Нэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өндөр үр дүн гаргах орчныг бүрдүүлэхийн тулд хамт олны зорилго, зорилтууд түүнд хүрэх арга замыг хүн бүр ойлгосон байх явдал нэн чухал. Өөрөөр хэлбэл, хүмүүс чухам юу хийхээ мэдэж байх ёстой.
Харин зарим байгуулагын хувьд ажлаа дундаа хийгээд орхидог, мартдаг, яг ямар ажил хийх нь ойлгомжгүй байдаг, хэзээ хэн хянах нь бүр бүрхэг. Өөрөөр хэлбэл, хүн бүр дор бүрнээ, өөрийн бодлоороо ажлаа хийж гүйцэтгэдэг. Цаашлаад үр дүн, дүгнэлт нь ерөнхий гарч, зарим тохиолдолд ажилтанд шударга бус санагддаг.
Энэ мэт асуудал танай байгууллагад тулгарч байвал яг одоо доорх подкастыг сонсоорой.
Тодруулбал, бид энэ удаад стратеги төлөвлөгөөний ач холбогдол, үе шатуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, хэрхэн даван туулах гэх мэт стратеги төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Сэдэв: Байгууллагын стратеги төлөвлөгөө
Агуулга: Монгол даатгал компанийн 1934 /86жил/ оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой авч явж буйн гол хүчин зүйл болох тухайн компанийн стратеги төлөвлөгөө, уг чиглэлээр 18 дахь жилдээ ажиллаж буй зөвлөхийн мэргэжлийн зөвлөгөө
Зочин: GSMI зөвлөх үйлчилгээний компанийн ерөнхий захирал Ц.Оюунжаргал
Монгол Даатгал компанийн гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалан