BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"ITZone, 1997 оноос хойш" гэсэн бичигтэй цэнхэр тоосгон хананы өмнө улаан ноосон цамц өмссөн инээмсэглэж буй хүн өөрийн бизнесийг энтрепренер гэдгээ харуулж байна. - Business.MN

О.Баярмагнай: Компаниуд өндөр түвшний дата мэргэжилтэн хайх шаардлагагүй

Business.mn   Business.mn
2020-03-30
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter
bookzone

Дата цуглуулах, боловсруулахын ач холбогдол жил тутам нэмэгдэж байгаатай холбогдуулан компаниуд хэрхэн системжих талаар “Ай Ти Зон” компанийн Дижитал технологийн газар, Бизнес хөгжил хариуцсан менежер О.Баярмагнайтай ярилцлаа

Компаниуд системжих хэрэгтэй гэж их ярих боллоо. Үүний агуулга, ач холбогдлын талаар товч ярихгүй юу?

Компаниуд дижитал шилжилт хийж хөгжлийн дараагийн түвшинд гарах явцад зайлшгүй нэвтрүүлэх ёстой нэг зүйл нь системжсэн байдал болж байна. Өмнө нь олонхи шийдвэр тодорхой нэг хүний нөлөөгөөр бий болдог байсан бол компани томрох тусам удирдахад улам төвөгтэй болж, ямар нэгэн систем хэрэгтэй болдог. Энэ нь технологийн тусламжтай явагдах бөгөөд санхүүгийн систем, ERP систем гэх мэт олон шийдэлтэй. Компанид систем нэвтрээд ирэхээр үйл ажиллагаа бүртгэлтэй болж, автоматжиж, удирдахад хялбар болно. Мөн ирээдүйг таамаглахад дөхөм болдог.

Дижитал шилжилтийн нэг давуу тал нь системээр дамжаад тухайн компанид дата хуримтлагдаж эхэлнэ. Бий болсон датан дээрээ анализ хийснээр өнгөрсөн хугацаанд компани хэрхэн ажилласанд дүгнэлт хийж, ирээдүйд гаргах шийдвэрүүдийг тодорхойлно. Гэхдээ датан дээр ажиллаж бизнесийн үйл ажиллагаа, процессоо төгөлдөршүүлнэ гэдэг тийм хялбар ажил биш. Хүний болоод технологийн хүчин зүйлстэй холбоотой бэрхшээл гардаг. Жишээ нь, маш их хэмжээний дата цугларах юмуу эсвэл өөр өөр системээс олон төрлийн дата төвлөрч ашиглахад төвөгтэй болж, тодорхой чадварыг өндөр түвшинд эзэмшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй болдог. Үүнийг хялбаршуулах программ хангамжийн шийдлүүд зах зээлд нэлээд бий болсон. Гэхдээ эдгээр нь өндөр үнэтэй, байгууллага болгон нэвтрүүлэхэд хэцүү байсан. Ийм байдал 2000-оод оны дунд үе хүртэл үргэлжилсэн.

Тиймээс сүүлийн жилүүдэд ажилтан болгон хүссэн датандаа нэвтрээд, хүссэн мэдээллээ олж авдаг шийдэл гарсны нэг нь Tableau программ. Энэ программ мэдээллийн технологийн тусгай мэдлэг, чадвар шаардахгүй бөгөөд бизнес эрхлэгч өөрөө хүссэн анализаа хийх боломж өгдөг. Ингэснээр Tableau BI буюу Tableau Business Intelligence программыг бизнесийн байгууллагууд өргөнөөр хэрэглэх болсон. Боловсруулах дата л байгаа бол жижиг, дунд компаниуд ч ашиглах үүд хаалга нээгдсэн гэсэн үг.

Датаг цуглуулах, боловсруулахын ач холбогдол жил тутам нэмэгдэж  байна. Гэхдээ Монголын нөхцөлд захирлууд үүний ач холбогдлыг тэр болгон ойлгохгүй байх шиг. Tableau BI шиг программыг үйл ажиллагаандаа хэрэглэж, дата ашигладаг дадал бий болгохын тулд яах ёстой вэ?

Өөрчлөлт тухайн байгууллагын удирдлагуудаас л эхэлнэ. BI ашиглах, дата цуглуулах зэрэг нь нэг хүний нэг удаа хийгээд орхидог зүйл биш. Өдөр бүр өөрчлөгдөж, сайжирч байдаг үйл явц. Тиймээс топ түвшний удирдлага бодлого, шийдвэрээ гаргаад үүн дээр ажиллах мэдлэг, чадвар бүхий хүний нөөцийг гаргаж, техник хэрэгсэл, датад нэвтрэх эрхээр хангаж өгөх шаардлагатай. BI программын хувьд гаднаас өндөр түвшний мэргэжилтэн хайх шаардлагагүй бөгөөд ажилтнууд дундаас датан дээр ажиллах дур сонирхолтой хүмүүсийг сонгоод ажиллуулах боломжтой.

Ингэж ажиллахад шаардлагатай чадварыг боловсролын байгууллагад тусгай хөтөлбөрийн дагуу эзэмшүүлнэ гэж байхгүй. Учир нь энэ бол зөвхөн ямар нэгэн программын асуудал биш. Энэ бол тухайн компанийн бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч ямар программ ашиглах вэ гэдгийг тодорхойлдог.

Датанд үр дүнтэй анализ хийж, удирдлагуудад чухал тоо, үзүүлэлтүүдийг гарган өгч, датанд суурилсан шийдвэр гаргахад нь тусалдаг дата аналист гэсэн мэргэшилтэй хүн компаниудад цөөн байдаг. Ийм хүнийг компанийнхаа хүрээнд хэрхэн төлөвшүүлэх вэ?

Ихэнх байгууллагын хувьд орлого, зарлага, хүний нөөцийн урсац гэх мэт үйл ажиллагааны суурь индикатор үзүүлэлтүүд тогтчихсон, түүнийг нь удирдлагууд байнга харж байдаг байдал хэвшчихсэн байгаа. Гэхдээ эдгээрийг харьцуулах, баяжуулах, нэгтгэх, задлах замаар бизнест хэрэгтэй өөр үзүүлэлт гаргаж ирэхэд датан дээрээ л тоглолт хийх хэрэгтэй. Компани харах юмтай байвал асуулт үргэлж урган гардаг. Дөрвөн жилийн өмнө ITZone компани BI-г нэвтрүүлж байхад ажилтнуудаас асуулт ирэх нь цөөн байсан. Харин одоо тодорхой дата төвлөрсөн хойно олон төрлийн санал ирэх болж, программын ашиглалт улам сайжирсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага өөртөө тохирсон дүн шинжилгээнүүд хийх, үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдэж байна. Нэг үгээр хэлбэл, дижитал шилжилт компанийн толгойноос эхлэх хэрэгтэй.

BI нэвтрүүлэх хэрэгцээ, зардал, нөөцөө хэрхэн тодорхойлох вэ?

Энэ чухал асуудал. BI-гийн нэг онцлог нь программын лиценз дээрээ тийм их зардал гардаггүй. Харин үүнийг ашиглах боловсон хүчнийг бэлтгэх хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хамгийн их зардал гардаг. Сүүлийн үед анзаараад байхад датан дээр анализ хийх нь чухал болохоос ямар программ ашиглах, ямар мэргэжилтэн ажиллах нь чухал биш гэсэн хандлага явж байна. Тиймээс бид хэрэглэгчдэд шаардлагатай шинжилгээнүүдийг тодорхой түвшинд хийж өгч, хэрэгтэй бол өөрсдөө цаашаа баяжуулаад явах бололцоотой шийдлүүдийг компаниудад санал болгож байна. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагад дата хэр түвшинд хэрэгтэй вэ, энэ нь бизнесийн үйл ажиллагаанд хэр нөлөөлөх вэ гэдгийг тодорхойлоод датагаа цуглуулна, цуглуулсан дата дээрээ анализ хийгээд бизнестээ ашиглана гэсэн дараалалтай.

Ирээдүйд дата ашиглалт нь компанийн өрсөлдөх чадварыг тодорхойлох нэгэн чухал үзүүлэлт болно.

BI нэвтрүүлээд, ашиглаад сурчихсаны дараа тухайн үйл ажиллагаанд өмнө нь зарцуулдаг байсан зардал, цаг хугацааг хэр их хэмнэх вэ?

Зардлыг хэр бууруулах нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарна. Маш их датан дээр ажилладаг, үүндээ томоохон хүн хүч зарцуулдаг компаниудын хувьд зардлыг 10 дахин бууруулсан гэсэн тооцоо бий.

Мөн заавал тоон дээр ажиллах шаардлагагүй газрууд бий. Тэдний хувьд зардал буурах бус өссөн тохиолдол бий. Гэхдээ энэ нь голдуу өөртөө тохироогүй, хэт нүсэр шийдэл сонгосноос болж нэвтрүүлэх, ашиглах явцад их хэмжээний зардал гарсантай холбоотой.  

10 дахин бууруулсан гэдэг бол зөвхөн мөнгөн дүнгээр хэмжсэн үзүүлэлт. Үүний цаана мөнгөөр хэмждэггүй эерэг үр дүнгүүд гардаг. Тухайлбал, компанийн соёлыг бий болгож, бэхжүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэн нэгний мэдрэмж, бодол санаанд бус бодит тоон үзүүлэлтэд суурилан шийдвэр гардаг болно.

Өнгөрсөн дөрвөн жилд танайхаар ямар байгууллагууд үйлчлүүлж, ямар үр дүн гарсан бэ?

Нэгдүгээрт банкууд. Тэд маш их тоон дээр ажиллаж, төрөл бүрийн шинжилгээ хийдэг. BI систем нэвтрүүлснээр банкууд тоонуудаа бодит цагийн горимоор харах боломжтой болсон. Ингэснээр шийдвэр гаргалт хурдан болох, хүний хүчин зүйлээс улбаалж алдаа гарах нь багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байна.

Хоёрдугаарт худалдааны байгууллагууд. Тэд бас их хэмжээний датанд шинжилгээ хийх хэрэгтэй байдаг. Тухайлбал, ямар бүтээгдэхүүнийг ямар үйлчлүүлэгчид илүү сонирхож байгаад анализ хийж маркетингдаа ашиглах хэрэгцээ их.

Гуравдугаарт уул уурхайн компаниуд. Хамгийн тод жишээ нь Оюу Толгой компани. Оюу Толгой компани маш олон систем, маш их машинуудаас тоонууд цуглуулдаг. Олон мянган хүн ажиллаж, том бүтээн байгуулалт явагдаж байгаа нөхцөлд тэр олон тоогоо хянах шаардлагатай байдаг. Тиймээс BI нэвтрүүлэх нь зайлшгүй хэрэгцээ юм. Энэ компанид бидний нэвтрүүлсэн систем амжилттай ажиллаж байгаа.

ITZone компани Tableau BI программын сургалт явуулах болсны үндсэн шалтгаан юу вэ?

Бид чинь аж үйлдвэрийн хувьсгалын IV үед амьдарч байна. Энэ үеийн хамгийн том хөдөлгөгч хүчин нь Хиймэл Оюун ухаан шүү дээ. Хиймэл Оюун ухааны суурь нь үнэ цэнэ бүхий дата юм. Тэгэхээр датаг ашиглаж сурах нь дижитал эрины зайлшгүй шаардлага болоод байна.

Энэ үүднээс IT Zone компани Tableau BI нэвтрүүлээд дөрвөн жил болж байгаа бөгөөд харилцагч байгууллагууддаа мөн шийдлийг санал болгож байна. Энэ хугацаанд голдуу хэрэглэгчдийн хүсэлтээр сургалт хийж ирсэн. Хэрэглэгч системийг тодорхой түвшинд хэрэглэж сурчихаад өөр ямар боломжууд байгаа эсэхийг сонирхож сургалт авдаг болсон. Ийм хандалт ихэссэн учраас бид тогтмол горимоор сургалт хийхээр шийдэж, сургалтын төв байгуулсан. Эндээ Tableau программын хоёр түвшний сургалтыг өнгөрсөн есдүгээр сараас хийж эхэлсэн. Цаашдаа сар бүр сургалт хийнэ. Үүнийг харилцагчид маань байгууллагтаа төдийгүй тэдний хувь ажилтнууд өөрсөддөө оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж үзэх хэрэгтэй.

Тагууд: ажил төлөвлөлтбизнес эрхлэгчдэдкомпани

Санал болгох:

BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
Амт урлаач урласан амт шиг ягаан өнгийн цамц өмссөн эмэгтэй буйдан дээр цайны аяга барин сууна. Тэр цонх руугаа бодолтой ширтэх бөгөөд гадаа байгаа ногоон, намуухан бүдэгхэн харагдах байдал нь нам гүм төрхийг бүрдүүлдэг. - Business.MN
Амт урлаач
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00