Энэ номоос “ямар ч алдаагүй амьдрах 7 алхам”-ыг та олж харахгүй. Аз жаргалын түлхүүрийг танд атгуулахгүй ч, азгүй явдлуудыг өөртөө авчрах үйлдэл хийхээс таныг хамгаалах хуяг тань болно.
The art of thinking clearly буюу Цэгцтэй сэтгэх урлаг номын зохиолч Ролф Добэлли дээрхийг тэмдэглэжээ. Тус номын тухай сэтгэгдэлүүд сонсоход дээрхтэй ижил агуулгатай зүйлийг ярьсан. Зохиолчийн төдийгүй уншигчдын хэлснээр энэ ном яагаад таны азгүй явдлаас хамгаалах хуяг болохыг подкастаас сонсоорой.