BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Энтрепренер нь саарал өнгийн дэвсгэр дээр байрлуулсан вирустай төстэй гөлгөр объектын дээгүүр туузаар зангидсан доош сумыг татаж байна. - Business.MN

Бизнесээ цар тахалын дараах амьдралд хэрхэн бэлдэх вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-06-19
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Коронавирусээс улбаатай эрүүл мэндийн болоод хүмүүнлэгийн хямралтай зэрэгцэн дэлхийн түвшинд удирдлагууд бизнесийн салбарт маш том асуудлуудтай тулж байна. Хэрэглээний эрэлт огцом буурч, зохицуулагч байгууллагуудын шаардлага эрс өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ доголдож, ажилгүйдэл газар авч, эдийн засагч унаж, тодорхойгүй байдал нэмэгдэв. Эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын нэгэн адил бизнес ч бас эмчилгээ хүлээж буй. Таамгаар ажиллах боломжгүй бөгөөд байгууллагууд эргэн сэргэх үндсээ тавих хэрэгтэй болж байна.

Удирдлагын ухааны онолч Генри Минцбургийн үзэж буйгаар бизнесийн стратеги нь “Төлөвлөгөө, Арга, Зан төлөв, Байр суурь, Хэтийн төлөв” гэсэн таван зүйлээс бүрдэх ёстой аж. Бидний хувьд “Байр суурь, Төлөвлөгөө, Хэтийн төлөв, Төсөл, Бэлтгэл” гэсэн хувилбарыг санал болгож байна. Хямралыг гэтлэх ажилдаа та дараах асуултуудад тулгуурлаж болно.

  1. Цар тахалын үед болон дараа та ямар байр суурь эзлэх вэ?

Стратегийн ухаалаг алхам хийхийн тулд та байгууллагынхаа байр суурийг ойлгох хэрэгтэй. Зах зээл дээр та хэн байх, экосистемд ямар үүрэг гүйцэтгэх, ямар үндсэн өрсөлдөгчидтэй вэ гэх мэт. Мөн та хаашаа явж буйгаа ойлгох ёстой. Та ажлаа зогсоогоод, юу ч өөрчлөхгүйгээр цар тахалын дараа бизнесээ нээж чадах уу? Алдсаныг эргэн олж чадах уу? Та дампуурах уу эсвэл цар тахалын үеийг ашиглаад дахин зах зээл дээр манлайлагч болох уу?

Цар тахал дуусахад амьд үлдэхдээ эргэлзэж байгаа аялал жуулчлал, зочид буудал, үйл ажиллагаа зохион байгуулагч компаниудын талаар олонтаа сонссон. Мөн давуу талаа ашиглан эрэлтээ өсгөсөн компаниудын талаар ч сонссон. Үүнд гэр ахуйн тоног төхөөрөмж, харилцааны хэрэгсэл үйлдвэрлэгч, онлайн хамтын ажиллагаа зохион байгуулагч, түүнчлэн бараа хүргэлтийн компаниуд хамаарна. Эдгээр хүчин зүйлийн улмаас компанийн тогтвортой байдал ялгаатай. Цар тахал дуусахад зах зээлд итгэлтэй байр суурь эзлэхийн тулд яг одооноос хөдлөх хэрэгтэй.

  1. Таны эргэн сэргэх төлөвлөгөө юу вэ?

Төлөвлөгөө гэдэг бол таны эзлэх гэж буй байр суурьт хүрэх үйлдлийн дараалал.  Маргаашийн зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юу хийх ёстойг төлөвлөгөөнд тусгана. Өнөөгийн нөхцөлд асуудлын гол нь та хямралыг давж, хямрал дуусахад зах зээлд эргэн ирэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэгт оршино.

Төлөвлөгөөгүй байх нь тэртээ тэргүй ойлгомжгүй нөхцөлд улам төөрөгдүүлнэ. Хийх алхмуудаа төлөвлөн задгай, гүнзгий сэтгэж, хэтийн төлөвийг тооцоолох шаардлагатай.

  1. Танай соёл, онцлог яаж өөрчлөгдөх вэ?

Хэтийн төлөв нь тухайн байгууллага эргэн тойрноо хийгээд өөрийгөө хэрхэн харж буйг ойлгоход дөхөмтэй. Цар тахалын нөлөөгөөр танай соёл, онцлог өөрчлөгдөх магадлал тун өндөр. Хямрал хүмүүсийг нэгтгэж, хамтын эсэргүүцлийг дэмжиж болох ч бас задалж чадна. Жишээ нь, нэг нь нөгөөдөө үл итгэж, өөрийгөө эн тэргүүнд тавина. Танай хэтийн төлөв хэрхэн өрнөх тухай тооцоолох нь чухал. Хямралыг гэтлэхэд танай байгууллага хэр бэлтгэгдсэн бэ? Өнөөгийн нөхцөл ажилтнуудыг нэгтгэх үү, эсвэл холдуулах уу? Хямрал дуусахад тэд байгууллагаа өөрөөр харах уу? Эдгээр асуултын хариу нь цар тахал дуусахад та юунд хүрч чадах вэ гэдгийг харуулна.

Цар тахалын үед та ямар хандлага харуулж байсныг хэрэглэгчид мартахгүй гэдгийг анхаараарай.

  1. Ямар шинэ төсөл эхлүүлж, хэрэгжүүлж эсвэл зохион байгуулах хэрэгтэй вэ?

Дээр дурдсан асуултуудын хариу нь коронавирустэй холбоотой асуудлыг шийдэх төслүүдийг зааж өгнө. Ирээдүйд байгууллагад амжилт авчрах санаачлагуудыг дээд эрэмбэд тавьж, зохион байгуулах нь таны хийх ажил. Адилхан хязгаарлагдмал нөөцөөс хамааралтай олон төсөл эхлүүлэхээс зайлсхий. Жишээ нь, тодорхой топ менежерүүд эсвэл IT гэх мэт тодорхой хэлтсээс. Хэтэрхий олон санаачлага хэрэгжүүлснээр та нөөцийн төлөөх тэмцэлд орж, энэ нь таны стратеги алхмуудыг сааруулж эсвэл үгүй хийнэ.

  1. Төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэхэд танайх хэр бэлтгэгдсэн бэ?

Эцэст нь байгууллагын бэлэн байдлыг үнэлэх хэрэгтэй. Төлөвлөсөн төслүүдийг хэрэгжүүлэхэд та бэлэн үү? Ялангуяа ихэнх ажилтан гэрээсээ ажиллаж байгаа нөхцөлд. Хувь хүн, баг, байгуулага, үндэстний түвшинд бэлэн байдлын асар их ялгаа байгааг бид харж байна. Боломжит нөөц, түүнчлэн шийдвэр гаргах хурд, чанараараа их ялгаатай. Эдгээр ялгаа нь хэн амжилтанд хүрч, хэн бүтэлгүйтэхийг тодорхойлох болно.

Цар тахалын үед та ямар хандлага харуулж байсныг хэрэглэгчид мартахгүй гэдгийг анхаараарай. Жишээ нь, илүүдэлтэй байхад үнэ өсгөх нь ирээдүйд хэрэглэгчийн харилцаанд хүчтэй нөлөөлнө. Коронавирус дэлхий дахинд гүнзгий нөлөөлж буй бөгөөд хамгийн хэцүү үе хараахан ирээгүй байна. Хэрэв ирээдүйд хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсч буй бол компаниуд өнөөдрөөс хөдлөх хэрэгтэй. Ингэснээр дэлхий дахиныг ч эргэн сэргээнэ. Үүний ачаар бидний амьдрал илүү тогтвортой болно гэж найднам.

Карстен Лунд Педерсен (Carsten Lund Pedersen)

Томас Риттер (Thomas Ritter)

Эх сурвалж: HBR Russia

 

bookzone

Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00