Covid-19 вирусын халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан улс орнуудад олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, компаниуд ажилтнуудаа зайнаас ажиллуулж эхлээд байгаа билээ. Монголд ч мөн халдварын анхны тохиолдол илэрснээс хойш олонх байгууллага ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвлөж буй. Энэ дагуу бүтэн болон хосолсон байдлаар гэрээсээ ажиллаж буй хүмүүст төрөл бүрийн сорилт тулгарч, шийдэл хайж буй нь дамжиггүй. Нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй зайнаас ажиллах шаардлагатай тулгарсан нь хүмүүсийн өмнө олон асуултыг бий болгосон. Гэхдээ энэ бүхнээс урьтан нэгэн асуулт зүй ёсоор тавигдана. “Ингэхэд бид өмнө нь яагаад ингэж ажилладаггүй байсан хэрэг вэ?”.
Бид ажиллах хэв маягаа өөрчилж, ажлын орчинд тогтсон уламжлалыг эвдэх бүтээлч устгал хийхэд маш тохиромжтой цагт ирээд байна. Асуудлыг бүтээлчээр шийдэцгээе.
- Байгууллага дотооддоо ашигладаг бүхий л программуудаа цэгцлэн нэг цэг, нэг платформд төвлөрүүлж, шаардлагатай үед ажилтан хайсан датагаа төвөггүйхэн олж чадахаар зохион байгуулах. Нэг цэгцэрсэн датаг дараа нь ашиглахад хэчнээн амар болохыг та ойлгох болно.
- Зайнаас ажиллах нь таны эмх цэгцтэй байдлыг нэмэгдүүлж, хувь, хувьсгалын бүхий л ажлаа нэгэн зэрэг зохицуулах шаардлагатай болсноор та ердийн үед ч бүтээлч байдлаа хадгалж, илүү зохион байгуулалттай нэгэн болж чадна.
- Гэрээсээ эсвэл зайнаас ажилласнаар та зарим нэг зардлаа гарцаагүй танаж чадна. Мөн технологийн дэвшлийг илүүтэй ашиглаж эхэлснээр дижитал эринтэй хөл нийлүүлэн алхах болно. Нэгэнт ашиглаж дадсан технологийн зэмсгүүд таныг дараагийн бүтээлч шийдэл, эрэл хайгуулд хөтөлнө гэдэгт эргэлзэх хэрэггүй.