Түгээмэл ойлголтоор төсөл гэдгийг банкнаас зээл авах үед бичдэг танилцуулга мэтээр ойлгодог. Угтаа төсөл гэдэг нь ажил өрнүүлэх ухаан юм. Ингээд бодохоор компанийн өдөр тутамд болдог ажлууд “төсөл” болж байна. Тиймээс тэр төслийг хэрхэн бичих үү, хэн удирдах, яаж менежмент хийх, хянахдаа хэрхэх тухай гээд маш олон ойлголтууд урган гарч ирнэ. Өөрөөр хэлбэл компанийнхаа өдөр тутмын ажлыг асуудалгүй явуулахын тулд бизнесийн удирдлага та төслийг тойрсон асар их менежментийг сурах шаардлагатай болно. Гэхдээ заавал бүгдийг нь биш. Чухал гэснийг системтэйгээр ойлгосон байхад ажил өрнүүлэх ухаан таны гарт тодорхой хэмжээнд орлоо л гэсэн үг. Харин аль менежмент нь чухал гэдгийг сонсогч та дараах подкастнаас сонсоорой. Мөн илүү дэлгэрэнгүйг сурч мэдэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.
Сэдэв: Сайн төсөл-Амжилтын гараа
Зочин: Лектор, менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал