BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Виртуал тохиролцоо эсвэл уулзалтыг бэлгэддэг компьютерийн дэлгэцнээс гар барихаар гараа сунгаж буй хоёр предпринимателийн зураг. - Business.MN

Онлайн хэлэлцээр хийхэд туслах 7 зөвлөгөө

Badral Misheel   Б.Мишээл
2020-11-20
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Орчин үеийн технологийн шийдлүүд бидэнд орон зай, цаг хугацаанаас үл хамааран холбогдох боломжийг олгосон ч яагаад бид амьд харилцааг илүүд үздэг вэ? Учир нь онлайн уулзалтаар амьд харилцааны үед хүмүүсийн хооронд үүсдэг ойлголцол, итгэлцлийг бий болгоход төвөгтэй байдаг. Онлайнаар харилцаж буй хүнийхээ биеийн хэлэмжийг бүрэн унших боломж хязгаарлагддаг учраас тэр. 

Бид хүлээн авч буй мэдээллийнхээ 60-70 хувийг аман бус харилцааны хэлбэрээр олж авдаг болохыг олон судалгаанд дурдсан байдаг. Аман бус харилцаагаар дамжуулан бид харилцаж буй хүнийхээ сэтгэл санааны байдал, өөрт тань болон тухайн асуудалд хандаж буй хандлага зэргийг мэдэж авдаг. Энэ мэдээлэл нь биднийг ухамсартай болон ухамсаргүйгээр зан үйлдлээ өөрчлөхөд хүргэдэг байна. Ийнхүү аман бус харилцаа хязгаарлагдахад хүн стресстэж эхэлдэг аж. 

Хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед бид ажил төрөл, бизнесийн харилцаагаа онлайнд шилжүүлэх шаардлагатай нүүр тулж буй. Энэ нөхцөлд онлайн уулзалт, хэлэлцээрийг амжилттай хийхэд тань туслах долоон зөвлөгөөг хүргэж байна:

    • Тэнэг сонсогдож магадгүй ч эхний удаад болж өгвөл биечлэн уулзахыг хичээгээрэй. Биечлэн уулзах үед итгэлцэлд суурилсан харилцааны эхлэлийг тавьж, хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг ярих хэрэгтэй бол онлайн уулзалт нь ажлын жижиг сажиг деталийг ярихад тохиромжтой. Богино хугацаанд ч болов биечлэн уулзах нь түнштэйгээ үүсгэх харилцааны эхлэлийг зөв тавихад тус болох бөгөөд цаашид харилцаагаа онлайнаар “тордох” боломжтой. Таны бизнес онлайн биш байсан ч энэ аргыг ашиглаж болно. Хэрэглэгчидтэйгээ итгэлцэлд суурилсан эерэг харилцаа үүсгэж чадсан бизнесүүд л хөл хорионы үед хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа онлайнд амжилттай шилжүүлж чадна. Хөл хорионы дэглэм ажил хэргийн болон хувийн харилцааг шалгах мөч болдог бөгөөд энэ үед харилцаа нэг бол илүү гүнзгийрч эсвэл улам хөндий болдог. 
    • Онлайн хэлэлцээрийн үед биеийн хэлэмж хязгаарлагддаг тул таны нээлттэй байдал энэ бэрхшээлийг давахад тустай байдаг. Өөрийнхөө тухай эсвэл санааг тань зовоодог асуудлынхаа тухай ярих зэргээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцсанаар харилцаж буй хүнд тань таны асуудалд хандах хандлага, гаргасан шийдвэр, хийж буй үйлдлийн цаад шалтгааныг мэдэхэд тус болно. Таныг ойлгохыг хичээж, өөрийгөө таны оронд тавьж үзэх сэдэл нь түншийг тань буулт хийж, асуудалд уян хатан хандахад эергээр нөлөөлнө. Гэхдээ хамгийн гол нь зөв өнцгөө сонгох. Нээлттэй байна гээд хамаг сэтгэлээ нээчихэж болохгүй. Тэгвэл нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахын л “нэмэр” болно. 
    • Зайнаас уулзалт, хэлэлцээр хийхдээ ойлгомжтой, хялбар платформыг сонгох хэрэгтэй. (Zoom, Skype, WhatsApp, утас болон бусад харилцааны аппликейшн). Учир нь шинэ платформ ашиглаж сурах нь хүнээс багагүй хүчин чармайлт, анхаарал шаарддаг бөгөөд стресс үүсгэх нэг шалтгаан болдог.  
    • Онлайн хэлэлцээрийн үед тархинд илүү их ачаалал ирдэг тул бодол, санаагаа цэгцтэй илэрхийлж чадалгүй алдаа гаргах нь түгээмэл тохиолддог тул маш сайн бэлдэх хэрэгтэй. Тухайлбал, логик дэс дараалалгүй ярих, олон удаа гацах эсвэл ярианы сэдвээс халих. Иймд хэлсэн зүйл тань хоёрдмол утгатай санагдахаар бол ичиж зоволгүй илэрхийлэх гэсэн санаагаа тодруулж байх нь зөв. Түүнчлэн, ярих агуулгаа урьдчилан бодож, гол санаа, хэлэлцээрийнхээ үндсэн зорилгыг тодорхойлоорой. Логик дараалал, ойлгомжтой бүтцийн дагуу ярьж эцэст нь тоймлон дүгнэж чадьал таныг хамтран ажиллагсад болон түншүүд тань өндрөөр үнэлэх болно. 
    • Онлайн хэлэлцээр хийхдээ “ийм хэлбэрээр хүссэн үр дүндээ хүрч чадахгүй” гэсэн бодлоо хаях хэрэгтэй. “Энэ ч олигтой юм болохгүй дээ” гэж бодох нь санаад хүрэхгүй үр дүн авчрах нь дамжиггүй. Өөртөө бий болгосон хүлээлт нь бидний зан болоод үйлдлийг загварчилж, хүлээлттэй нийцүүлдэг. Тэгэхээр сөрөг хүлээлт хэлэлцээрийг буруу чигт зална гэсэн үг. Иймд биеллээ олдог энэ аргыг эсрэгээр нь ашиглах хэрэгтэй. Хэлэлцээр эхлэхээс өмнө хамгийн амжилттай байсан үеэ санаж, тэр сэтгэл хөдлөлөөрөө Zoom-ээ нээгээд хэлэлцээрээ эхлүүлээрэй. 
    • Сэтгэл санаа таагүй үедээ онлайн хэлэлцээр хийгээд хэрэггүй. Учир нь ярьж буй хүн тань үүнийг мэдэрч, таны сэтгэл санааны байдлыг эргүүлэн “тусгаж” энэ нь сөрөг хандлага үүсгэхийн зэрэгцээ стрессийг улам нэмэгдүүлнэ. Улмаар энэ нь хэлэлцээрийн үр дүнг эрс бууруулах болно.
    • Онлайн хэлэлцээр нь таны түнштэйгээ бүтээж буй бодит харилцаа гэдгийг мартаж болохгүй. Харилцаж буй хүндээ өөрийн санаа, бодлоо ойлгуулахаас гадна нөгөө хүнийхээ бодол дүгнэлийг анхааралтай сонсоорой. Онлайн хэлэлцээрийн нэг давуу тал нь яриагаа бичиж авах боломж байдаг. Бичлэгээ дахин сонссоноор түншийнхээ байр суурийг илүү ойлгохоос гадна өөрийн биеэ авч явж буй байдлаа ажиглаж дүгнэлт хийх боломжтой.

Эх сурвалж: Harvard Business Review

bookzone.mn
Тагууд: онлайнхэлэлцээр

Санал болгох:

Олон тооны өнгөлөг овоолсон ачааны чингэлэг бүхий том тээврийн боомт нь хөл хөдөлгөөн ихтэй бизнесийг гэрчилдэг. Савыг ачих, буулгахад ашигладаг хэд хэдэн тогоруунууд ард байрладаг. Тэнгэр бүрхэг, үүлэрхэг эсвэл бороотой цаг агаарыг санал болгож байна. - Business.MN
Ази-Номхон далайн хэлэлцээрээр тарифын хөнгөлөлт эдлэх бүтээгдэхүүнүүд
Долгион үстэй эмэгтэй инээмсэглэж, хар хатгамал өмссөн, харанхуй дэвсгэр дээр энтрепренер шиг өөртөө итгэлтэйгээр зурж байна. - Business.MN
З.Рэгзэдмаа: Үйлдвэрлэлийн салбар яаж ч цахимжаад онлайнаар явуулах боломжгүй
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00