BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
Хэлэлцээрт өгч буй нь авч байгаагаасаа ухаантай байдаг

Хэлэлцээрт өгч буй нь авч байгаагаасаа ухаантай байдаг

Билэгт Б.   Б. Билэгт
2020-04-07
  HR
0
Share on FacebookShare on Twitter

2010 онд Коста Рикагийн дипломатч Кристина Фигүэр хүмүүсийн хувьд боломжгүй хэлэлцээрийг амжилттай хийж байв. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээ хэлэлцээрт 195 орныг хамруулахаар НҮБ-ээс томилогдсон түүнд хамгийн хэцүү сорилт нь Саудын Араб байв. Учир нь Саудын Арабын эдийн засаг газрын тос болоод байгалийн хийн экспортоос маш өндөр хамааралтай тул ялгаруулж буй нүүрсхүчлийн хийгээ бууруулна гэдэг тэдний хувьд эдийн засгийн ашиггүй байв.

Бялууны хэмжээ тогтмол үед бид байгалийн нөөцөө хомсдож байгаагаар бодоцгоож, сандарцгаадаг. Ялангуяа хямралын үед бид өөрсдийгөө хамгаалахын тулд бүхнийг хийдэг бөгөөд коронавирусын энэ үед хүмүүс яаж маск, гар ариутгагчийг бөөн бөөнөөр нь авч байсныг та харсан байх. Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп л гэхэд саяхан өөрийнхөө хэлэлцээрт барьдаг зарчмынхаа талаар “Хэлэлцээрт өгөлцөж авалцдаг ч чи ихэвчлэн авах хэрэгтэй” гэж дурдав. 

Хэлэлцээрийн гол зарчим авах байлаа. Гэвч сүүлийн үеийн судалгаа, туршилтуудын эцэст маш сайн хэлэлцээр хийгчийг бусдаас онцолдог зүйл нь авах биш өгөх ухаан аж. Авж буй бус өгч буй нь “хождог” бөгөөд мөн бусдаас илүү холч ухаантайг илтгэдэг байна. Улмаар тэд нийт бялууны хэмжээг хэрхэн томруулах дээр ухаан зарж чаддаг аж. 

Нийт 28 судалгааг шинжилсний үр дүнд амжилттай хэлэлцээр хийгчид зөвхөн өөрсдийнхөө бус нөгөө талынхаа ч эрх ашгийг хүндэтгэдэг байна. Тэд хэлэлцээрийг нэг нь хожиж нөгөө нь алддаг тоглоом гэж хардаггүй бөгөөд ямар нэгэн санал тавихаасаа өмнө үнэ цэнийг нь бий болгохыг хичээдэг. Мөн хүн бүрт туслахаас нааш өөрсдийнхөө ялалтыг зарладаггүй. 

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар нийгмийн ухаантай хэсэг нь өөрөөсөө илүү бусдыг тэргүүнд тавьж, өөрийнхөө нөөцийг бусдад өгөхөд бэлэн байдаг аж. Гэвч цар тахлын энэ үед зөвхөн авагсдын дунд байгаа тохиолдолд хэрхэх вэ? Дани улс дахь нэгэн дэлгүүрт нэг гар ариутгагч авбал 4 доллар ч хоёр дахь нь 95 доллар гэх бичиг наасан харагдана.

Хэрэв та тоглоомын онолын талаар сонсож байсан бол өрсөж бүхнийг олж авах нь хамгийн түлхүү стратеги байдаг. Нэг л хэмжээтэй бялууг хувааж идэх гэж буйгаар төсөөлөх нь хэлэлцээрийн ширээний ард суугаа хоёр талын аль алинд нь үр дүнгүй байдаг. Бусдыг хуншгүй зан гаргана гэж хүлээж байгаа бол бодол биеллээ олох мэт тэднийг тийм зан гаргахад хүргэдэг. Харин хүн бүрт туслах хүсэл байдгийг зөвөөр ойлгож хөдөлбөл бид төсөөлснөөс илүү үр дүнд хүрэх боломжтой. 

Кристина Фигүэр Саудын Арабыг Парисын уур амьсгалын гэрээнд гарын үсэг зуруулахаар уулзахдаа яг л энэ зарчмыг мөрдсөн. Тэрбээр газрын тосны үйлдвэр дээр очихдоо хэлэлцээр хийхийг бус тэднийг ойлгохыг оролдож байв. Ийнхүү Саудын Арабын төлөөлөлтэй хамт онгоцоор нисч байхдаа тэдний урт хугацааны зорилгыг асуухад тэд эдийн засгаа төрөлжүүлэх гэж хариулсан бөгөөд үүнд хүрэхэд нь бусад улс хэрхэн тусалж чадах талаар гүнзгийрүүлж асуусаар зөвшилцөлд хүрсэн аж. Учир нь бусад улс ч тэдэнд туслахад бэлэн байсан бөгөөд хэлэлцээрт оролцож буй бусад тал Саудын Арабын экспортыг төрөлжүүлэхэд гар бие оролцож хөрөнгө оруулцгаасан билээ. 

Билэгт Б.

Б. Билэгт

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00