BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"ART88 Resort" гэсэн бичигтэй том модон хаалгатай хаалга. Үүний ард янз бүрийн туг бүхий таван тугны шон, үүлэрхэг тэнгэр, модны дэвсгэр дээр байрлуулсан оюу бөмбөгөр хэлбэртэй барилга байна. - Business.MN

Халамжлан үйлчлэхүй

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-02-22
  Өсөлттэй бизнес, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Сайхан мэндчилж, инээмсэглэж чаддаггүйгээс Монголын эдийн засаг хэчнээн хэмжээний орлогоо алдаж буйг тооцож болдог бол үнэхээр сонирхолтой гарна. Учир нь мэндлэх, инээмсэглэх нь чанартай үйлчилгээний энгийн бөгөөд хамгийн чухал жорууд. Сайн үйлчилгээ хоолыг илүү амттай болгож, аялагч амрагчийн дурсамжид улам өнгө оруулдаг. Байгалийн сайханд сайн үйлчилгээтэй, материаллаг бааз сайтай байвал аялал, зугаалга гэдэг ч ванлий.

Энэ нөхцлийг хангахыг зорин ажиллаж буй нэгэн газар байгаа нь Хөвсгөлийн “Арт88” ресорт. “Үйлчилнэ гэдгийг би халамжилна гэж ойлгодог” хэмээн тус ресортын захирал Ц.Мөнгөнбагана ярьж байна.

Электроникийн мэргэжилтэй тэрбээр 2000-аад оноос бизнес хийж эхэлсэн. Одоо ложистик, аялал жуулчлал хоёр дээр төвлөрөн ажиллаж байна.

Аялал жуулчлалын бизнес эрхлээд ердөө дөрвөн жил болж буй. Энэ чиглэлийг сонгосон шалтгаан нь илүү эко бизнес эрхлэх гэсэн хүсэлтэй нь холбоотой. Тэр аялал жуулчлалд шинэ өнгө төрх, жишиг стандарт нэвтрүүлэх хатуу бодолтой.

Түүний энэ зорилго, санаа Хөвсгөл нуурын баруун эргийн Жанхайн даваагаар давж, Хирвэстэгийн ам хэмээх газарт байрлах “Арт88” ресортод очиход мэдрэгдэнэ. Өдөржин олон зуун км газар машинаар явж, заримдаа “Улаанбаатарт буцаж очтол соёл иргэншлийн бараа харах болов уу” гэж бодогдох хүртэл ядарсны дараа энд ирэхэд таван одтой зочид буудалд буусан мэт санагдана. Ингэж санагдах нь аргагүй аж. Ц.Мөнгөнбагана 2015 оноос бүтээн байгуулалтаа эхлүүлэхдээ л бүх зүйлийг тансаг зэрэглэлийн буудлын түвшинд байлгахыг зорьжээ. Ор дэрний хэрэглэл, халбага сэрээнээс эхлүүлээд бүх хэрэглэгдэхүүнээ Европын голдуу орноос захиалан авчруулсан байна. Заримдаа утасны сүлжээ тасалдах энэ газарт 24 цагийн интернэт хэрэглэж, зочид байрласан урц, гэр, хаусаасаа утсаар ресепшнтэй холбогдох аж.

Мөн энэ газрын дээд зэргийн байх гэсэн өөр нэг тэмүүлэл нь зөвхөн 24 цагийн халуун ус, саун, морь, унадаг дугуй, завиар хязгаарлагдахгүй. Ц.Мөнгөнбагана ресортынхоо нэрийн хуудас болгон хийсэн нэгэн зүйл бол Хөвсгөл нуурын орчимд байх цорын ганц дотор усан бассейн юм. Хөвсгөлийг зорьсон аялагчид, ялангуяа анх удаа ирж буй хүмүүс нуурын усанд орно гэсэн бодол тээж ирдэг ч санаснаар болдоггүй. Учир нь аялал жуулчлалын ихэнх хугацаанд цаг агаарын нөхцлөөс шалтгаалан далай ээжийн усанд умбах бололцоо гардаггүй.

Art 88 ресортын үүсгэн байгуулагч Ц.Мөнгөнбагана

130 зочинд 40 үйлчлэгч

Үйлчилгээний бизнес цэвэр хүний хүчин зүйлээс хамааралтай. Арт 88 ресорт нь хэдийгээр жилд ердөө 100 орчим хоног ажилладаг ч хүлээн авах боломжтой нийт зочдынхоо бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээний хүн ажиллуулдаг. Зорьж ирсэн хүмүүст хүссэнээр нь үйлчлэхэд ингэхээс өөр аргагүй. Гэвч үйлчилгээний багцын үнэ нь бусад газраас ялгарсан зүйл алга байв. Тиймээс Ц.Мөнгөнбаганы энэ төслийг ашиг сайтай бизнес гэж хэлэхэд бэрхшээлтэй.

Харин хариуцлагатай бизнес гэж хэлэх бүрэн үндэс бий. Жил бүр олон мянган хүн аялж, амардаг Хөвсгөлийн орчим одоогоор нэг ч цэвэрлэх байгууламж баригдаагүй. Тиймээс Арт 88 таван тоннын машинаар өдөрт 2-3 удаа, нэг талдаа 45 км явж хатуу, шингэн хог, бохироо зөөдөг. 2018 онд энэ үзүүлэлтээрээ Хөвсгөлийн баазууд дотроос шилдэг гэсэн өргөмжлөлийг авчээ. Хөвсгөлийн баруун эргийн Хирвэстэгийн ам бол ингэж хайрлаж хандахаас өөр аргагүй, далай ээжийг хүрээлсэн хамгийн үзэсгэлэнт байгаль бүхий газруудын нэг юм.

Аялал жуулчлалын практикт зарим жуулчны бааз зөвхөн гадаад хүн хүлээж авдаг, эсвэл солонгос хүн авдаггүй, эсвэл хятад хүн авдаггүй, эсвэл солонгос, хятад авдаггүй. Солонгосчуудын хувьд хэтэрхий чимээтэй, хятадуудын хувьд цэвэр цэмцгэр бус гэх мэт төрөл бүрийн шалтгаан бий. Харин Арт 88 ресортод монгол, хятад, солонгос, америкийн аль нь очиж амарч болно. Гэхдээ оройн 23:00 цагаас хойш дуу чимээ гаргаж болохгүй. Учир нь орон нутгийн захиргаанаас гаргасан Дархан цаазтай нутаг дэвсгэрийн тухай захирамжид ингэж заасан байдаг аж. Тиймээс үдшийн ямар ч шоу, арга хэмжээ энэ цагаас өмнө дуусч нам гүм болох ёстой. Энэ дүрэм нь Арт 88 ресортыг гэр бүлээрээ, ялангуяа хүүхдүүдтэйгээ амрахад хамгийн тохирсон газар гэсэн тодотголтой болгожээ.

Хариуцлагатай гэдгийг харуулдаг өөр нэг зүйл бол энд усан бассейн, душ, саун гэх мэтийг нарны эрчим хүчээр халаадаг. Мөн Жанхай орчимдоо орон тооны эмч ажилладаг цорын ганз бааз гэсэн статус бий. Ойр орчмын баазуудаас гэдэс нь өвдсөн, ухаан алдсан, хордлогод орсон зэргээр төрөл бүрийн байдлаар бие нь муудсан хүмүүс энд ирж анхны тусламж аваад явдаг.

Хэдийгээр Арт 88 байгуулагдаад дөрвөн жил болсон ч чамлахааргүй түвшинд үйлчилгээний соёлоо хэвшүүлж амжжээ. Гэхдээ Ц.Мөнгөнбагана үргэлж эрэл хайгуул хийж, жил бүр рестортдоо ямар нэг зүйл шинээр нэмнэ. 2015 онд төслөө эхлүүлэхдээ орчин үеийн амрагч, жуулчдад чухам юу хэрэгтэй байгааг олон удаагийн давтамжтай нарийн тандаж судалсны дараа бүтээн байгуулалтаа эхлүүлж байв. Мөн өнгөрсөн жил анзааралгүй орхисон зүйл байгаа эсэхийг мэдэхийн тулд зарим аймгийн жуулчны баазуудаар явж судалгаа хийсэн байна. Тэрбээр “Жуулчдад тоогдохын тулд тасралтгүй сайжруулалт хийхээс өөр аргагүй” гэж ярив.

bookzone.mn
Тагууд: аялал жуулчлалзочлох үйлчилгээөсөлттэй бизнес

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00