BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ойролцоох хувинтай хусуур ашиглан дэлгэцийг хоёртын кодоор цэвэрлэж буй робот. Энэ үзэгдэл нь бизнест шаардагдах нямбай зан чанарыг тусгаж, компани эсвэл энтрепренер дижитал хөрөнгөө хэрхэн болгоомжтой байлгах ёстойг харуулж байна. - Business.MN

Датаг шинжилгээнд бэлтгэх шинэ аргачлал

Business.mn   Business.mn
2020-11-10
  Дижитал шилжилт, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Датанд суурилсан шийдвэр гаргалтын гол цөм нь чанартай датаг сонгон, зөв аргаар дүн шинжилгээ хийснээр гарч ирдэг. Гэхдээ энэхүү процесс нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбар биш. Үүний цаана олон тооны дэд ажилбарууд хийгддэгийн нэг нь датаг цэвэрлэх, бэлтгэх процесс юм.

Форбес сэтгүүлээс явуулсан нэгэн судалгаанд “Дата шинжээчид ажлынхаа ихэнх цагийг буюу 80%-ийг дата цэвэрлэх, бэлтгэхэд зарцуулдаг” гэсэн үр дүн байдаг. Дундаж нэг байгууллага үйл ажиллагаандаа 15-25 төрлийн систем, программ ашигладаг гэж тооцъё. Эдгээр системүүд дэх өгөгдлүүдээс чухал шаардлагатай мэдээллээ гарган авахын тулд өөр хооронд нь холбох (union), нийлүүлэх (join), хүнээс хамаарсан алдаануудыг шүүх, засварлах, солих гээд маш олон үйл явцыг зайлшгүй хийх шаардлагатай. Ялангуяа датаны төрөл, эх үүсвэрийн цар хүрээ огцом өсөх болсон энэ үед эдгээр процесс нь байгууллагын мэдээллийн технологийн багт маш их ачааллыг үүсгэх болсон.

Энэхүү асуудлыг илүү ухаалгаар шийдвэрлэх нэгэн дэвшилтэт шийдэл саяхнаас танилцуулагдах болсон нь Self-Service Data Preparation буюу Өөртөө үйлчлэх дата бэлтгэлийн шийдэл юм. Мэдээллийн технологийн мэдлэг “сулхан” ч хүссэнээрээ датагаа бэлтгэх боломжийг бүх түвшний дата шинжээчдэд олгох болсон Өөртөө үйлчлэх дата бэлтгэлийн систем нь мэдээллийн технологийн багт ирэх ачааллыг эрс буруулаад зогсохгүй, дата бэлтгэх эсвэл дата бэлтгэгдэж ирэхийг хүлээх зэрэг үр ашиггүй цагийг арилгаж, байгууллагын хэмжээнд гол асуудалд төвлөрөх чадавхыг сайжруулдаг олон давуу талтай болжээ.

Энэ удаа бид энэхүү шийдлийн төлөөлөл болгон Tableau компанийн Tableau Prep шийдлийг онцлон танилцуулахаар бэлтгэлээ. Tableau Prep нь уламжлалт дата бэлтгэлийн аргачлалыг бүхэлд нь өөрчилж, датагаа нэгтгэх, хэлбэржүүлэх, цэвэрлэх зэрэг үйлдлүүдийг дэлгэц дээрээсээ бодитоор харж гүйцэтгэх боломжийг олгодог нь ижил төрлийн шийдлүүдээс ялгаруулдаг юм.

Уг шийдэл нь дотроо хоёр үндсэн үүрэг бүхий хоёр төрлийн системээс бүрддэг. Эдгээр үйлчилгээ нь одоогийн Tableau дата аналитикийн платформтой бүрэн уялдаж ажилладаг тул дата бэлтгэл, анализ хоёрын үр дүнд зөрүү гарахгүй байхад тусалдаг.

Tableau Prep Builder – Дата бэлтгэх, дата урсгалыг удирдах зориулалттай.

    • Өгөгдөл нэгтгэлийн бүрэн зураглалыг харах
    • Өгөгдөл дээр шууд засвар хийх
    • Давтагддаг таскуудыг нэг товшилтоор гүйцэтгэх
    • Код бичих шаардлагагүйгээр байгууллагын дотоод болон гадна байрлах датаг холбох
    • Нэгтгэсэн датагаа Tableau Online, Tableau Server, Tableau Desktop зэрэг программаар дамжуулах хялбар хуваалцах боломжтой.

Tableau Prep Conductor – Байгууллага доторх дата урсгалыг хянаж, удирдах, төлөвлөх зориулалттай.

    • Tableau Online болон Tableau Desktop-оор дамжуулан Сервер дэх дата урсгалаа аюулгүй хуваалцах боломжтой учир байгууллага доторх хүмүүст шинжилгээнд бэлтгэсэн, хамгийн сүүлийн шинэчлэгдсэн дата ашиглах боломжийг олгоно
    • Дата урсгалаа өөрийн хүссэн цагт төлөвлөх боломжтой ба дата бэлтгэлийн процессоо автоматаар тохируулснаар үргэлж шинжилгээнд бэлэн, шинэчлэгдсэн дататай байх боломжтой
    • Серверийн урсгалын түүхээ хянаж, аливаа алдаа гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой.
bookzone
Тагууд: TableauPrepдатабэлтгэлдаташинжээч

Төстэй нийтлэл олдсонгүй.

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00