BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн бизнесийн сүнсийг шингээсэн, бүдгэрсэн дэвсгэр дээр багаар ажиллах, хамтын ажиллагааг бэлэгдэн, харилцан уялдаатай араа эргүүлэхийн тулд хамтран ажиллаж буй бизнес эрхлэгчид. - Business.MN

Бизнесийн тасралтгүй байдлыг хэрхэн хангах вэ? 

Б.Болорцэцэг   Б.Болорцэцэг
2020-04-13
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Сэдэвтэй холбогдох подкастыг эндээс сонсч болно.           

Business.mn болон Хархорин Дижитал академиас Ковид-19 цар тахалын амаргүй нөхцөлд  бизнес эрхлэгч нарт зориулан “Бизнес тэсвэрлэлт” нэртэй цуврал вебинар /онлайн/ сургалт  зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд зохион байгуулагдсан ээлжит сургалт  “OBSERVE CONSULTING” Зөвлөх үйлчилгээний байгууллагын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Д.Отгонбатын бэлтгэсэн “Бизнесийн тасралтгүй байдал ба эрсдлийн менежмент” сэдвээр өнгөрөгч бямба гарагт эхэллээ. 

Тэрбээр “бизнесийн дархлааг бий болгоход нэн түрүүнд биелүүлэх шаардлагатай хоёр алхам болох бизнесийн тасралтгүй байдал ба эрсдэлийн менежмент хоёр яагаад чухал болох талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Бизнес эрхлэгчид аливаа эрсдэлт хүчин зүйл тулгарахад үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр хамгийн бага эрсдэлээр даван гарах чадвартай байх нь дээрх хоёр бичиг баримтыг хэр зэрэг бэлтгэснээс хамаардаг аж. 

Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахал “Covid19” бизнесийн тасралтгүй байдалд хэр зэрэг нөлөөлсөн талаар хийсэн дөрөвдүгээр сарын  МҮХАҮТ- ийн судалгаагаар байгууллагуудын 

  • 57% маш их нөлөөлсөн  
  • 32% бага зэрэг нөлөөлсөн гэж хариулжээ. 

Салбараар авч үзвэл боловсролын салбар, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчид хамгийн их эрсдэл хүлээсэн гэжээ. Нийт байгууллагуудын 5% нь л эрсдэлийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж чадсан гэсэн байна. Энэ нь байгууллагуудын дархлаа маш бага байгааг харуулж “Бизнесийн тасралтгүй байдал” гэх ойлголтыг байгууллагадаа бий болгох шаардлагатай байгааг харуулж байна гэж Д.Отгонбат онцолсон юм. 

Бизнесийн тасралтгүй байдлын /БТБ/ төлөвлөлт гэж юу вэ? 

Гэнэтийн томоохон үйл явдлын үед бизнесийн хэвийн үйл ажиллагааг аль болох шуурхай сэргээн босгож ердийн буюу зүй ёсны түвшинд буцаан сэргээх төлөвлөлт, шуурхай удирдлагын тогтолцоог Бизнесийн Тасралтгүй Байдал гэнэ. 

Ямар байгууллагад бизнесийн тасралтгүй байдал чухал бэ? 

“БТБ”-ыг заавал бүрдүүлж  ажиллах ёстой гэсэн хууль эрхзүйн орчинтой хэд хэдэн орон байдаг байна. Жишээлбэл алан хядлага, терроризм, цар тахал, цахилгаан эрчим хүчний доголдол гэх мэтээс шалтгаалаад хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүргэхгүйн тулд хуулиндаа тусгаж өгсөн байдаг. 

Олон улсын байгууллагууд заавал Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөөтэй /БТБТ/ байдаг ба 300-аас дээш ажилтантай томоохон байгууллагууд зайлшгүй ийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Салбараар нь авч үзвэл:

  • Банк болон санхүүгийн байгууллага 
  • Харилцаа холбоо
  • Дата төв 
  • Эрчим хүч 
  • Эрүүл мэнд 
  • Байгууламж эзэмшигч 
  • Худалдааны төв, үзвэр үйлчилгээ 
  • Боловсрол
  • Онцгой байдал гэсэн салбарын байгууллагууд “БТБТ”-ийг заавал ашиглах шаардлагатай. 

Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөлтийг хэрхэн хийх вэ? 

  • Мэдээлэл цуглуулах (байж болох эрсдэлүүд)

Бизнест уналт, саатал үзүүлж болохуйц хүн болон байгалийн сөрөг хүчин зүйлээс болж учрах эрсдэлийг үнэлдэг систем  болох “BIA” үүнд хамаарна.

    •  Хэвийн ажиллагааг эвдэж болохуйц ямар зүйлс бизнест тулгарах вэ гэдгийг жагсаана
    • Сэргээн босгох бололцоог олж, аль нөөцийг ашиглах, аль салбарын ажилчид хэрхэн ажиллах ёстойг тодорхойлно
  • Цуглуулсан мэдээлэлд үнэлгээ хийх (дээрх эрсдэлүүд хэрхэн нөлөөлөх вэ) 
    • “BIA”-ээс гарч ирсэн мэдээлэл дээр шинжилгээ хийнэ. 
  • Тайлан бэлтгэх /зөвлөмж, санал/
    • Үзүүлэх нөлөөг үнэлж удирдлагуудад тайлагнах, санал зөвлөмжийг гаргасан бичиг баримтыг энэ үе шатад боловсруулна. 
  • Удирдлагад тайлагнах 
    • Тайлан дээр үндэслэн удирдлагууд эрсдэлийг удирдаж,  гарах арга замыг тодорхойлно. 

Дээрх баримт бичгийг боловсруулахад ур чадвар нэлээн шаардагдах ч  эцэстээ “Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөө” гэсэн иж бүрэн бичиг баримттай болох юм.

“Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөө”-тэй байснаар: 

  • Үйл ажиллагаа сэргээн босгох чадвар 61% 
  • Брэндийн нэрээ хадгалж үлдэх чадамж 48% 
  • Учрах эрсдэлийг эргүүлэх чадамж 48% 
  • Сөрөг хүчин зүйлийг зогсоох боломж 45% 
  • Аль болох богино хугацаанд эрсдэлийг даван туулах чадвар 44% байна. 

“Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөө”-гүйгээс болж: 

  • Дахиж хэзээ ч босч ирээгүй бизнес 40%
  • Хоёр жилийн дотор босгох гэж оролдоод чадаагүй бизнес 25%-ийг эзэлж буй судалгааны дүн гарчээ. 

Ямар ч эрсдэлийн үед “Бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөөтэй” байснаар асуудлыг богино хугацаанд хамгийн бага алдагдалтайгаар даван туулах боломж бүрддэг аж. Нэг үгээр хэлбэл Таны бизнес “Дархлааны систем”-ээ бүрэн дэмжих нэг чухал үзүүлэлт болох юм. 

 

 

 

bookzone

Б.Болорцэцэг

Б.Болорцэцэг

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00