Бенчмаркинг аргыг хамгийн түрүүнд өрсөлдөгчөө онооны системээр зөв олж тогтоон, амжилттай хэрэгжиж буй систем, үйл ажиллагаа зэргийг нь судалснаар өөрт тохирох хүчин зүйлсүүдийг нэвтрүүлж, тасралтгүй сайжрах процессоор хийдэг аж. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнд тэргүүлэхийн тулд байнга өөрчлөлт, шинэчлэл хийхийг хэлж байгаа юм. Ингээд бодохоор нэг удаа өрсөлдөгчийнхөө санааг хулгайлах бус, харин тасралтгүй процесс шаардсан ажил юм. Өрсөлдөх чадвараа сайжруулах уг аргын талаар дэлгэрэнгүй бөгөөд бенчмаркингийн аргын талаарх таны төсөөллийг бодитой болгох подкастыг энэ удаад бэлдлээ.
Зочин: Лектор, менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал