Хямралын үед бид голдуу тулгамдсан асуултууддаа хурдан хариу олж чаддаггүй. Тиймээс асуултыг зөв тавих нь чухал. Хамгийн түрүүнд “Бид яах бол?”, “Цалин, түрээс, зээлээ яах уу?” гэсэн идэвхигүй асуултууд автоматаар толгойд орж ирдэг. Гэхдээ нөхцөл байдлыг өөрийн ашигтайгаар эргүүлэхийн тулд “Бид шинэ боломжийг хэрхэн бий болгох вэ?” гэсэн идэвхитэй, нээлттэй асуултууд тавих хэрэгтэй.
Өөртөө чөлөөтэй, нээлттэй асуултууд тавих нь ердийн хил хязгаараа давж, шинэ санаа, шинэ өнцөг олоход тустай. Өнөөгийн хямралт нөхцөлд бизнес эрхлэгч таньд санаа өгч болох таван асуултыг сонирхуулъя.
- Өнөөдөр ямар хэрэгцээ эсвэл ямар бүтээгдэхүүн хамгийн чухал болж байна вэ?
- Хэрэглэгчдийн ямар хэрэгцээ одоо хүртэл хангагдаагүй байгаа вэ?
- Хэрэглэгчиддээ зориулаад бид юуг хийхгүй байна вэ?
- Хэрэв бид одоо компани байгуулсан бол юу хийх байсан бэ?
- Яагаад байнгын үйлчлүүлэгчид манай үйлчилгээг авсаар байна вэ?