BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зургаан номын цуглуулгад янз бүрийн гарчиг, зохиолчид багтсан бөгөөд үүнд ухаалаг энтрепренер болон бизнесийн стратегийг сонирхдог хүмүүст зориулсан уншсан ном багтсан болно. - Business.MN

2019 оны бизнесийн шилдэг номууд

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-01-21
  Bookzone, Ном
0
Share on FacebookShare on Twitter

Financial Times болон McKinsey-гийн 2019 бизнесийн шилдэг номын эцсийн шалгаруулалтад үлдсэн номууд

Invisible Women: Exposing Data Bias in a World Designed for Men (2019 оны шилдгээр захиалгаар)
Зохиолч:
Каролин Криадо Перес

Томдсон гар утас, буруу эм бичиж өгдөг эмч, автомашины ослоор ноцтой гэмтэх эрсдэл 47 хувиар илүү, олон арван цагийн хөдөлмөр нь анзаарагдалгүй эсвэл үнэлэгдэлгүй өнгөрдөг амьдралыг төсөөлөгтүн. Хэрэв энэ бүхэн танил сонсогдож байгаа бол та эмэгтэй хүн.
Эрчүүдэд голдуу зориулагдсан эл ертөнцөд дэлхийн хүн амын тал хувийг огт ойшоохгүй байгаа тухай “Invisible women” номд өгүүлдэг. Эмэгтэйчүүдийг мартдаг, үл хайхардаг нууцлаг арга замууд болон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайханд тэдгээр нь хэрхэн нөлөөлж байгааг илтгэсэн маш олон тохиолдол, бодит явдал, судалгааг хүний эрхийн төлөө тэмцэгч, зохиолч К.Перес эл бүтээлдээ дурдсан юм. Өөрчлөлтөд уриалсан эл сонирхолтой, нэгийг бодогдуулам ном танд дэлхийг огт өөрөөр харах цонхыг нээж өгөх болно.

Kochland: The Secret History of Koch Industries and Corporate Power in America
Зохиолч: Кристофер Леонард

Koch Industries-ийн жилийн орлого Goldman Sachs, Facebook. U.S Steel компанийн орлогыг нийлүүлснээс ч их. Бордоо, химийн бодис, нийлэг эдлэл, живх, Уолл стритийн хувьцааны арилжаа гээд Кох компани оролцохгүй салбар гэж үгүй. Гэвч Koch Industries-ийг маш цөөн хүн мэддэг. Тэрбумтан ах дүү Кох тэгж хүсдэг учраас тэр л дээ.
Koch Industries-ийн гүйцэтгэх захирал Ч.Кох тавин жилийн турш компаниа маш нууц байдалд, зөвхөн алс хэтийн ашгийн төлөө удирдсаар ирэв. Тэр бол сод бизнесмэн. Алдаанаасаа суралцдаг, гэнэтийн ашгийн төлөө улайрдаггүй шилдэг төлөвлөгч. Энэ бүхний ачаар ах дүү Кох Б.Гэйтсээс ч чинээлэг болжээ.
Гэхдээ тэдний түүхэнд өөр нэг бараан тал бий. Хэрэв АНУ-ын үйлдвэрчний эвлэлийг хэрхэн сүйтгэсэн, орлогын хуваарилалтыг хэрхэн гүнзгийрүүлсэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл яагаад зогсонги байдалд орсон, том корпорациуд хэрхэн нөлөөллийн салбарыг өөрийн болгосныг мэдмээр байгаа бол энэ номыг унших хэрэгтэй. Долоон жилийн турш бичигдсэн эл ном хуудас бүртээ шилдгүүдийн тулааныг агуулсан бодит амьдралын триллер мэт уншигдах болно. Хувийн нэгэн компани хагас зууныг өөрийн эрх мэдэлдээ хэрхэн оруулав, ингэх замдаа капитализмыг ихэнх америкчууд танихааргүй болтол өөрчилж чадсан тун адармаатай түүхийг эл ном хүүрнэдэг.

Range: How Generalists Triumph in a Specialized World
Зохиолч:
Давид Эпстейн

Аливаа салбарт амжилтад хүрэхийн тулд хэрхэх ёстой тухай сонирхолтой гаргалгааг танилцуулъя: Хүн бүхэн мэргэшиж байхад та харин өргөн хүрээний сонирхол, ур чадварыг өөртөө бий болго.
Ямар нэг ур чадвартай болох, хөгжмийн зэмсэг тоглож сурах, салбартаа шилдэг нь болохыг хүссэн хүн бүр багаасаа тухайн зүйлдээ бүхнээ зориулахыг дийлэнх мэргэжилтэн зөвлөдөг. Өчүүхэн төдий цаг алдаж, хожимдвол бусдыгаа хэзээ ч гүйцэхгүй. Гэвч дэлхийн шилдэг уран бүтээлч, мэргэжлийн тамирчин, Нобелийн шагналтнуудыг судалж үзвэл багаасаа мэргэших нь заавал дагаж мөрдөх ёстой дүрэм биш нь тодорхой болжээ.
Зохиолч Д.Эпштейн дэлхийн хамгийн алдартай, тамирчин, дуучин, хөгжимчин, зохион бүтээгч, эрдэмтдийг судалсны эцэст ихэнх, тэр тусмаа адармаатай, тааварлашгүй салбаруудад мэргэшсэн хүмүүс бус ерөнхий мэдлэгтнүүд амжилт гаргах боломжтой гэж дүгнэжээ. Ерөнхий мэдлэгтэн нь мэргэжлийн зам мөрөө хожуу олдог, зөвхөн нэг бус нэлээд олон сонирхлыг хольдог учраас илүү бүтээлч, илүү гавшгай, мэргэшсэн үе тэнгийнхнээсээ илүүтэйгээр юмсын харилцаа холбоог илүү олж хардаг байна.
Тиймээс шалгалтдаа унах нь суралцах хамгийн зөв арга, байнга бууж өгөгсөд хамгийн сэтгэл хангалуун карьерын эзэн болдог тухай “Range” номд өгүүлдэг юм. Зөвхөн дээд зэргийн ур чадвартай хүмүүст тохирдог ажлын ихэнхийг компьютер гүйцэтгэх болсноор илүү өргөн хүрээнд сэтгэдэг, төрөл бүрийн туршлага, мэдлэгтэй хүмүүсийн ирээдүй гэгээтэй байгаа ажээ.

The Man Who Solved the Market: How Jim Simons Launched the Quant Revolution
Зохиолч:
Грегори Закерман

Жим Симонс бол орчин цагийн санхүүгийн түүхэн дэх хамгийн агуу “мөнгө хийгч” мөн. Түүний босгосон хөрөнгийн хэмжээ У.Баффетт, Ж.Сорос, Р.Далио нарын домогт хөрөнгө оруулагчдынхыг хол хаяна. Гэвч Ж.Симонс болон түүний стратеги өнөөг хүртэл олонд ил болсон нь үгүй. Санхүүгийн салбар түүний нууцлаг хеж сангийн талаар мэдээлэлтэй болохыг эртээс хүсэж байсныг “Уолл стрит жорнал”-ын сэтгүүлч Г.Закерман биелүүлсэн байна.
Математикч, хүйтэн дайны үед ЗХУ-ын кодыг тайлж алдаршсан эл эр эрс өөр арга барилаар санхүүгийн зах зээлийг байлдан дагуулахаар шийдвэрлэсэн юм. Тэрбээр санхүүгийн тухай маш бага мэдлэгтэй физикч, математикч, компьютерийн шинжлэх ухааны эрдэмтдийг хөлсөлж, асар их өгөгдөл цуглуулан, алгоритм үүсгэснээр дэлхийн зах зээлийн нууцлаг хэв маягийг судлах болжээ. Тэднийг мэргэжилтнүүд үл тоомсорлож байсан ч Ж.Симонс болон түүний баг дэлхийн хамгийн баян хүмүүсийн эгнээнд орсон агаад математикийн загварчлал, өгөгдөл боловсруулах аргыг нь өдгөө бараг бүх салбар ашиглаж байна.
Г.Закерман эл бүтээлдээ Ж.Симонс хэрхэн Уолл Стритэд тоон хувьсгал эхлүүлсэн болон даруухан, тоочин тэрбумтнууд зөвхөн санхүү бус бусад салбарт ч ямар нөлөө үзүүлсэн тухай сонирхолтойгоор хүүрнэжээ.

The Third Pillar: How Markets and the State Leave the Community Behind
Зохиолч:
Рагхурам Ражан

Чикагогийн их сургуулийн хүндэт профессор, Олон улсын валютын сангийн ерөнхий эдийн засагч асан, Энэтхэгийн Төв банкны тэргүүн, “Financial times-Goldman Sachs”-ийн 2010 оны шилдэг “Fault lines” номын зохиолч Р.Ражан нийгэм, эдийн засаг, улс төрд үзүүлэх даяарчлалын нөлөөний талаар зүйрлэшгүй их мэдлэгтэй хүн юм. Тэрбээр “The Third Pillar” номдоо төр, зах зээл, нийгэм гэсэн гурван хүч бие биедээ хэрхэн нөлөөлдөг, зарим систем яагаад нуран унаж байгаа, хүн төрөлхтөн аюулгүй, тогтвортой хөлөг онгоцонд дахин хэрхэн суух аргын талаар том зургаар нь авч үзсэн гайхалтай дүрслэлийг уншигчиддаа толилуулав.
Эл номд өгүүлэн буй “гурав дахь багана” бол бидний амьдарч буй нийгэм юм. Эдийн засагчид ихэнхдээ өөрийн салбараа зах зээл болон төрийн харилцаа гэж явцуу хүрээнд авч үзэх гээд байдаг талтай. Энэ нь тун харалган төдийгүй аюултай үзэл гэж Р.Ражан үзэж байна.
Зах зээл, төр аль аль нь томрохын хэрээр эдийн засаг, улс төрийн эрх мэдэл цэцэглэн хөгжиж буй төв цэгүүдэд татагдаж, зах болон хөдөө орон нутагт хөгжил хүрэхгүй байна. Тиймээс зах зээл болон иргэншсэн нийгмийн хоорондох харилцааг бид эргэн авч үзэж, орон нутгийг хүчирхэгжүүлэх замаар нийгэмд буй цөхрөл, үймээн самууныг “эмчлэх” хэрэгтэй гэсэн санааг Р.Ражан дэвшүүлжээ.

The Age of Surveillance Capitalism
Зохиолч: Шошана Зубофф

Өвөрмөц сэтгэлгээ, судалгааны үр дүн болсон эл гайхалтай бүтээлдээ Ш.Зубофф хянагч капитализм гэж өөрийн нэрлэсэн содон үзэгдлийн тухай бичжээ. Аж үйлдвэрийн капитализм XX зуунд байгаль дэлхийг сүйтгэсний нэгэн адилаар зан авирын өөрчлөлтөд түлхэж буй олон улсын хэв маяг нь XXI зуунд хүний зан чанарыг устгахаар заналхийлж байна гэж Ш.Зубофф үзсэн.
Хяналтын капитализм нь Цахиурын хөндийгээс эдийн засгийн бүхий л салбар руу тархах болсны үр нөлөө юу болох талаар зохиолч тодорхой дурдан бичжээ. Хүмүүсийн зан авир, шийдвэр гаргалтын талаарх таамаглал, мэдээллийг худалдаж, борлуулдаг “зан төлөвийн фючерс зах зээл”-д асар их баялаг, эрх мэдэл хуримтлагдах болсон аж. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр тэдний талаарх мэдээллийг төрөл бүрийн аргаар авч, улмаар тэдгээр мэдээллээ ашиглан зан авирт нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож эхэлжээ.
Хуулийн эсвэл нийгмийн эсэргүүцэлтэй бараг тулгаралгүйгээр хяналтын капитализм нь нийгмийн дэг журмыг давамгайлахуйц төдийгүй дижитал ирээдүйг тодорхойлох хэмжээний үзэгдэл болж буйг зохиолч онцолсон байна.

bookzone
Тагууд: номшилдэг

Санал болгох:

Two copies of the book "Atlas of the Heart" by Brené Brown are displayed. The book has a red cover. There is text in Mongolian beside the books, along with the author's name at the bottom.
“Зүрхний газрын зураг” номын хураангуй
A book cover titled "The Personal MBA" by Josh Kaufman is on the left, and a smiling man wearing glasses and a blue shirt is on the right. Text in Mongolian is below the man, set against a blue background with abstract shapes.
Бизнесийн амжилт өөртэйгөө сайтар “танилцах”-аас эхэлдэг  
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00