BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр цамц, шаргал өмд өмссөн, өөртөө итгэлтэй энтрепренер мэт харагдах эр цагаан, улаан дэвсгэрийн өмнө нэг гараа ташаандаа барин зогсож байна. - Business.MN

Б.Цээсүрэн: Хүн бодит ажил, тохиолдол дээрээс хамгийн үнэтэй туршлагыг олж авдаг

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2020-04-27
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

128 жилийн түүхтэй Philips компанийн 77 мянган ажилтны нэгээр Монгол хүн ажиллана гэдэг ховор тохиол билээ. Тэр дундаа тэргүүлэх салбарт нь харьяалагдан нэгжээд олон төсөлд гар бие оролцсон нь бүр ч хомс буй за. Тэгвэл хүндтэй бөгөөд хүндхэн ийм үүргийг үүрч үзсэн хүн бол Б.Цээсүрэн юм. Тэрбээр Нидерланд улсын Айндховены технологийн их сургуульд инженеринг доктор чиглэлээр суралцаж, улмаар Philips-ийн жинхэнэ ажилтнаар ажиллажээ. Ажиллахдаа “Ухаалаг тээврийн хэрэгсэл” хэмээх хамгийн ирээдүйтэй төсөлд нь хоёр жилийн хугацаанд ажиллаж бахархах цөөнгүй амжилтыг гаргав. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь олон талын арга барилд суралцсан явдал хэмээн тэрбээр дурсан ярьж байна.

Тухайлбал, Нобелийн шагналт физик, математикчдаараа бахархдаг нидерландчууд нарийн төлөвлөх арга ухаан, шуурхай шийдвэрлэх ур чадвараараа дэлхийд магтагддаг. Харин бусдын байр суурийг илэн далангуй сонсох замаар ажлын бүтээмжийг сайжруулах, асуудлыг детальчилан ярилцдаг арга барилаараа гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлдэг чанар бол “Нидерланд арга барил”-ын үндсэн цөм ажээ. Энэ бүгдийг дэргэдээс нь харж, хажуунаас нь мэдэрсэн хүний хувьд Б.Цээсүрэн цагийг зөв зохион байгуулахын ач холбогдлыг, асуудлыг хурдтай зохицуулахын ач тусыг сайн ойлгожээ. Тиймээс ч МУИС-д эзэмшсэн электроникч, БНСУ-ын Чунбукийн их сургуульд суралцсан холбооны инженерийн мэдлэгээ “Нидерланд туршлага”-аар баяжуулсан нь түүний олж авсан хамгийн том хуримтлал байлаа.

Цалин хөлс хангалттай, амжилт ололт дүүрэн, ирээдүйн өнгө гэрэлтэй гээд олон талын давуу байдлыг Нидерланд орон түүнд олгож байсан хэдий ч монгол хүн бүрийн тулгардаг асуудалтай тулгарав. Эх орноо зорих тэмүүлэл, элгэн садантайгаа ойр амьдрах хүсэл нь хатгаад амар заяа үзүүлээгүй тул тэрбээр эхнэртэйгээ зөвлөлдөөд 2011 онд Улаанбаатартаа газарджээ. Ингэхдээ тэрбээр нэг зүйлийг маш тодорхой ойлгож байв. Европ дахь асар том боломжийн дэргэд “Монгол орчин” тэс өөр гэдгийг. Түүний сонирхсон талбар нь угаасаа энэ байсан. Учир нь гадны орчин сайн, сайхан ч гэлээ амьдралаас хол байдаг ажлын онцлогт нь нэг л дасч өгөөгүй аж. Тиймээс хөрсөн дээрх нөхцөл байдалтай бодитоор хутгалдаж, эх орныхоо мэдээллийн технологийн хөгжилд гар бие оролцохыг илүүд үзжээ. Иймдээ ч төслийн том нь гэж ялгалгүй, цалингийн их нь гэж эрэмбэлэлгүйгээр ажлын СОНИРХОЛТОЙ талыг нь чухалчилан MCS Electronics компанийн R&D менежерийн ажилд оржээ. Компанийн нэр, статус л өөрчлөгдсөн болохоос тэрбээр эхлүүлсэн ажлаа өдийг хүртэл эрхэлсээр IT Zone ХХК-ийн дэд захирлын үүргийг гүйцэтгэж байна.

Тэрбээр компанийнхаа өргөн хэрэглээний тоног төхөөрөмж болон мэдээллийн шийдэл, нийлүүлэлтийн чиглэлийг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологи хэмээх асар уудам орон зай дахь дэд бүтцийн үйл ажиллагаанд гардан оролцож байна. Өнөө цагийн бизнесийн онцлог нь компанийн өсөлт мэдээллийн технологийн дэд бүтцээс шууд хамаарах явдал. Банк санхүү, үүрэн оператор зэрэг олон зуун мянган хэрэглэгчтэй салбарууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах үндэс нь аюулгүй дэд бүтэц юм. Тиймээс үүнийг хангахад IT компанийн үнэ цэн орших тул Т.Цээсүрэн хамтран ажиллагсдадаа өндөр шаардлага тавьдаг. Тэргүүний шалгуур нь тухайн хүний хүсэл, сонирхол компанийн зорилготой нийцэж байх. “Хүний хандлага бүхний суурь” гэсэн үзэл IT Zone компанийн хүний нөөцийн бодлогын нэг тулгуур бол ур чадвар, үнэ цэнээ ямагт нэмэх шаардлага нь тэдний удаахи тулгуур үзэл ажээ.

Гэхдээ нэгэн сонирхолтой менежементийн хэлбэрээр тэднийх ажилладаг юм байна. Ажлын онцлогоос нь хамаараад программчлал, системчлэлийн чиглэлийн ажилтнууддаа ажиллах эрх чөлөөгөөр хангадаг гэнэ. Өөрөөр хэлбэл оффистоо суусан ч болно, гэрээсээ ажилласан ч ялгаагүй. Үүнийг сонсоод миний гайхсан гэж. Манайхан шиг арга барилтай хүмүүст энэ нь хэр тохирч байгааг Т.Цээсүрэн захирлаас нэлээд тодрууллаа. Товчхондоо бол энэ эрх чөлөө нь үр дүнгээр хязгаарлагддаг юм байна. Тодорхой ажлыг тодорхой төлөвлөж, тодорхой гүйцэтгэлийг тодорхой хугацаанд тайлагнаж, тодорхой үр дүнг тогтсон цагтаа гаргах нь уг арга хэлбэрийн нууц бөгөөд ашиг тус ажээ. Үүний хариуд тухайн ажилтан өөрт тухтай газар, тавтай орчинд ажлаа хамгийн сайнаараа хийх сэтгэл зүйн эрх чөлөөг хүртэнэ. Тун нарийн мэдрэмж шаардсан энэ менежментийг зөв зохицуулахад “Нидерландад туршлага тань хэрэг болдог уу?” гэсэн миний асуултад тэрбээр “Магадгүй байх” хэмээн товчхон хариулсан.

IT Zone-ы энэ менежмент эерэг үр дүнтэй үйлчилдэгийн нийтлэг үндэслэл нь баг, хамт олны мэргэжлийн чадвар. Хувь хүний хандлага, мэргэжлийн чадварыг тэд өөрсдийн сургалтуудаараа, удирлагын арга хэлбэрээрээ олгодог байна. Жишээ нь, Cisco, Oracle компаниудын сүлжээний нарийн мэргэжлийн сертификаттай сургалтыг явуулдаг. Сургасан онолоо практик ажил дээр баталгаажуулах, туршлагажих боломжоор хангаснаар ажилтнууд нь төслийн эрсдлийн өндөр ур чадвартай болдог байна. Т.Цээсүрэнгийн өгүүлсэнчлэн тухайн хүн бодит ажил, тохиолдол дээрээс мэргэшиж, хамгийн үнэтэй туршлагыг олж авдаг.

IT-гийн салбарын нэг онцлог бол шаардлагатай мэргэжлүүдийн төрөл, хэлбэр жилээс жилд өргөжин тэлж буй явдал. Өнөөдөр л гэхэд мэдээллийн технологи хэмээх ерөнхий нэр томъёо дор 100 гаруй нэр төрлийн мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна. Тиймээс гэрлийн хурдаар тэлж буй боловсон хүчний ёроолгүй орон зайд нарийн мэргэжлийн өөрийн гэсэн мэргэжилтнүүдээ бэлтгэхэд IT Zone-ы “Сургалт+Практик” бодлогын бас нэг зорилго орших ажээ. Гэхдээ үүний цаана илүү том зорилго нуугдаж буй.

-“Болзошгүй эрсдлээ тооцоод тухайн бизнесээс гарах нь олон. Би хувьдаа эрсдлээс айх нь буруу гэж боддог. Бизнесийн явцад төсөөлөөгүй олон асуудал тулгардаг ч тэр хэмжээгээр шинэ боломжууд нээгдэж байдаг. Ийм боломжуудыг нээхийг ямагт хүсдэг” гэсэн үгээрээ Т.Цээсүрэн хамт олныхоо туйлын зорилгыг надад ойлгомжтой тодорхойлж өглөө. Тэр нь “Мэдээллийн технологийн дата өгөгдөл, аюулгүй байдлын ажлуудаараа дэлхийн тавцанд өрсөлдөх”.

Зорилго том байхын хэрээр гүйцэтгэл том гэдэг дээ.

bookzone
Тагууд: бизнесБизнес цэнэгбизнесмэнкомпани

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00