BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үүлэн дунд хөмсөг зангидсан вирусын тоосонцор дээгүүр шат дээр дуран ашиглаж буй энтрепренерийн дүрслэл. - Business.MN

Хямралын 3 үе шат: бизнесүүд цар тахлыг хэрхэн давах вэ?

Badral Misheel   Б.Мишээл
2020-12-01
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын улмаас үүссэн хямрал хэдэн долоо хоногоос илүү урт хугацаанд үргэлжлэх нь нэгэнт тодорхой боллоо. Нөхцөл байдалд дасан зохицохын тулд компаниуд илүү урт хугацааны арга барил руу шилжих шаардлагатай болж буй. Энэ үед удирдлагууд хоёр асуудалд гол анхаарлаа хандуулж байна.

Нэгдүгээрт, хямралын үед ажитнуудынхаа хувийн хэрэгцээг бүхий л түвшинд анхаарч хангах. Аюулгүй байдал одоогоор хамгийн чухал асуудал хэдий ч тогтвортой байдал, харилцаа, хүндэтгэл, бизнесийн өсөлт зэрэг асуудлыг орхигдуулахгүй байх нь чухал. 

Хоёрдугаарт, дийлэнх захирлууд хямралын үеийг гурван үед хуваан авч үзэж буй. Төрөл бүрээр нэрлэж, тайлбарлаж байгаа ч цаг хугацааны хувьд хямралыг тусгаарлалтын, сэргэлтийн ба цар тахлын дараа үе гэж ерөнхийд нь гурав хувааж байна. 

Удирдлагууд хямралын үе шат бүрийн онцлогийг харгалзаж, нөхцөл байдалд тохируулан ажилтнуудаа дэмжлэг үзүүлснээр илүү үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ. Тэгвэл хямралын үе шат бүрд ажилтныхаа хэрэгцээг хэрхэн хангах вэ?  

Тусгаарлалтын үеийн хэрэгцээ

Эхний шатанд байгууллагууд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг гол зорилгоо болгодог тул зайнаас ажиллуулах, зайлшгүй шаардлагатай үед ажлын байрыг халдваргүйжүүлэх, контактгүй хүргэлтийн үйлчилгээ зэрэг арга барилыг нэвтрүүлдэг. 

Энэ үед компаниуд ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалахаас гадна санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Ихэнх компани хэрэглэгчтэй шууд харилцаж буй ажилтны цалинг нэмэх, цалингүй чөлөө олгоод ч болов ажлын байраа хадгалахыг хичээж байна. Зарим компани ажилтны зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангахын тулд тусгай сан байгуулсан бол зарим захирал, удирдах албан тушаалтнууд өөрсдийн цалингаа танажээ. Ихэнх компани ажилтнуудаа хүүхдээ харах цаг гаргах зэргээр дэмжиж байна. 

Илүү ахисан түвшний хэрэгцээ болох ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд байгууллагууд мөн л багагүй анхаарал хандуулах болжээ. Ингэхдээ тэдэнтэй байнга харилцаатай байж, нөхцөл байдлыг шударгаар ярилцахын зэрэгцээ илүү ойр байх үүднээс видео уулзалт хийх зэрэг илүү албан бус хэлбэрээр асуудлаа хэлэлцэхийг илүүд үзэж байна. Мөн ажлын цагийн хуваарьт  кофены завсарлага, хоорондоо ярилцах цагийг тусгаж, ажилтнууд хоорондоо болон удирдлагатай шууд холбогдож харилцах арга барилыг нэвтрүүлжээ. Зарим байгууллага йог, бясалгал хийх замаар ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч байна. 

Хямралын үед лидер буюу удирдагч л хүчтэй байж, бүхнийг хариуцаж, чиглүүлж хүнд цаг үеийг давах ёстой гэсэн хүлээлт үүссэн байдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд энэ нь төдийлөн тохиромжтой арга барил биш юм.

Удирдагч асуудлыг зөв өнцгөөс харж, бодит байдалд тулгуурлан шийдэх чадвартай байх ёстой нь мэдээж. Үүнээс гадна удирдлагч уян хатан, бусдыг ойлгох чадвартай байх нь чухал. Шинжлэх ухаанч арга барилыг хүнлэг ёстой хослуулж чадсан нь хямралыг амжилттай давж буйг Герман, Тайвань, Шинэ Зеланд, Исланд, Финланд, Норвеги, Дани зэрэг улсын жишээнээс харж болно.

Эцэст нь тусгаарлалтын үед ч компаниуд үйл ажиллагааныхаа чиглэлийг нийтийн зорилготой уялдуулж болохыг санах хэрэгтэй. Тухайлбал, Ralph Lauren компанийн эрхэм зорилго хүмүүст илүү сайхан амьдрахад урам зориг өгөхөд оршдог. Үүсээд буй нөхцөл байдалтай тус компанийн зорилго ямар нэг байдлаар холбогдох боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэвч тус компани эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан маск, халат үйлдвэрлэхээр шийдэж ханган нийлүүлэгчидтэйгээ тохиролцож эхэлсэн байна.

Сэргэлтийн үеийн хэрэгцээ 

Цар тахлын дараа бизнесийнхээ үйл ажиллагааг сэргээх үйл явц цан хугацаа шаардах нь дамжиггүй. Сэргэлтийн үед компаниуд аюулгүй ажлын байр бий болгохоос илүү өргөн хэрэгцээг хангах шаардлагатай нүүр тулна. Ажилтыхаа суурь болон ахисан түвшний хэрэгцээг хангахын тулд тэдэнтэй байнгын харилцаатай байж, бие махбодь, санхүү болон сэтгэл зүйн талаас дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд компаниуд дараах арга хэмжээг авч хэлэлцэж байна: 

  • Үйл ажиллагааг аюулгүй сэргээхэд шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх.
  • Аль болох олон хүнийг буцааж ажилд нь оруулах. Компаниуд хэдэн хүнийг ажилд нь оруулах, цалингүй чөлөө олгосон хүмүүсээ хэрхэхээ тодорхой шийдэх хэрэгтэй.
  • Чөлөөтэй болон ажиллаж байгаа хүмүүстэйгээ байнга холбоотой байж, бодит байдлыг үнэнээр нь хэлж, тэднийг халамжилж, хүнлэгээр харилцах. Ажилтнууддаа нөхцөл байдал өөрчлөгдсөн ч бүхнийг шинээр эхлэх шаардлагагүй, ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг зөв ойлгуулах хэрэгтэй.
  • Цалингүй чөлөө олгосон хүмүүстэйгээ байнгын харилцаатай байх замаар онцгой анхаарал хандуулах.
  • Ажилтай үлдсэн хүмүүстээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх. Учир нь эргэн тойрныхон нь ажил, орлогогүй болж байхад ганцаараа ажилтай байгаа нь тухайн хүнд буруутай мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ үед компанийн үйл ажиллагааг сэргээхэд түүний оруулж буй хувь нэмэр хэр үнэтэй болохыг сануулах нь чухал.
  • Сайн мэдээг онцлон тэмдэглэх. Сэтгэл санаа тавгүйтүүлэх мэдээллээр дүүрэн энэ үед сайн сайханд анхаарлаа хандуулах нь сэтгэл зүйд эергээр нөлөөлнө. Компаниуд аливаа мэдээллийг зарлалын самбарт байршуулдаг байсан бол өнөөгийн нөхцөлд үүнтэй ижил цахим самбартай болох хэрэгтэй.
  • Нийгмийн сайн сайхныг бүтээлцэж, хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд компани ямар хувь нэмэр оруулж буйг таниулах.

Сэргэлтийн үед компаниуд ажилтнуудын амьдралын ялгаатай нөхцөл байдлыг тусгаагүй ерөнхий бодлого баримталж болохгүй. Тухайлбал, үйл ажиллагаа сэргэхэд хэнийг түрүүлж оффисоор ажиллуулах вэ, гэртээ үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдээгүй нь хэн бил ээ? Сэтгэл зүйн тогтворгүй байдалд нь хөл хорио сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй нь хэн бэ? Хэнд нийгмийн харилцаа, ажилдаа хурдан орох зайлшгүй хэрэгцээ байгаа бол гэх зэргээр бодох хэрэгтэй. Ажилтан бүрийн хэрэгцээг бүрэн ойлгох нь сэргэлтийн үеийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Цар тахлын дараа үе 

Цар тахал хумигдах болоогүй ч компаниуд энэ үед хэдийн бэлдэж эхэлжээ. Олон байгууллага өсөлт гэдэг зүйлийг мартаж, цомхотгол хийх шаардлагатай тулах эрсдэл бий болоод буй. Энэ үед багийнхаа зорилгодоо тууштай байдал, өрсөлдөх чадварт найдаж илүү амжилттай ажиллахын төлөө зүтгэх хэрэгтэй. Цаашдын ажлаа төлөвлөхдөө ажилтнуудынхаа зорилго, бизнесээ ойлгох ойлготод тулгуурлах нь зөв алхам болно.

Бий болсон бизнес модель бус зорилгод тулгуурласан арга барил нь өсөлтийг бий болгоход илүү үр дүнтэй байдаг талтай. Цомхотгол хийж, зардлаа танахаасаа өмнө танай компанийн зорилгод нийцэх зах зээлийн орон зай, эрэлт байгаа эсэхийг дахин нэг хараад үзээрэй. Хэрэв ийм боломж байвал үйл ажиллагаагаа тэлж, өсөлт ч бий болгох боломжтой. Өсөлтийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Харин энэ үед цалингүй чөлөө олгосон хүмүүстэйгээ харилцаатай байсны үр дүн гарч, тэднийг эргүүлж авах боломжтой. 

Хямралын бүх үе шатанд удирдлагууд ажилтныхаа хэрэгцээ, шаардлагыг хэр хангаж чадсан нь тэднийг үнэлэх үнэлэмжийг бий болгохын зэрэгцээ компанийн ирээдүйн хөгжил дэвшлийн боломжийг тодорхойлох болно.

Эх сурвалж: www.hbr-russia.ru

 

bookzone.mn
Тагууд: бизнесхямралцар тахал

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00