BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм өмссөн хүн ухаалаг гар утсаа гартаа программыг харуулсан бөгөөд энэ нь энтрепренерийн мөн чанарыг илэрхийлдэг бол цаана нь компьютер дээр ажиллаж буй хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй бизнесийн орчныг онцолж байна. - Business.MN

Худалдааны салбарт дижитал шилжилтийг ингэж хийнэ

Business.mn   Business.mn
2020-10-05
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Энэ сэдвээр хийсэн дэлгэрэнгүй подкастыг эндээс сонсоно уу

Одо экосистем ХХК үүсгэн байгуулагч Ч.Машаа

Салбар бүрд “дижиталчилал”, “цахим хувьсгал” “Платформ бизнес модель” гэсэн яриа их сонсогдох болсон. Тэгвэл та өргөн хэрэглээний болоод хүнсний салбарт ажилладаг бол чухам энэ салбарт цахим шилжилт яаж явагдах, түүнийг хэрхэн ашиглах, өөрийн борлуулалт, түгээлт, бизнес моделио яаж өөрчлөн сайжруулах талаар өөрийн санаа бодлоо хуваалцая.

Миний бие энэ салбарт 10 гаруй жил үндэсний томоохон компаниудад менежер, гүйцэтгэх захирлын ажлыг хашиж, цаашлаад борлуулалт маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд туршлага, алдаа оноо багагүй. Бодит практик дээр борлуулалт хийхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг гэдгийг сайн мэддэг бөгөөд тэрхүү асуудлуудыг цахим шилжилтийн ачаар хэрхэн шийдэхээр ажиллаж байгаагаа хуваалцъя.

Өнөөдөр ямар ч сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр шууд очдоггүй. Нэн ялангуяа өргөн хэрэглээний барааны хувьд түгээгч, борлуулагчаар дамжиж байж хэрэглэгчдэд ойр дэлгүүр, мухлагууд руу түгээгддэг. Тэгэхээр хэн сайн бараатай, түүнийгээ хэр олон дэлгүүрт нийлүүлж байна, уг нийлүүлэлтийг хийж байгаа хэчнээн борлуулагчтай, бараа түгээлт хийх хэдэн машинтай вэ гэдгээс танай борлуулалтын хэмжээ хамаарна. Өнөөдөр нэг борлуулагч өдөрт дунджаар 25 борлуулалтын цэгт хүрч захиалга авч байгаа нь бүтээмж талаасаа гамшиг гэлтэй.

Улаанбаатар хотод байгаа 6000 гаруй цэгээр долоо хоногт нэг удаа орж захиалга авдаг байхын тулд 100 гаруй борлуулагч хэрэгтэй болох нь. Ямар ч компани ийм олон хүн ажиллуулах боломжгүй бөгөөд том компаниуд үндсэндээ нийт борлуулалтын цэгийн 30%, жижиг компаниуд 70%-90%-ийг хаяж байна. Тэгэхээр үйлдвэрийн хүчин чадлаас бус борлуулагчдын тоо, бүтээмж, түгээлтийн машины тооноос болж борлуулалт хязгаарлагдаж байна гэсэн үг. Борлуулалт нэмэхийг хүсвэл борлуулагчаа, түгээлтийн машинаа нэмэхээс өөр аргагүй. Гэвч дагаад зардал өснө.

Өнөөгийн дэлхийд цахим “ХОЛБООС”-гүйгээр бизнес илүү хөгжих, илүү өрсөлдөх, илүү бүтээмж гаргах ямар ч боломжгүй. Зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, цаг хугацааг товчлох зэрэг нь зөвхөн цахим “ХОЛБООС” үүсгэсний үр дүнд л үүсдэг үзэгдэл болоод байна.

Энэ бол уламжлалт бизнес моделийн хамгийн сул тал. Энэ моделийг pipe line буюу “шугам хоолой” загварын модель гэдэг. Манай бүх компани энэ загвараар ажилладаг. Урсгал нэмэхийг хүссэн ч тэрхүү хоолойн хэмжээнд л захирагдаж урсана.
Харин “Дижитал шилжилт”-ийн ачаар өнөөдрөөс аль компани хэдэн борлуулагчтай, хэчнээн харилцагчтай, хэдэн түгээлтийн машинтай вэ гэдэг нь огт асуудал биш болно. Ганцхан татсан шугам хоолойгоор биш зүг бүрд хаа сайгүй хил хязгааргүй тэлэх чөлөөт урсгалын загвар буюу хэн хэдэн харилцагчтайгаа цахимаар холбогдсон, тэрхүү цахим холбоосоо хэр өгөөжтэй ашиглаж байгаагаар нь компаниудын өрсөлдөх чадвар, борлуулагчийн бүтээмж хэмжигддэг болж байна. Цахим “ХОЛБООС”-ыг зөв ашиглаж чадсан компани нь цар хүрээгээ улам тэлж, борлуулалтаа нэмэгдүүлж, бүтээмжээ нэмж, зардлаа бууруулж улам хүчирхэгжих болж огт ашиглаж чадаагүй нь хөгжлийн тойргийн гадна үлдэнэ.
Өнөөгийн дэлхийд цахим “ХОЛБООС”-гүйгээр бизнес илүү хөгжих, илүү өрсөлдөх, илүү бүтээмж гаргах ямар ч боломжгүй. Зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх, цаг хугацааг товчлох зэрэг нь зөвхөн цахим “ХОЛБООС” үүсгэсний үр дүнд л үүсдэг үзэгдэл болоод байна.
Иймээс худалдааны салбарынхан хөгжлийн, ашгийн, дэвшлийн амин зүрх болсон дижитал “ХОЛБООС”–доо анхаарал хандуулах цаг болжээ. Харин компани бүр өөр өөрийн цахим холбоосыг буюу нэг нэг аппликэйшн, вэб өндөр зардлаар дангаар хийх бус бүх талуудад харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ загвар бүхий НЭГДМЭЛ НЭГ ЦАХИМ ХОЛБООС өнөөдөр жинхэнэ “ХОЛБООС”-ын гайхамшгийг харуулж хөгжлийн шинэ загвар болно.
Жишээ нь AirBnB дэлхийн хамгийн өргөн уудам уялдаа холбоо бүхий нэгдмэл цахим “холбоос” -ыг үүсгэж, үүгээрээ зочид буудал, аялал жуулчлалын салбарын хөгжлийн татах хүч болоод удаж байна. 2019 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь 35 тэрбум ам.долларт хүрсэн нь ердөө л цахим нэгдмэл “ХОЛБООС” түүний үр шим, бүтээмжийн гайхамшиг юм. “Холбоос” -д нэгдсэн бизнес болгон, түүнийг хэрэглэсэн хэрэглэгч болгон үр ашигтай, зардал багатай, өндөр бүтээмжтэй байгаа болохоор энэ “холбоос”-г байгуулсан компани өндөр үнэлэгдэж, салбарын бүх тоглогчдыг хуйлруулж байгаа хэрэг. Ийм олон жишээг бид мэддэг болсон. Алибаба, Amazon, UBER гэх мэт.

-Яагаад заавал НЭГДСЭН ЦАХИМ ХОЛБООС вэ гэхээр түүний чадамж нь ашиглаж байгаа талуудын том жижгээс бус тооноос хамаарч өсдөг.

Нэг компани ашиглавал бүтээмжээ нэг дахин өсгөнө, хоёр компани хамт ашиглаж эхэлбэл аль аль нь бүтээмжээ гурав дахин өсгөнө. Холбоос ашиглагч талууд ихсэх тусам өгөөж, бүтээмж нь геометр прогрессоор өсч байдаг зүй тогтолтой. Арван жижиг компани нэг “холбоос” -д нэгдэж ажиллахад бүтээмжийн өсөлт нь 100 дахин том компанийн бүтээмжийг давдаг номтой. Бүтээмж илүү бол түрүүлэхийн эхлэл. Уг “холбоос”-д нэгдсэн компаниудын тоогоор бүтээмж улам нэмэгдэж бусдаасаа хол түрүүлнэ.
Өнөөдрийг хүртэл зөвхөн том компаниуд л орон даяар түгсэн борлуулалт, түгээлтийн сүлжээг олон жилийн турш өндөр зардалтайгаар бий болгож, асар өндөр өртөг зарцуулах замаар “ХОЛБООС”-оо хадгалж, түүгээрээ зах зээлээ хамгаалж байсан бол төдий хэмжээний цар хүрээтэй, өрсөлдөх чадвартай, хүчирхэг “ХОЛБООС”- ыг цөөн хэдэн жижиг борлуулалтын компанийг нэгтгэсэн технологийн тусламжтайгаар маш богино хугацаанд, маш бага зардлаар, үндсэндээ зардалгүй шахам бий болгож өрсөлдөх боломжтой цаг үе ирээд байна.
Нэгдсэн “холбоос” нь том багагүй бүх компанийн асуудлыг шийдэж, бүх талд ашиг, өндөр бүтээмж авчирна. Хотын захын хэрчсэн гурилын жижиг цех ч бай, аймаг суманд байдаг талх нарийн боовны үйлдвэр ч бай, Монголын тэргүүлэх борлуулалт түгээлтийн компанитай “холбоос”-ын хувьд нэг ижил чадамжтай болно.
Энэ ажил хэдийнэ эхэлсэн. Нэгдсэн “холбоос” байгуулах ажил эхлээд гурван жил болж ийнхүү нийтэд танилцуулах өдөр ирлээ. Хөгжүүлэлт хийх явцдаа худалдааны салбарын олон захиралтай уулзаж төслөө танилцуулсан, сонссон захирал болгон дэмжиж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлж байв. Тиймээс ч “Холбоос” байгуулах төсөл олон нийтэд зарлагдахаас өмнө хэдийнэ хамгийн шилдэг борлуулалт түгээлтийн компаниуд болох Номин, ТаванБогд, Делта Фүүдс, Наран Фүүдс, Өгөөж, НВЦ, Зебра дистрибьюшн, Очирдагинас тэргүүтэй 40 гаруй компани нэгдэн ороод байна. Эдгээр компани “холбоос”-оороо нэгдэж зардлаа бууруулж, бүтээмжээ нэмж байна. Тус, тусдаа 1500 -5000 харилцагчтай байсан бол нэгдсэн “ХОЛБООС” –д өөрсдийн харилцагчдаа нэгтгэснээр борлуулалтын цэгүүдийн нийлсэн аварга том “ХОЛБООС” үүсгэлээ. Ганцхан өөрсдийн хүчээр тэлдэг байсан бол одоо бүгд нийлж хэзээ ч байгаагүй хүчээр, хурдаар бүтээмжээ нэмж, зардлаа бууруулна, үр ашигтай ажиллана. Гадна үлдсэн компани ганц нэгтэй нь биш нийлсэн нэг том “холбоос”-той уралдана гэсэн үг.
Галт тэрэг хөдөлсөн. Өдөр ирэх тусам эрч нь нэмэгдэж, хүрээ нь тэлнэ. “Холбоос”-д нэгдэж үр ашгийг нь хүртэх боломж хэн бүхэнд, компани болгонд нээлттэй. Борлуулагчийн бүтээмжийг 10 дахин нэмэх, борлуулалтын зардлыг 10 дахин бууруулах, захиалга авах цаг хугацааг 10 дахин хэмнэх нэгдсэн цахим холбоос odo юм.

bookzone
Тагууд: Дижитал шилжилтхудалдаа

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
A man in a gray suit is seated at a desk with papers. He's gesturing with one hand while speaking. On the desk are a pen, a notebook, and a smartphone. In the background, there's a framed picture and a potted plant.
Худалдааны салбарын монгол брэнд
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00