Хамт олны дунд хов хутгах, согтууруулах ундаа уугаад үе үе алга болох, байгууллагаа далдуур муулах, ажлаа таслах, ажлын цаг завших, худлаа ярих, цаашлаад байгууллагын эд зүйлээс хулгайлах гэх мэт үйлдэл олон захирлын толгойны өвчин байдаг. Иймэрхүү тохиолдолд удирдлага байгууллагадаа ёс зүйн хэм хэмжээг хэрхэн төлөвшүүлэх вэ, үүний тулд ямар арга хэрэгсэл байдаг вэ, компанийн үнэт зүйлс, соёлд нийцсэн ёс зүйн дүрмийг нэг мөр яаж тогтоох вэ? Business.mn подкастын зочинтойгоо хамтраад эдгээр асуултад хариулахыг зорьлоо.
Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Зочин: Г.Батханд. Макс группийн сургалт хөгжлийн менежер сургагч багш.
Байгууллга дээр байнга тулгамдаж байдаг чухал сэдвээр ярилцаж зѳвлѳгѳѳ ѳгсѳнд баярлалаа.
Байгууллагын ёс зүй хамт олны ёс зүйн асуудал нийгэмд хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Миний хайж байгаа зүйл яг энэ подкаст байлаа. Их таалагдлаа.