
Share on FacebookShare on Twitter

Краудфандинг гэж юу вэ? Олон нийтэд хувьцаа гаргахад шаардлага өндөр, банкнаас зээл авахад хүү өндөр байдгаас үүдэж сүүлийн үед краудфандингийг гарааны бизнес, зах зээлд моодонд орж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэхэд ашиглах нь түгээмэл болсон. Краудфандингийн санхүүжилтийн төрөл нь дэлхийн бусад орнуудад хурдацтай хөржиж буй, тодорхой хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн болон байгууллагынхаа үйл ажиллагаа, хүчин зүтгэлийг дэмжих, өргөжүүлэх зорилгоор тусгай платформууд болон өөрсдийн танилын сүлжээгээрээ дамжуулан хэрэгжүүлдэг санхүүжилтын алтернатив хэлбэр юм. Краудфандингт олон тооны хөрөнгө оруулагчид, хандивлагчид тус бүр нь бага хэмжээтэйгээр хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд үүнийг гарааны бизнесийг хөгжүүлэхэд ашиглаж болно. Хувиараа бизнес эрхлэгчид нь жижиг, дунд болон гарааны бизнес, нээлттэй программ хангамж зэргээр хязгаарлагдахүй урлаг,  уран зохиолын бүтээл, улс төрийн компанит ажил, сайн үйлсийн аян зэрэгт ч санхүүжилт босгож болдог уян хатан санхүүжилт юм. Жишээ нь, 1997 онд Английн “Marillion” хэмээх рок хамтлагийн шүтэн бишрэгчид хамтлагийн гишүүдийг оролцуулахгүйгээр цахим кампанит ажил өрнүүлэн тус хамтлагийн АНУ-аар хийх аялан тоглолтын мөнгийг олж байв. Тэд нийтдээ 60 мянган ам.доллар босгосон түүхтэй. Мөн 2001 онд АНУ-д “ArtistShare” нэртэй сайт бий болсон нь хөгжмийн урлагийн анхны краудфандинг сайт болсон.

Үүний араас Hyper Funding, IndieGoGo, Kickstarter, RocketHub зэрэг платформууд бий болжээ. Харин кино урлагийн ийм сайт 2002 онд гарсан нь Эрик Баумон хэмээх бизнесмэний байгуулсан FilmVenture.com юм. Орчин үед краудфандингаар олж болох санхүүжилтын хэмжээ улам өсч 2014-2015 онд л гэхэд даруй 50 дахин өссөн. 2012 онд “Double Fine Adventure ба Wasteland 2” гэдэг видео тоглоомны төслийнхөн Kickstarter сайтаар дамжуулан 87 000 хүнээс 6.3 сая ам.долларын хөрөнгө босгосон. Түүнчлэн улс төрийн кампанит ажилд краудфандинг ашиглах нь бий. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2008 онд сонгуулийн кампанит ажилдаа зориулан хоёр сая гаруй хүнээс нийт 272 сая ам.доллар цуглуулсан явдал нь үүнийг илтгэнэ. Краудфандинг санхүүжилт нь банк, хөрөнгийн бирж зэрэг санхүүжилтийн уламжлалт хэлбэртэй харьцуулахад өртөг бага, цаг хугацаа хэмнэдэг, дундын зуучгүй, бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчдыг шууд холбодогоороо онцлогтой хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Краудфандингийн хөрөнгө оруулалт нь зээлдэх, өмчлөх, хандивлах, холимог гэсэн аль ч хэлбэрээр тохиролцооноосоо хамааран хэд хэдэн янз. Монголчуудын хувьд сүүлийн үед өртөг багатай гэдгээр нь зээлийн хэлбэрийг нь сонгож олон нийтийн платформоос хөрөнгө босгох нь их байна. Жишээ нь гэхэд бид одооноос 4,5 жилийн өмнө ажилладаг байсан гадаадад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангийн компаниараа дээд захирлынхаа удирдлага дор төслөө бичээд энэхүү аргачлалаар хөрөнгө оруулалт босгож байсан түүхтэй.

Хөрөнгө оруулагчийн өнцгөөс хар Санхүүжилтын энэ арга зам шаардлага багатай ч, амархан гэж бас бодож болохгүй. Юун түрүүнд төсөл хэрэгжүүлэгч өөрийн зорилгоо тодорхой болгосон байх шаардлагатай. Хамгийн түгээмэл алдаа бол бизнес эхэлж буй хүмүүс хөрөнгө оруулагчийн өнцгөөс байж болохуйц эрсдлүүдээ харалгүй, дэврүүн сэтгэлээр бизнест хандаж, “Хэрэв би хөрөнгө оруулагч байсан бол … ” гэж боддоггүй. Ийм замаар санхүүжилтаа босгож буй төслүүдэд хөрөнгө оруулж буй хүмүүс чухам юу сонирхоод байгаа, таны төсөл краудфандингт тохирох уу, үгүй юу гэдгийг сайн судлах хэрэгтэй. Учир нь краудфандингаар ороод амжилтгүй болсон төсөл олон байдаг. Энэ төрлийн хөрөнгө оруулагчид ихэвчлэн тухайн төслийн өвөрмөц шийдэл, нийгэмд ашиг тустай байдлыг нь харж хөрөнгө оруулах нь их. Эрсдлийн удирдлага талаасаа сайн тооцоолол хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, “Таны мөнгийг бид аваад үр ашиггүй зүйлд зарцуулахгүй, үүний тулд ийм ийм арга хэмжээнүүдэд зарцуулан ажиллаж эргэн төлөлтөө ашигтайгаар төлнө” гэх мэт бизнес үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах шаардлагатай. Мөн хөрөнгө оруулагч нар хамгийн гол нь ямар хүмүүстэй харилцаж байгаагаа их хардаг тул компанийн менежментийн багийн болон өөрийнхөө түүх, туршлагыг тодорхой оруулснаар хөрөнгө оруулагч хэнд мөнгөө өгөх гэж буй талаараа илүү мэдээлэлтэй болж итгэлцэл бэхжих анхны алхам болно.

Хэрэв бүтээгдэхүүн зах зээлд гаргах гэж байгаа бол зорилтот зах зээл, тухайн салбар болон өрсөлдөгчдийн судалгааг сайн хийж, өөрийн тань бүтээгдэхүүн чухам юугаараа давуу вэ гэдгийг тайлбарлах нь бас хөрөнгө оруулалт босгох боломжоо нэмэгдүүлнэ. Бид урд нь краудфандингаар хөрөнгө оруулалт авахад судалгаа, тайлан, сурталчилгаа, танилцуулга гэх мэт ажилд хагас жил орчмын хугацаа зарцуулж байсан. Тиймээс цаг хугацаагаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргахын тулд голдуу эрсдэл, үйл ажиллагааны төлөвлөгөө талаас нь олон асуулт тавьдаг. Мөн хөрөнгө оруулагчиддаа ганцхан вэб платформоор бус төслийг нэгдсэн хэлбэрээр танилцуулах арга хэмжээ зохион байгуулбал үр дүнтэй байх нь их. Энэхүү алтернатив санхүүжилтын аргын нэг давуу тал бол та үнэгүйгээр зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ туршаад үзэх боломж. Учир нь та төслөө бичиж дуусаад аль болох бүх маркетингийн сувгаар танилцуулан хөрөнгө босгох явцдаа бусдын хандлагыг таньж авдаг. Таны бүтээгдэхүүнийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгаар, үнэхээр хэрэглэгчдэд хэрэгцээтэй зүйл нэвтрүүлж буй эсэхээ олж мэддэг. Хэрвээ хандлага сул бол тэр хэрээрээ зах зээлд гараад тийм явцтай байхгүйнээ гэж дүгнэж болно. Монголчуудын хувьд сүүлийн үед голдуу Indigogo сайт дээр хөрөнгө босгож байна. Энэ нь илүү бизнест хөрөнгө оруулдаг, ашгийн төлөөх төсөл болон хөрөнгө оруулагчдад зориулсан платформ. Харин Kickstarter нь бүтээлч (creative) төслүүдэд чиглэдэг.

Тиймээс тухайн платформ дээр хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчид юу хүсээд байгааг тандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, аль платформ дээр төслөө танилцуулах вэ гэдгээ мөн бодох хэрэгтэй. Үүнээс гадна краудфандигт анхаарах ёстой чухал зүйл бол платформын мэдээллийн аюулгүй байдал. Найдлагагүй сайт дээр төслөө тавиад бизнес санаагаа алдсан жишээнүүд байдаг. Ядаж төслийнхөө санаанд патент авсан байх шаардлагатай. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад та болон танай байгууллага итгэл найдвар даахаар ёс зүйтэй гэдгээ, өөрсдийн баримталдаг үнэт зүйлсээ таниулж харуулах ёстой. Бизнесийн санаа, зорилго сайн байсан ч хөрөнгө оруулагч таньд итгэхгүй байж болно. Мөн хичнээн санхүүгийн капитал байгаад хүний нөөцийн капитал сул бол бизнес оршин тогтнох байдал тэр хэрээрээ сулрана гэсэн үг. Аливаа бизнес амжилтанд хүрч явахад бизнес санаачлагч, менежер болон тухайн салбарын техникийн мэргэжилтнүүд баг болж байж амжилтанд хүрэх замдаа гардаг. Краудфандингийн эрх зүйн зохицуулалт ямар вэ? Одоогоор манай улсад тодорхой хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа учраас энэ хөрөнгө босгох тийм ч ашигтай арга болж төдийлөн амжаагүй байна.

Гэвч бизнес эрхлэгч анхнаасаа бизнес санаа сайтай, стратегийн болон санхүүгийн тооцооллоо сайтар хийж менежментийн
зөв бодлого, философитой байгаа тохиолдолд банк болон хөрөнгийн биржийн зуучийн төлбөрийн зардал гаргалгүй хөрөнгө оруулагчид, зээлдэгч нартай шууд харилцан тохиролцох боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулагчид тухайн төсөл хэрэгжүүлэгчид итгэх итгэл бий болж өнөөгийн зээлийн өндөр хүү болон барьцаа хөрөнгийн асуудлаас ангид хөрөнгө босгох боломж нь нээгдэнэ. Жишээ нь, зохиолч хүн ном гаргахын тулд эхлэлийн санхүүжилт хэрэгтэй боллоо гэж бодоход, краудфандингийн зохих платформ дээр тухайн бүтээгдэхүүн буюу номоороо бартер хийж амлалт өгч санхүүжилт босгож болно. Үүнд өөрийн гаргах гэж буй бүтээлээ маш сайн төлөвлөн танилцуулж хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авч төслийн явцын талаар тогтмол тайлан мэдээ гаргаж явах нь чухал. Хэрвээ ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнээ гаргаж зах зээлийн эргэлтэнд оруулж чадаагүй тохиолдолд анхны татсан санхүүгийн эх үүсвэрээ буцаан хөрөнгө оруулагч нарт төлөх шаардлага гарна. 

Зохиогчийн тухай: Байгууллагын засаглал, үйл ажиллагаа сайжруулах, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирлага, дотоод хяналтын систем рүү чиглэсэн олон улсын төслүүдийг ахлан ажиллаж байсан. АНУын Колорадо мужийн их сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн.

Р.НОМИНЧИМЭГ
RNJ­ PROFESSIONAL SERVICES & TRAINING ХХК­ИЙН ЗӨВЛӨХ

bookzone
Тагууд: санхүүсанхүүжилт

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person wearing glasses and a gray blazer sits at a table with a glass of water in front of them. The background displays the words "FinTalk" and "Business Podcast," featuring Татварын мэргэшсэн зөвлөх Б.Мөнхчимэг as the expert guest.
Ашгаа зөв тогтоовол татвараас айгаад хэрэггүй (№289)
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Пүүжээ
Пүүжээ
4 жил өмнө

Сайн байна уу?
Байгууллагын засаглал, үйл ажиллагаа сайжруулах, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирлага, дотоод хяналтын систем рүү чиглэсэн олон улсын төслүүдийг ахлан ажиллаж байсан. АНУын Колорадо мужийн их сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн.

Р.НОМИНЧИМЭГ
гэдэг хүнтэй хэрхэн хлб барих вэ?

0
Uuriintuya
Uuriintuya
4 жил өмнө

Сайн байна уу
Танай байгууллага аль платформоос санхүүжилтээ татаж байсан бэ?
Мөн санхүүжилт татах үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох болов уу? / платформд төслөө байршуулахад яг ямар мэдээллүүд хэрэг болж байсан гэх мэт/

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00