BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Олон улсын санхүүгийн корпораци (IFC) болон Монголын банкуудын холбооны (MBA) лого нь дэлхийн санхүү, орон нутгийн бизнесийн хамтын ажиллагааг илэрхийлдэг. - Business.MN

Жижиг, дундынхан зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагагүй болно

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-09-15
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Монголд бичил болон жижиг, дунд бизнест үндсэндээ санхүүжилтын хоёрхон хувилбар бий. Эхнийх нь банкны зээл бөгөөд хоёр орон бүхий өндөр хүүтэй, заавал барьцаа хөрөнгө шаарддаг нь жижиг зах зээлтэй манай улсад бизнест тус болохоос ус болох нь их. Хоёр дахь нь төсвийн хөрөнгө оруулалт байдаг ч улс төржилт, ил тод бус байдал нь шударгаар ашиг олох орон зай үлдээдэггүй. Олон улсад бонд гаргах чадал зөвхөн Засгийн газар, зарим нэг том банкинд л байдаг бөгөөд жирийн компаниудад ийм боломж хаалттай. Монголд яагаад бизнес хурдан давжаардагийн нэгэн том шалтгаан энэ. Энэ мэт зээлийн, эрх зүйн болон үйл ажиллагааны эрсдлүүд нь монгол компаниуд зээл авах, цаашлаад Монголын банкууд олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татахад саад болдог гол хүчин зүйл юм.

Тиймээс зөвхөн үл хөдлөх хөрөнгө биш, харин үнэ цэн барьцаалсан, жирийн компаниудад, ялангуяа бичил болон жижиг, дунд бизнест хөрөнгө оруулж болох санхүүгийн хэрэгслүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь маш чухал байдаг.

Харин энэ сарын 15-нд болсон нэгэн арга хэмжээ бичил болон жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн нэгэн шинэ хэлбэрийг зарлав. Дэлхийн банкны гишүүн болох ОУСК нь Монголын банкны холбоотой хамтраад Нийлүүлэлтийн санхүүжилтыг хөгжүүлэх (НСС) тухай зарлав. Уг төслийн хүрээнд ирэх таван жилд нийт 200,000 гаруй бичил болон жижиг, дунд бизнес цоо шинэ төрлийн санхүүжилт авах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт (Value Chain Finance -VCF) гэдэг нь санхүүгийн байгууллагын зүгээс тухайн бизнес эрхлэгчийг дангаар нь авч үзэж зээл төлөх чадварыг нь үнэлэхгүй бөгөөд бусад хүчин зүйлсийг судалдаг санхүүжилтийн хэлбэр. Тодруулбал, зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг, мөн хамтран ажиллаж буй том худалдан авагч эсвэл борлуулагчийн зээл авах боломж, зээлийн зэрэглэлийг нь ашиглан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох үйл ажиллагаа юм. Ингэснээр бичил болон ЖДБ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,  илүү урт хугацааны захиалга гүйцэтгэх, гэрээ байгуулах, цаашлаад богино хугацааны эдийн засаг, санхүүгийн гэнэтийн хямрал зэрэгт илүү тэсвэртэй  болох юм. 

НСС нь зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг, мөн хамтран ажиллаж буй том худалдан авагч эсвэл борлуулагчийн зээл авах боломж, зээлийн зэрэглэлийг нь ашиглан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох үйл ажиллагаа юм.

Жишээ нь, хэсэг хугацааны дараа Оюу толгой компанид ихээхэн бараа нийлүүлэх компани одоогийн эргэлтийн хөрөнгөө олохын тулд Оюу толгойгоос дараа нь авах орлогоо барьцаалан зээл авч болно гэсэн үг. Энэ төрлийн санхүүжилтэд голдуу эцсийн төлбөрийг хийх этгээд нь найдвартай байх ёстой (Оюу толгой эсвэл Засгийн газар шиг) гэсэн нөхцөлтэй байдаг.

ОУСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ: “Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед БЖДБ эрхлэгчдэд туслах шинэ арга замыг хайж, нэвтрүүлэх нь чухал юм. Энэ нь ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамааралтай. Учир нь энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээ өндөр байдаг” гэв.

Мөн факторингийн гэрээ гэж бий. Энэ нь дисконт буюу мөнгөн урсгалын үнэ цэнийг тодорхойлох замаар компани өөрийн ирээдүйн орлогыг барьцаалж санхүүжилт авах хэлбэр. Гэхдээ Монголын ББСБ-ын хуулиар факторинг гэрээний загвар нээлттэй байдаг ч амьдралд хэрэгжиж байсан жишээ байдаггүй.

bookzone.mn
Тагууд: барьцаабизнесжижиг дунд үйлдвэрзээлсанхүү

Санал болгох:

Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00