BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орон нутгийн бизнес эрчимтэй хөгжиж байгаа тул барилгын гадаа АТМ, талх нарийн боовны газар гэсэн бичигтэй хүмүүс урт дараалалд зогсож байна. - Business.MN

Халамж: Зүүний бодлого зүүн тийшээгээ хэтэрхий далийжээ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-12-03
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
Уг нь өнөөдөр чинь ДОХ-той тэмцдэг өдөр байхаа гэсэн бодолтой, 12 дугаар сарын 1-ний өдөр маскаа зүүгээд багахан хүнс цуглуулахаар гарлаа. Хөл хорио тогтоосноос хойш энэ өдөр Долоон буудлын хүнсний дэлгүүр, захууд ер бусын хөл хөдөлгөөнтэй байлаа. Энд тэндгүй тор дүүргэн барьсан хүмүүс. Карантингүй, харин маргааш нөгөөдөргүй шинэ жил болох гэж байгаа юм шиг л. Хажуугаар өнгөрсөн хүнээс учрыг асуувал өнөөдөр тэтгэвэр буужээ.
Хаан банк, Төрийн банкны бэлэн мөнгөний машинууд дээр урт урт дарааллууд үүссэн байв. Зай барих дүрмийг нэг өдөртөө таг мартахаар шийдсэн бололтой. Харамсалтай нь ихэнх АТМ эсвэл алдаа заагаад ажиллахгүй байлаа. Бусад банкных ч бас ялгаагүй. Худалдаачид ажиллахгүй байгаа ПОС машинаа толгой дээрээ өргөнө.
Энд тэндэхийн АТМ-үүдэд картаа шургуулаад мөнгөө авч чадалгүй дурамжхан буцаж буй хүмүүсийн ихэнх нь тэтгэвэрийнхэн. Нэг талаас, олон хоног ач, зээ нартайгаа хөл хоригдоод ийнхүү мөнгөтэй болсон өдрөө нэг сайн дэлгүүр хэсээд авъя гэж гарсан, нөгөө талаас өмнөх тэтгэврээс хойш олигтой хүнс цуглуулж чадаагүй байх гэсэн бодол төрөв.
Ийнхүү тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө буудаг өдөр улс даяар худалдан авалт галзуурч, хамгийн том банкуудын төлбөр, тооцооны систем тэрийг нь даахгүй сөхөрч байна. Цахим шилжилтийг түүчээлж, амьдралыг улам хялбар болгоод буйгаа жигтэйхэн гайхуулдаг, төлбөр тооцооны төрөл бүрийн апп рекламдаад байдаг банкуудын мэдээллийн технологи ч гавихгүй юм шив дээ.
Яагаад гэвэл зүүний нам (энд барууны хүч ч бас зүүн тийш урвасан гэдгийг сануулах хэрэгтэй байх) Монголын хүн амын 60 хувьд нь нэг өдрийн дотор зүүн баруунгүй мөнгө цацахад л тэр гүйлгээг нь боловсруулж чадахгүй сүлжээ нь тасрав.
Аргагүй л “халамжит” төр аж. Монголд Тэтгэврийн өдөр, Хүүхдийн мөнгөний өдөр, Насны хишгийн өдөр, Одонгийн мөнгөний өдөр, Группийн мөнгөний өдөр гээд гайхалтай сайхан, улс даяараа хүсэн хүлээдэг өдрүүд бий.
2020 оны 10 дугаар сарын тоо мэдээг аваад үзье. Монгол Улсад 12 бүлэгт хуваагдах 72 нэр төрлийн халамжийн үйлчилгээнд 1.7 их наяд төгрөг зарцуулж байна.
Давхардсан тоогоор нийт 2 655 200 хүнд энэ мөнгийг өгдөг. Зөвхөн хүнсний эрхийн бичиг авдаг хүний тоо 250 000 байна. Ингээд бодоход ажил хийж буй нэг хүн 10-13 иргэний халамжийн зардлыг даана гэсэн тооцоо гарна.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс 2007-2018 оны Монголын өрхийн орлогын тэгш бус байдлын өөрчлөлтийг судалж үзэхэд халамжийн мөнгөний өрхийн орлогод эзлэх хувь илэрхий өсч, харин хөдөө аж ахуй, бизнесээс орж ирэх орлого багассан гэсэн дүгнэлт хийжээ. Сүүлийн хоёр жилд энэ хандлага улам эрчээ авсан. Нэг үгээр бид баялаг үйлдвэрлэдэг биш, хүн амын тоо өсгөдөг машиныг бүтээжээ.
Цар тахал гарснаас хойш халамжийн хэмжээ бүр нэмэгдсэн. 2020 он гарах мөчид Ерөнхийлөгч маань тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдээлж шоконд оруулсан. Дараа нь ноолуурын мөнгө, хүүхдийн 100 мянга залгасан. Одоо бас зээлийн хүү, хадгаламжийн хүүг тэглэх тухай маргаад эхлэв. Хэзээдээ тэгийн тоонд ийм дуртай болчихсоныг бүү мэд. Харин өнөөдөр 10 сарын дараа цар тахлыг дотооддоо алдсанаар эдийн засгаа, амьдралаа тэглэх үү үгүй юу гэдэг үхлийн тоглоом тоглоод сууж байна.
Одоо тэгвэл мөнгө авдаг биш, мөнгө олж ирдэг нөгөө талынхны тоог аваад үзий. МҮХАҮТ саяхан нэг судалгаа хийхэд карантин тогтоосноос хойш 2 долоо хоногийн дараа 537 000 мянган ажлын байр хөл хорионд орж, хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийж, 73 хувийнх нь борлуулалтын орлого 91-ээс дээш хувиар буурчээ. Мөн 61-67 хувь нь зээл, түрээсийн эргэн төлөлтийн асуудалтай тулгарсан байна.
2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 94 675 ААН Монголд бүртгэлтэй гэж ҮСХ-ны сайтад харуулжээ. Үүний 38 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний чиглэл тэр чигээрээ, 40 хувийг бүрдүүлдэг худалдааны чиглэлийнх ихэнх нь хаалттай байна.
Тэдний 86.5 хувь нь 1-9 ажилтантай, 10 мянга орчим нь 10-49 ажилтантай. Харин 50-аас дээш ажилтантай ААН ердөө 2440 орчим. Өөрөөр хэлбэл, Монгол бол бичил болон жижиг бизнесийн орон юм. Маш жижигхэн зах зээлд, маш бага ашгийн төлөө маш олуулаа өрсөлдөж, төрийн маш тогтворгүй бодлогын нөхцөлд ажилладаг ийм зах зээлийг олон улсын түвшинд аваад үзвэл жижигхээн зээлийн газар л гэсэн үг. Ковид-19 шиг эдийн засгийн ийм зуд ирэхэд ийм байдалтай байгаа бизнесүүд зун, намартаа тарга тэвээрэг аваагүй мал шиг бөөнөөрөө хиарах магадлалтай.
2021 оны нэгдүгээр улирлын бизнес регистрийн мэдээлэл гарахад улсад татвар, хураамж, шимтгэл, төлбөр төлдөг компаниудын тоо зудтай өвөл, хаврын дараах шиг цөөрсөн, харин ажилгүй, орлогогүй, бас хоолгүй хүмүүсийн тоо өссөн байна гэсэн хүлээлттэй байна.
Эдийн засгийн зохистой бүтэц, бодлого гэдгийг ачааг нь тэнцүүлж, уяа татлагыг нь сайтар бөхөлсөн ачааны цуваатай зүйрлэж болно. Бид өөрсдийнхөө ачааг харвал зүүн тийшээгээ хэтэрхий хазайжээ. Өнөөдөр энэ цуваа Цар тахал хэмээх айхтар бартаатай, өндөр даваа өөд өгсөж байна. Хэрэв залхууралгүй ачаагаа тэгшлэхгүй бол дөнгөж хажууд харлах ангал руу унахад ойрхон байна.
Ард түмэнд таалагдах хүсэл бол хүсээд байхаар зүйл биш. Үүсгэсэн, удаашруулсан, даамжруулсан асуудлуудаа эхнээс нь шийдээд явахгүй бол нэг л өдөр тэр асуудлууддаа тасар хэрчүүлнэ.
bookzone.mn
Тагууд: халамжэдийн засаг

Санал болгох:

Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00