BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн өсөлт, энтрепренерийн амжилтыг бэлгэддэг өсөн нэмэгдэж буй сумтай баганан график, долларын тэмдэг бүхий мөнгөний уут, дугуй диаграмын зураг. - Business.MN

Ахлах нягтлан бодогч яагаад Санхүүгийн зөвлөх болох ёстой вэ?

Ч.Мөнхбадрах   Ч.Мөнхбадрах
2020-09-01
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Жижиг дунд бизнесийн байгууллага дахь санхүүгийн алба, нягтлан бодогчийн үндсэн үүрэг юу вэ гэж танаас асуувал тайлан баланс бэлтгэх боловсруулах гэж хариулах уу? Хэрэв тийм бол тэд тайлан баланс бэлтгэхэд л зориулсан бүртгэл тооцоо хөтөлдөг гэсэн үг.

Тэгвэл, хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн ертөнц дэх ширүүн өрсөлдөөнд таны бизнес хэрхэн тэсч үлдэх вэ, яаж хамгийн бага өртгөөр илүү үнэ цэнийг харилцагчдаа хүргэн амжилтад хүрэх вэ гэж санхүүгийн алба, нягтлан бодогчоосоо асуугаарай. Тэд энэ асуултад хариулахын тулд зөвхөн тайлан баланс бэлтгэхэд зориулсан бүртгэл тооцоо бус таны бизнесийн гүйцэтгэлийг хэмжихэд зориулсан, ирээдүйд илүү үнэ цэнэ бүтээхэд чиглэсэн бүртгэл тооцоо хөтөлдөг байх ёстой болох юм.

Санхүү бүртгэлийн алба нь уламжлалт арга барилаар буюу бизнесийн байгууллагын арын алба байж, дэмжих чиг үүрэгтэй нэгж хэвээр байгаа бол таны бизнес ирээдүйд тэсч үлдэхэд хэцүү. Харин тэд бизнесийн стратеги, үйл ажиллагаатай нягт уялдан ажиллаж, бизнесийн өмнө тулгарсан тодорхойгүй байдлыг удирдах, оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр таныг хангаж байх ёстой. Энэ утгаар авч үзвэл аливаа жижиг дунд компанийн санхүүгийн алба, Ахлах нягтлан нь бизнест өнөөдөр үнэ цэнэ хэрхэн бүтээгдэж байгааг мэддэг байх, ирээдүйд үнэ цэнийг хэрхэн бүтээх, хэрхэн тогтвортой ашиг орлоготой ажиллахыг зөвлөх үндсэн чиг үүрэгтэй байх нь. Иймээс Ахлах нягтлан бодогч нар “Санхүүгийн зөвлөх” болох ёстой юм. 

Санхүү бүртгэлийн алба нь уламжлалт арга барилаар буюу бизнесийн байгууллагын арын алба байж, дэмжих чиг үүрэгтэй нэгж хэвээр байгаа бол таны бизнес ирээдүйд тэсч үлдэхэд хэцүү.

Жижиг дунд бизнесийн санхүү удирдлагын үндсэн дөрвөн чиг үүргийн эхнийх буюу бүртгэл тооцоо хөтлөх нүсэр их ажлыг удирдан зохион байгуулах, хянах ёстой хүн яаж Санхүүгийн зөвлөх байх вэ? Бүртгэл тооцоо хөтлөх процессийг хиймэл оюун ухаан, үүлэн тооцоололд тулгуурласан, дата анализ нэгтгэлийг өөрөө хийж чаддаг дижитал шийдэл, автоматжуулалт руу хэр хурдан шилжүүлж чадна тэр хэрээр Ахлах нягтланг Санхүүгийн зөвлөх болгох нөхцөл бүрдүүлнэ. Механик ажиллагаа буюу хүний гар оролцоотой үйл ажиллагаа, үе шатыг аль болох халах хэрэгтэй.

Ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцэх Ахлах нягтлан буюу “Санхүүгийн зөвлөх”-ийн эн тэргүүний чиг үүргүүдийг дараах байдлаар эрэмбэлжээ:

  • Санхүүгийн албаны үйл ажиллагааг бизнесийн зорилтуудыг дэмждэг, үнэ цэнэ бүтээдэг байхаар чиглүүлэх;
  • Санхүү нягтлан бодох бүртгэл, тайлагналын үйлдлүүдийг дижитал шийдэлд шилжүүлэх;
  • Санхүүгийн болон санхүүгийн бус өгөгдөл, тоо мэдээллийг дээд удирдлагад ойлгомжтой хүргэх;
  • Байгууллагын хэмжээнд шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Дотоод хяналт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
  • Санхүүгийн албаны ур чадвар, олон талт байдлыг хөгжүүлэх;

Олон Улсын Нягтлан Бодогчдын Холбооноос тайлан баланс бэлтгэхэд зориулсан бүртгэлийн тогтолцооноос бизнест зориулсан, үнэ цэнэ бүтээхэд чиглэсэн бүртгэлд шилжих үе шатыг дараах байдлаар тодорхойлсон байна.

Тайлан баланс бэлтгэхэд чиглэсэн бүртгэл хөтөлдөг эхний шатандаа яваа бизнесүүд маш яаралтай хоёрдугаар шатанд шилжих хэрэгтэйг зөвлөж байна. Учир нь шат ахихгүйгээр оргилд хүрэхгүй билээ.

bookzone
Тагууд: зөвлөхнягтлан бодохсанхүү

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
Ч.Мөнхбадрах

Ч.Мөнхбадрах

Натурал Монгол брэнд, Sanhuuch.mn-ий үүсгэн байгуулагч, бизнесийн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00