BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар цэнхэр цамц өмссөн урт хар үстэй эмэгтэй цагаан өнгийн дэвсгэр дээр гоёл чимэглэлийн цагаан сандал дээр инээмсэглэн сууж байна. - Business.MN

Ажлыг нарийвчлан хуваарилж, бичиж баталгаажуулахын хүч

С.Баярмаа   С.Баярмаа
2019-12-11
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

2000-аад оны эхээр бусдын адил тухайн үеийн бууз, банш, ундааны цехэд хар бор ажил хийж явсан Д.Баярмаа “Домогт хийц” хэмээх компани байгуулж, даруй жилдээ тэрбумын орлоготой болгож чадав.

Гэхдээ тэр энэ амжилтын үзүүрээс шуудхан атгаагүй. Гарааны бизнес эрхлэх гэж тэмцэж яваа өнөөгийн залуус шиг л уйгагүй оролдлого хийж явсан. Орчуулгын товчоо, хуулийн фирм, барилгын констракшн хүртэл байгуулж шаталтаар төгсөв. Учир нь түүний хамгийн том дайсан нь “туршлагагүйтэх” байсан юм.

Эцэст нь 2015 онд одоогийн амжилттай яваа “Домогт хийц” бууз, банш, хатаасан мах, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрээ байгуулжээ. Энэ удаа бизнесийн процедур яаж явдаг вэ гэдгийг ойлгож, туршлага сууж байв. Тэр нь нарийн төлөвлөлт, судалгаа дор бүхнийг эмх цэгцтэй болгож, компанийн үйл ажиллагааг технологид оруулж сурчээ. Өөрөөр хэлбэл, зорилгодоо хүрэх алхмуудаа нэгжрүү оруулж, тухай бүр хэн, юу хийхийг нарийвчлан бичиж цаасанд буулгажээ. Ийнхүү хүнсний бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэний дараа дэлхийд эхний 10-т ордог БНХАУ-ын технологийн Синхуа их сургуулийн профессоруудын Чинхуа лабораторид бүтээсэн үүлэн технологи дээр суурилсан халаалтын цахилгаан адаптерыг борлуулах онцгой эрхийг авчээ.

Түүний энэхүү Синхуа их сургуулийн профессоруудаар зохион бүтээлгэсэн цахилгаан адаптер нь Монголд цор ганц үүлэн технологи дээр суурилсан эко халаагуур гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн 70 градус хүртэл халах чадвартай бөгөөд хөлдөхөөс хамгаалах дулаан мэдрэгч болон цагийн тохиргоотой. Цаашлаад усны эзлэхүүн багатайн дээр гүйдлийн хүчийг өсгөх үйлдэл бүхий байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй, зэс голтой, ус зарцуулалт маш бага, хийн даралт үүсгэдэггүй, ISO 9001, 22000 зэрэг олон улсын чанарын стандартуудаар баталгаажсан аж. Одоогоор уг адаптерыг 400 гаруй аж ахуйн нэгж болон иргэд орон сууцандаа суурилуулаад байгаа бөгөөд тэр дунд Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хурдны замын төлбөр хураах цэгийн 300 метр.кв обьектын халаалтыг бүрэн шийджээ. Мөн Өвөрхангай аймаг дахь 14 мянган метр.кв махны үйлдвэрийн халаалтыг хийгээд байна.

Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг.

Д.Баярмаа 2008 онд МУИС-д Хятад хэлний орчуулагч мэргэжил эзэмшиж, Хятадад Хөдөө аж ахуйн үйлдвэрийн технологийн дамжлагын мэргэжилтнээр суралцжээ. Өөрөөр хэлбэл, энэ бүхний ард гарахад эзэмшсэн мэргэжил нь маш том нөлөө үзүүлсэн юм. Хятадын бизнесийн соёлд суралцаж, Хятад бизнес эрхлэгчидтэй харилцах, холбоо тогтоох, тэдний ажил явуулах арга барил, кластерын системийг сонирхон судалж байв. Үүний дүнд тэрбээр компанийнхаа маркетинг, сошиал хуудас, угсруулалт суурилуулалтаа тус тусад нь мэргэжлийн компаниудад хариуцуулдаг болсон байна. Харин хүнсний үйлдвэрт 30 гаруй хүн компанийн эд эс болон ажилладаг. 

Түүний хэлснээр “Ажил үүргийн стандарт гаргачихвал хятад хүн байна уу, монгол  хүн байна уу, эсвэл туршлагагүй байна уу огтоос хамаагүй. Ажил үүргийн хуваарилалтыг тодорхой болгож, хэн яаж, ямар аргаар хийх тухай зааврыг гаргаж, технологид оруул. Утсаар хэнд ямар мэдээлэл өгөхийг хүртэл бичиг цаасанд буулга. Үүнийг хийсэн бол ямар ч хүн зааврын дагуу тухайн ажлыг хийж чадна” гэлээ. 

Д.Баярмаа олон төрлийн бизнес эрхэлж, унаж босч үзсэний хувьд гарааны бизнес хийхээр оролдож байгаа залууст хандан “Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг. Гэхдээ нээлттэй хаалганы өмнө ирэхэд тууштай байх нь чухал. Тууштай зүтгэсэн нь амжилт олдог, шантарсан нь зах зээлээс “арчигддаг”. Бизнес гэдэг ердөө л энэ. Ийм л хатуу. Дээр нь бас дахин хэлэхэд хийх гэж байгаа ажлаа яаж хийдэг вэ гэдгийг тодорхойлж, технологийг нь гарга” хэмээн зөвлөж байна.

bookzone.mn
Тагууд: менежменттөлөвлөгөө

Санал болгох:

Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00