BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Enter товчлуур байх ёстой цэнхэр "Гүйцэтгэх" товчлуур бүхий компьютерийн гарыг ойроос харах нь аливаа бизнес, компанийг амжилтанд хүрэхийн тулд жолоодлого, шийдэмгий байдлыг бэлэгддэг. - Business.MN

Компани байгуулчихлаа. Одоо цаашаа яах уу?

Б.Билгүүнжав   Б.Билгүүнжав
2020-03-06
  Менежмент
2
Share on FacebookShare on Twitter

“Удирдлагын гүйцэтгэл” сэдвээр нийтэлж буй цуврал материалын нэгдүгээр хэсэг

Та шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санаачилж, хөрөнгө оруулагчдаас гарааны хөрөнгөө босгож, төлөвлөгөөгөө боловсруулж, хүний нөөцөө бүрдүүлсэн гэж төсөөлье. Мэдээж шинэхэн компанийн гүйцэтгэх захирал болсон гэсэн үг. Түүнчлэн та бүтээгдэхүүнээ боловсронгуй болгож, зах зээлд танилцуулахдаа бэлдэж, магадгүй цөөн тооны харилцагч нартай болсон.

Бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулж, цагаан самбар дээр буулгасан бизнес моделио бодит амьдралд нэвтрүүлэхэд бүх зүйл санаснаар бололгүй, наана цаана салж унах гэж байгаа мэт болж, түүнийг нь түших шаардлага гарж, үүнээс болж компани эхэн үедээ долоо хоногт 80-100 цаг ажиллах тохиолдол гардаг. Эцэстээ та цаг тутам, өдөр тутам санаа зовоод байх шаардлагагүй компани байгуулахыг хүснэ. Уаррэн Баффетын “Тэнэг хүн ч удирдаж чадахаар компани байгуул, учир нь хожим нэг өдөр тэгэх л болно” гэж хэлснийг санацгаая.

Компани “байгуулах”

Өмнө нь та шинэ бүтээгдэхүүн санаачилж, бүтээж байсан бол одоо компани байгуулж байна. Компани байгуулах нь зөвхөн гэрчилгээ авахыг хэлэхгүй. Компани байгуулах нь бүтээгдэхүүн бий болгохоос ч илүү хүнд байж магадгүй. Энэ үед гүйцэтгэх захирлын үүднээс таны үүрэг юу байх вэ? Таны гол чиглэл зөвхөн гарц байсан бол дараагийн шатанд компанийн оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох явдал юм. Гүйцэтгэх захирал компанийн бүх үр дүнд хариуцлага үүрэх учиртай ч, бүх зүйлд оролцох шаардлагагүй. Харин удирдах, тогтвортой системийг бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын ажил редакторын ажил юм. Дипломын ажлыг удирдаж буй багш ажлыг хянахдаа улаан бал гарган засварлаж, илүүц зүйлийг хасч, сайжруулах зүйлсийг чиглүүлж өгдөг.

Гүйцэтгэх захирлын ажил мөн адил.

Хүмүүс төвөгтэй ажил хийхээс эмээдэг тул тэдний ажлыг хялбаршуулж, аль болох энгийн байлгах хэрэгтэй.

Хүнд төвөгтэй ажлыг олон хэсэгт хуваан, энгийн болгож, дараа дараагийн удаа ажилчид тань өөрийн бодолгүй хялбархан гүйцэтгэдэг болж, “редактор” ч түүнд итгэн өдөр бүр засвар хийх шаардлагагүй болсноор “тэнэг хүн” ч удирдах боломжтой компани байгуулахад нэг алхам ойртож байгаа юм. Зарим ажлыг хялбаршуулах боломжгүй, угийн их төвөгтэй, хүнд ажил гэх хүмүүсийн үгэнд бүү авт. Дэлхийг 140 тэмдэгтээр өөрчилж, дэлхийн хамгийн баян компани их сургуулийн танилцах хуудсаар эхэлж, олон тэрбумын гэрээг цахилгаан шатанд байгуулж болдог.

Баг “бүрдүүлэх”

“Редактор”-ын дараагийн үүрэг бол нөөцөө зөв удирдах юм. Энэ нь сэтгүүлийн аль хэсэгт спортын булан, хаана нь улс төр, эдийн засгийн холбогдолтой нийтлэл орохыг шийдвэрлэнэ гэсэн үг. Мөн эдгээр нийтлэлийг аль сэтгүүлч бичихийг шийдвэрлэх хэрэгтэй. 10 өөр буланд 10 мэргэжлийн сэтгүүлч ажиллахад тэр болгон санхүүгийн нөөц бололцоогүй байдаг тул байгаа гурван сэтгүүлчээрээ аль аль буланг бичүүлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Эдгээр шийдвэрийг оновчтой гаргахад цаг үеийн уншигчдын уншихыг хүсч буй мэдээлэл, сэтгүүлчдийн туршлага гэх мэт мэдээлэл буюу дата шинжилгээ хэрэгтэй. Таны гол зорилго “улаан бал”-аа цаашид аль болох бага хэрэглэх тул сэтгүүлчид буюу ажилчдынхаа ур чадвар, санаачилгыг ямагт нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Зарим өдрүүдэд буруу хөл дээрээ боссон мэт бүгд болохгүй, бүгдийг янзалж өөрчлөх шаардлага гарах ч гол нь өмнөх сараасаа, өмнөх улирлаасаа таны “улаанаар засах ажил” багасах нь чухал үзүүлэлт юм.

Та өмнө бүгд нэг хүн мэт ажиллах гэдэг үгийг сонсож байсан байх. Улаан балын хэрэглээ багасах бүр “сэтгүүлч” болон “редактор”-ын хоорондын ялгаа багасаж байна гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтан авсан ч “баг” болж төлөвшөөгүй компани олон бий. Баг бүрдүүлэх нь зөвхөн ажилтан авах бус эдгээр хүмүүсийг нэгэн зорилоготой, нэг чиглэлтэй болгохыг хэлнэ. Компаниудын тэр болгон чухалчилж хардаггүй зүйл бол энэ.  Дэлхийн томоохон сэтгүүл, сувгуудыг анзаарвал тэдний нийтлэл, сурвалжлага бүр ижил төстэй өнгийг агуулдаг. Apple бүтээгдэхүүнийг хэн ч харсан бусад үйлдвэрлэгч нараас шууд ялгах боломжтой. Монголд ч мөн адил жишээ нь, “Говь” ХК-ийн бүтээгдэхүүнийг шошгогүй харсан ч ноолууран бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн бусад үйлдвэрлэгч нараас ялгаж чадна гэж бодож байна. Эхэнд үед гүйцэтгэх захирал нь бүтээгдэхүүн бүрт хяналт тавин үүнд тэмүүлэх ч цаашид ажилтан бүрээ нэг сэтгэхүй, нэг ойлголттой болгох нь чухал.

bookzone
Тагууд: компанименежментстратеги

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Б.Билгүүнжав

Б.Билгүүнжав

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Гэрэлтуяа
Гэрэлтуяа
5 жил өмнө

Үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд баярлалаа.

0
Muujig
Muujig
5 жил өмнө

Дахиад цаашаа бичсэн бол гоё байлаа. Яг сайхан мэдрэмж төрж байтал дуусчихлаа. Гэхдээ баярлалаа. Яг надад зориулсан мэт санагдлаа…

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00