BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар өнгийн дэвсгэр дээр цагийг 10:10 гэж харуулсан дугуй аналог цагийг барьсан хоёр гар нь бизнес эрхлэгчийн компанийн цагийг хэрхэн зөв удирдаж байгааг харуулсан төгс дүрслэл юм. - Business.MN

Жижиг бизнест баримтлах “60-30-10”-ын дүрэм

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-11-09
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Жижиг бизнес эрхлэгч ажлын цагаа 10-30-60 гэсэн пропорцид хуваавал зүйтэй.

  1. Бизнесээ удирдах. Цагийн 60 хувийг маркетинг болон борлуулалтад, 30 хувийг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон үйлчлэхэд, харин үлдсэн 10 хувийг захиргааны шинжтэй ажилд зарцуул. Өөрөөр хэлбэл, ажлаа “борлуулах, үйлдвэрлэх, удирдах” гэсэн хэлбэрээр эрэмбэлэх хэрэгтэй.
  2. Борлуулалт. Борлуулалтад зарцуулж буй цагийнхаа 60 хувийг байгаа хэрэглэгчдээ тогтоон барихад, 30 хувийг ойрын хугацаанд шинэ хэрэглэгчид татахад, 10 хувийг урт хугацаандаа хэрэглэгч татахад зориулна. Ийнхүү та маркетинг, борлуулалтад зарцуулж буй цагийн 60 хувийг хэрэглэгчдэд зориулж байгаа гэж тооцвол нийт ажлын цагийн 36 хувийг (60 хувийн 60 хувь) ажил хэргийн уулзалт, захидал харилцаа (цахим болон энгийн шуудан), хэрэглэгчидтэй хийх ярианд зарцуулж таны кассын машин завгүй хангинах болно. Жижиг бизнес эрхлэгч долоо хоногт голдуу 60 цаг ажилладаг учраас үүнээс 22 цагийг зөвхөн хэрэглэгчдэд зориулна.
  3. Сургах. Сургалтанд зориулж буй цагийнхаа бас 60 хувийг өөрийн хийгээд компанийн давуу талыг хөгжүүлэхэд, 30 хувийг шинэ санаа, санаачлагыг судлахад, 10 хувийг сул тал, дутагдлаа засахад зориулах нь зохилтой. Бусад ажилчинтай хамт байдаг өдрүүдэд тэднийг сургахад 15 минут зарцуул. Хэрэв та компанийнхаа цорын ганц ажилтан бол өдөр бүр 15 минут өөрийгөө хөгжүүлэх ажил хий. Ингэвэл та жилд 240 цагийг өөрийн ур чадвараа хурцлахад зарцуулна. Энэ бол зах зээлд өөрийн давуу талыг тодотгож өөртөө хөрөнгө оруулалт хийх сайн арга юм.
  4. Хүмүүжүүлэх. Ажилтнуудтайгаа өнгөрөөж буй цагийнхаа 60 хувийг компанийнхаа оддод, 30 хувийг ирээдүйтэй ажилчдад, 10 хувийг гойд амжилтгүй ажиллаж буй нөхдүүдэд зарцуул. Ардчилсан үзэлтэн байж цагийг тэнцүү хуваарилах гэсний хэрэггүй. Юун түрүүнд ялагчдад анхаар.

Та ажлын цагаа яг л хайрцагт мөнгө хуваан байрлуулж буйтай адил хуваарилах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын үндсэн дүрэм бол “алдахгүй байх”. Та хэрэглэгчдээ алдахгүйн тулд тэдэнд цагаа зарцуулна. Хэрэв сонголт байгаа бол өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй компанид бус, амжилттай яваа компанид л мөнгөө байршуулж таарна. Тиймээс илүү амжилттай яваа, ирээдүйтэй ажилтнууддаа илүү цаг зарцуулах ёстой. Тэдний давуу, хүчтэй талуудыг хөгжүүл.

“60-30-10”-ийн дүрэм бол цаг, мөнгийг хуваарилах үр дүнтэй систем учраас хэрэглээд үз.

bookzone
Тагууд: жижиг дунд бизнесменежмент

Санал болгох:

Бизнесийн эргэн тойронд
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ?
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00