BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил зүүсэн сахалтай энтрепренер ширээн дээрээ кофе аяга барин унтдаг бөгөөд урд талд нь сэрүүлэгтэй цаг байна. - Business.MN

Нойроо умартан яваа хүн бүрд зориулав

Б.Билэгт   Б.Билэгт
2020-05-26
  Эрүүл амьдрал
0
Share on FacebookShare on Twitter

Хүссэн хүсээгүй бид үлдсэн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөнө. Гэвч бид нойрны талаар хэр сайн мэддэг билээ?

Техник технологийн хөгжлийг дагаад хүмүүсийн амьдрах хэв маяг өөрчлөгддөг. Энэ өөрчлөлтийн нэгэн “хохирогч” бол нойр юм. Өдрийн аль ч цагт, хаанаас ч сурч ажиллах боломжтой өнөө үед нойроо ханатал унтаж амардаг нэгнийг “ажилгүй” гэж харах нь энүүхэнд. Улмаар орчин үед хэн бага унтаж, их ажил амжуулах уралдаан бий болсон гэлтэй. Гэвч урьдаас судлалгүйгээр нойронд ийнхүү сэтгэлийн хөдлөлөөрөө хандаж байгаа нь зөв үү? Үүнээсээ болоод бид цаг хожиж байгаа мэт боловч эргээд хэзээ ч олдохгүй эрүүл мэндээрээ түүнийгээ төлж байгаа юм биш биз?

Сэрүүн үед бидний тархины эд эсүүд түм түжигнэсэн онгоцны буудал мэт завгүй ажиллаж байдаг. Тэд үнэрийг тийш нь, амтыг ийш нь гэх зэргээр бүх л мэдээллийг зөөж байдаг бөгөөд бидний тархины нийт 86 хувийг эзэлж байдаг. Харин нар жаргаж харанхуй болсны дараа бид нойрсож эхлэхэд тархины долгион 33 хувиар буурдаг бөгөөд энэ үеийг Non REM үе шат гэдэг. Энэ үед өнөөх бужигнасан хөдөлгөөн нэгэн жигд болж тархинд хоосон зай гардаг. Улмаар дараагийн REM шатанд бүх хөдөлгөөн зогсмогц нурууны (spinal cord) шингэн тархинд үүссэн хог буюу үүссэн хэрэггүй бодисуудыг цэвэрлэдэг. Энэ нь автомат угаагч мэт нааш цааш усаар зайлж бүх аяга, шанагыг цэвэрлэж байдагтай агаар нэг юм. Энэ цэвэрлэгээ биднийг мөн сэрүүн байхад явагдаж байдаг ч цэвэрлэх чанар нь ердөө 15 хувь болтлоо багасдаг.

            Бага унтах тусам энэхүү цэвэрлэгээний чанар мууддаг тул бидний ой санамж аажмаар муудаж эхэлдэг. Улмаар нойр дутуу удаан явах нь хорт хавдар тусах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг аж.

            Нойроо тогтмол, бас чанартай авч байх хамгийн оновчтой зам бол байнга нэг цагтаа унтаж, сэрж байх явдал аж. Ингэснээр биеийн биологийн цаг тогтмолжиж, унтаж сэрэхэд хялбар болдог. Өдөр нарны гэрэлд аль болох их байж, эсрэгээрээ орой нар жаргасны дараа электрон хэрэгслүүдийн гэрэлд бага байснаар нойроо сайн авах боломжтой. Учир нь оройн цагаар бид гэрэлтэй байснаар бидний биологийн цагийг бусниулж орхидог. Ингэснээр бидний бие махбодь шөнө биш өдөр болж байна гэж андуурдаг тул нойрны дохио ирэх ёстой цагтаа ирдэггүй.            Бидний нойрыг зохицуулж байдаг гол хоёр хүчин зүйл бий. Нэг нь бидний тархины гүнээс ирдэг дохио бөгөөд энэхүү дохионоос хамаарч бидний бие мөчлөгийн дагуу ажилладаг. Хоёр дахь нь биднийг сэрүүн байхад хуримтлагдаж байдаг бодис юм. Биднийг сэрүүн байх тусам энэхүү бодис их хэмжээнд хуримтлагдсаар бидний нойр хүрч эхэлдэг. Эдгээр хоёр хүчин зүйлээс хамаарч бид өдрийн  хэзээд нь нойр хүрч, хэдийд нь сэргэг байх нь шийдэгддэг. Тиймээс ч хүн бүрийн нойрмог, сэргэг байх мөчлөг ялгаатай. Заримынх нь хамгийн сэрүүн цовоо байдаг үе өглөө бол үлдсэн нь оройд цовоо сэргэг байх жишээний. Тэр бүү хэл Олимпийн дээд амжилт эвдэгдсэн цаг ч мөн тухайн тамирчдын хамгийн идэвхтэй байдаг цагтай холбоотой байдаг аж.

            Нойроо хангалттай авч байгаа эсэхээ мэдэхийн тулд ердөө л хоёр асуултад хариулахад хангалттайг нойрны судлаач Маттью Уалкер хэлж байна. Сэрүүлэгний дуугаар сэрснийхээ дараа өөрийн мэдэлгүй буцаад нэг эсвэл хоёр цагаар унтчихдаг уу? Үдээс өмнө кофейнгүйгээр сэргэлэн цовоо ажлаа хийж чаддаг уу? Чаддаггүй бол та нойрны дутагдалтай л байна гэсэн үг. Удаан хугацаагаар нойроо хагас авч явах нь тархины үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. Хэрэв нэг өгүүлбэрийг дахин дахин унших хэрэг гардаг танд гардаг бол тархи чинь нойрны дутагдалд орж ядарсан байна. Тиймээс ДЭМБ болон Нойрны сангаас санал болгосноор насанд хүрсэн хүний авбал зохих 7-9 цагийн нойр бол тансаглал биш зайлшгүй амралт юм.

bookzone.mn
Тагууд: нойрэрүүл мэнд

Санал болгох:

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аргууд
A digital rendering of a modern, gray pharmaceutical factory building with cars parked outside. Mongolian and English text announces the opening of the first ampoule pharma factory in May 2025. MDM Ampoule Pharma logo is visible.
Монгол Улс болон БНСУ-ын хамтарсан тарилгын эмийн үйлдвэр нээлтээ хийлээ
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00