BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Халзан энтрепренерийн толгойн хажуугийн дүрс нь шар дэвсгэр дээр түүний хуйханд зурсан янз бүрийн гараар бичсэн хошин өгүүлбэрүүд. - Business.MN

Жеф Безосын хувьцаа эзэмшигчиддээ бичсэн захианаас суралцах нь

Б.Билэгт   Б.Билэгт
2020-01-28
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Өдгөө дэлхийг ноёрхож буй технологийн бизнесүүдийг босгосон суутнуудад жил болгон хийдэг сонирхолтой уламжлал байдаг. Билл Гейтс гэхэд жилдээ нэг долоо хоног интернет, харилцаа холбооноос өөрийгөө тусгаарладаг. Ингэхдээ тэрбээр унших бүх номоо богцлоод ой модон дундах гэр рүүгээ явдаг. Харин Жеф Безос жил болгон болсон үйл явдлыг тоймлож захиа болгон бичдэг болоод хорин жил болжээ. Ингэхдээ тэрбээр компанийнхаа жил болгоны тайланд хавсаргадаг аж. Бизнес эрхлэгчдэд нэгийг бодогдуулсан түүний захидлууд өдгөө технологи эсвэл бизнес сонирхдог хүн бүрт хэрэгтэй аж.  Безос маш товч бөгөөд тодорхой бичдэгээс гадна Уал Стрийттэй хэрхэн харилцахаа мэддэг нэгэн. LinkedIn компанийн дэд ерөнхийлөгч Парса Салжугиний Безосын захиануудаас ойлгосон зүйлстэй танилцъя.

Урт хугацаанд төлөвлөх нь хамгийн чухал…

Безос хэрхэн бизнесээ явуулдаг арга барилаа тайлбарласан 1997 оны захиандаа “Урт хугацаанд төлөвлөх нь хамгийн чухал”-ыг анх онцолж байв. Тэрбээр уг захидалдаа дурдахдаа гаргах шийдвэр бүрээ урт хугацаанд нь төлөвлөж гаргахаа амласан юм. Үүнээс хойш 20 жилийн турш түүний амлалт захиа болгонд нь тэргүүнд байсаар ирснийг бид мэднэ. Уг захидлуудыг уншсаны дараа Амазоны бизнес хийх зарчим нь хэзээ ч өөрчлөгдөөгүйг би ойлгосон юм. Тууштай, үнэнч байдал. 

Урт хугацаандаа төвлөрөх нь чухал хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, инновацид тулгуурлаж томордог компанид урт хугацааны арга барил нь туршилт хийх, алдаа гаргах боломжийг олгодог аж. “Инноваци бүтэлгүйтэлтэй хамт ирдэг нь жам. Алдах нь сонгох сонголт биш юм” гэдгийг Безос үргэлж хэлдэг. Амазоныг томруулсан олон сонголтуудын ихэнх нь үл итгэгсдийн шүүмжилдгээр аз туршсан алхмууд байсан ч  Безос байгууллагынхаа алсын хараанд үргэлж итгэсээр ирэв. 

Хоёрт, урт хугацаанд төвлөрснөөр хэрэглэгч болон хувьцаа эзэмшигчдийн сонирхол нийлдэг. Шүүмжлэгчид эхэндээ Амазоныг “Хөрөнгө оруулалтын компани удирддаг ч хэрэглэгчийнхээ төлөө ажилладаг сайн дурын бус байгууллага” гэцгээдэг байв. Үүний хариуд Безос хэрэглэгчдээсээ олж авсан итгэл бизнесийг тогтворжиход хүчтэй нөлөөтэй байдгийг урт хугацаандаа харуулсан юм. 

Хойд зүгийг заах од бол хэрэглэгч 

Бизнесийг цогцлоох олон арга бий. Өрсөлдөгчиддөө төвлөрсөн, бүтээгдэхүүндээ төвлөрсөн, технологид төвлөрсөн аль эсвэл хэрэглэгчдэд төвлөрсөн гэх мэт. Гаднаас нь харвал Амазоны зорилго хэрэглэгчдэд төвлөрсөн дэлхийн хамгийн шилдэг байгууллага болох байлаа. Безос ч ажилчиддаа өглөө бүр босохдоо өрсөлдөгчөө биш хэрэглэгчдээ бодож сэрэхийг үргэлж сануулдаг. Учир нь хэрэглэгчид гэдэг хувирамтай, илүү үйлчилгээг өрсөлдөгчид санал болгох хүртэл тухайн компанидаа үнэнч байдаг. Тийм ч учраас Амазон хэрэглэгчдээ үргэлж баяртай байлгахыг өөрсдийн гол цэнэ гэж үздэг юм. Ингэхдээ илүү сонголт, тав тух болон хямд үнийг санал болгоно. (Амазоны хэрэглэгчиддээ барих стратегийн энгийн бүдүүвч зургийг эндээс харна уу)

Амазоны хүсэл тэмүүлэл хэрэглэгчдээ гайхшруулах гэсэн үнэнхүү хүсэл эрмэлзлээс урган гардаг. Ингэхийн тулд үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг өөрсдөөс нь түрүүлж мэдэх хэрэгтэй. Зарим бизнесүүд хэрэглэгчээ ойлгохын тулд зүгээр л санал асуулга болон зах зээлийн судалгаанд найдаад орхидог. Уг арга барил нь ялангуяа шинэ бүтээгдэхүүн хийх үед эрсдэлтэйд тооцогддог. Сайн зохион бүтээгчид, дизайнерууд үйлчлүүлэгчдээ сэтгэлийн гүнээсээ ойлгож мэдэрдэг. Ингэхийн тулд тэд маш их хөлс дуслуулдаг. Үүний тод жишээ нь Амазон.

Чанартай бөгөөд хурдтай шийдвэр гаргах нь

Сайн шийдвэр гаргах нэн тэргүүний ч гэлээ, шийдвэрээ хурдтай гаргахын чухлыг Безос үргэлж онцолно. Бизнест хурд гэдэг юутай ч харьцуулшгүй чухал. Харин шийдвэрээ удаан гаргах нь өрсөлдөх чадварыг хүчтэй сулруулдаг. Туршлага дээрээ үндэслэн шийдвэр гаргахтай холбоотой зөвлөгөөнүүдийг чадахаараа жагсаалаа:

  • Бүх мэдээллийн 70 гаруй хувийг авмагцаа шийдвэрээ шууд гаргах хэрэгтэй. 90-өөс дээш хувийн мэдээлэл цуглуулах гэж оролдох нь шийдвэр гаргалтыг удаашруулна. 
  • Хүмүүстэй нэгдсэн зөвшилцөлд хүрэхгүй ч чамд хаашаа явах хэрэгтэй талаарх баримжаа байгаа тохиолдолд шийдвэрийг даруй гарга. Багийнхныгаа нэг ойлголтонд хүргэх нь заримдаа цаг алдсан үйлдэл болдог.
  • Тохиролцох заримдаа боломжгүй байдгийг хүлээн зөвшөөр. Өөр өөр багийнхан ондоо зорилготой байдаг тул аливааг олон өнцгөөс харна. Ямар ч хэлэлцүүлэг үүнийг өөрчилж чадахгүй үе ч бий. Тийм учраас шийдвэрээ гаргаад шууд цааш явах нь тасралтгүй хэрүүлээс сэргийлдэг. Эс бөгөөс зах замбараагүй маргаан л дагуулна. 

Шинэ ажилтан авах босгоо өндөрсгө

Шинэ хүн ажилд авах шаардлагаа өндөр байлгадаг нь Амазоны амжилттай байдаг шалтгаануудын нэг.  Ярилцлага болгоны дараа Амазон ярилцлага авсан ажилтнуудаасаа дараах гурван асуултыг үргэлж асуудаг:

  • Чи энэ хүнийг биширсэн үү?
  • Орж байгаа хэлтсийнхээ дунджыг энэ хүн өндөрсгөх үү? 
  • Ямар талаараа энэ хүн супер ажилтан бэ? 

Лидерүүд онцгой авьяасыг таньж тэднийг дасгалжуулах үүргээ маш сайн ойлгож байдаг. Саяхнаас Амазон “Босгоо өндөрсгөх” аргаа сайжруулж ярилцлагын үе шатад ажилчдаа оролцуулж эхэлсэн. Үүний гол зорилго нь шинээр авч байгаа ажилтан болгоноо өмнөхөөсөө сайн байлгахад оршино. 

“Бидний арга барил эхний өдрөөс хойш огт өөрчлөгдөлгүй ирсэн: Урт хугацаанд төлөвлөх нь хамгийн чухал” 

bookzone
Тагууд: amazonхувьцаа

Санал болгох:

Дижитал хэв маягт төгс тохирох шийдэл - QPay
Дижитал хэв маягт төгс тохирох шийдэл – QPay
Мөрөн хүрсэн хар үстэй эмэгтэй камер руу дулаахан инээмсэглэж байна. Тэрээр сувдан өргөлтөөр чимэглэсэн хар хөх өнгийн пиджак өмсөж, хар топ өмссөн бөгөөд өөрийгөө итгэлтэй энтрепренер гэж харуулж байна. Энгийн саарал дэвсгэр нь түүнийг гэрэл зураг дээр тод харуулдаг. - Business.MN
Итгэл өвөрлөсөн захирал: “Итгэлт Санхүүгийн Групп”-ийн ТУЗ-ийн дарга Э.Ганчимэг
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00