BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр хос гар модон ширээн дээр зууралдсан нь бизнесийн уулзалт эсвэл компанийн удирдлагууд эсвэл энтрепренерүүдийн хооронд яриа өрнүүлэхийг санал болгож байна. - Business.MN

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх нь цаг хугацаа, зардал хэмнэнэ

sarangua  
2020-12-10
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн нэгдүгээр дайны дараа үндэс суурь нь тавигдсан арбитр нь өнөө үед олон улсад арилжааны маргаан шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэлд тооцогдох болсон. Арбитр нь шүүхээр маргаан шийдвэрлүүлэх нарийн, ээдрээтэй үйл ажиллагаатай харьцуулахад цаг хугацаа, зардлыг нэлээд хэмжээгээр хэмнэх боломжийг олгодог.

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхийн давуу тал;

  • Иргэний шүүх нь анхан, давж заалдах болон хяналтын гэсэн гурван шат дамждаг бол арбитр нь хэрэг маргааныг нэг үе шаттай шийдвэрлэдэг.
  • Талууд тухайн маргааныг шийдвэрлэх арбитрчийг зөвшилцөн сонгох боломжтой байдаг.
  • Тухайн хэрэгтэй холбоотой хууль, журам, арбитрын ажиллагааг ямар хэлээр явуулах, зохион байгуулах газар зэргийг тохиролцож, сонгох боломжтой.
  • Дийлэнх улс орнуудад арбитрын дүрэм нь иргэний хэрэг шийдвэрлэх процесстой харьцуулахад уян хатан, хялбар байдаг.
  • Арбитрын ажиллагаа нь тухайн бизнестэй холбоотой нууцлалыг хангаж чаддаг
  • Арбитрч нь тодорхой чиглэлээр мэргэшсэн хуульч байдаг учраас тухайн хэрэг, маргаан дээр төвийг сахисан шийдвэр гаргаж чаддаг.

Өдгөө дэлхийн 170 орчим улсад арбитрын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна. Шүүхээс гадна бизнесийн хэрэг, маргааныг шийдвэрлэх энэхүү арга зам нь улс орнуудын хувьд дотоодын бизнесийн орчинг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөтэй байдаг. Харин олон улсын арбитрын үйл ажиллагаа нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр үүссэн маргааныг шийдвэрлэх хамгийн тохиромжтой, гол арга болоод байна.

Олон улсад, бүс нутгийн түвшинд нэлээд олон тооны арбитрын институт үйл ажиллагаа явуулж байна. Зарим нь тодорхой нэг улс, эсвэл бүс нутагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь тодорхой салбарын хүрээнд эсвэл олон улсын хэмжээний маргаан шийдвэрлэхэд дагнан үйл ажиллагаа явуулдаг.

Олон улсын хэмжээнд хамгийн нэр хүндтэй арбитруудаас онцлоход;

  1. Олон улсын худалдааны танхим (ICC)-ын Олон улсын арбитрын шүүх
  2. Лондонгийн Олон улсын арбитрын шүүх (LCIA)
  3. Маргаан шийдвэрлэх олон улсын төв (ICDR)
  4. Сингапурын олон улсын арбитрын төв (SIAC)
  5. Хонконгийн Олон улсын арбитрын төв (HKIAC)
  6. Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв (ICSID)

Харин Монгол Улсын хувьд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр (МОУС) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитрын үйл ажиллагааг 21 аймагт салбар арбитртайгаар үзүүлдэг.

Манайд иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн тоотой харьцуулахад арбитраар шийдвэрлэж байгаа хэргийн тоо бага байна. 2019 оны байдлаар 47 мянган хэргийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэснээс тал хувь нь бизнесийн хэрэг, маргаан байгаа юм. Харин МОУА-ын хувьд 2016 онд хамгийн өндөр буюу 100 хэрэг хүлээн авч байжээ. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар мөн 90 гаруй хэрэг хүлээн аваад байна. Үүнээс харахад, бизнесийн хэрэг, маргааны 1 хувь ч хүрэхгүй хэрэг арбитраар шийдвэрлэгдэж байгаа юм.

Арбитраар шийдвэрлэгдэж буй хэргийн тоо бага байгаа нь арбитрын үйл ажиллагааг иргэд, ААН-үүд төдийлөн сайн мэдэхгүй байгаатай холбоотой.

Нөгөө талаас бизнес нь илүү төлөвшсөн байгууллагууд арбитрын арга, туршлагыг түлхүү сонгож, хэрэглэдэг болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Мөн талууд бизнесийн гэрээ, хэлцэл байгуулахдаа аливаа маргаан үүссэн тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэх тухай гэрээндээ урьдчилан тусгасан тохиолдолд эдгээр хэргүүдийг арбитраар шийдвэрлэдэг байна.

Монголд ч төдийгүй бусад улс орнуудад арбитраар шийдвэрлэж буй хэргийн тоо төдийлөн өндөр байдаггүй. Тухайлбал, БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны комисс (CIETAC)-д жилд дунджаар 3000 орчим хэрэг, маргааныг шийдвэрлэдэг байна. Гэхдээ Монгол Улсын хувьд сүүлийн таван жилд арбитраар шийдвэрлэгдсэн хэргийн тоо өссөөр байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА-ын дарга С.Энхцэцэг хэлсэн. Тухайлбал, энэ жил арбитраар шийдвэрлэсэн хэргийн тоо 2019 онтой харьцуулахад 30 орчим хувиар өссөн байна. Мөн 2017-2019 оны хооронд нийт 128.7 тэрбум төгрөгийн нэмэхжлэлийн дүн бүхий 230 гаруй хэргийг шийдвэрлэжээ. МОУА-аас гаргасан статистик мэдээллээс харахад, эдгээр хэргүүдийн 9.5 орчим хувийг олон улсын хэрэг, маргаан эзэлж байгаа бол арбитраар шийдвэрлэгдсэн маргааны дийлэнх хувийг худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан эзэлж байна . 

Монгол Улсад 1960 оны үед худалдааны танхим анх байгуулагдаж байжээ. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд 2003 онд Арбитрын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн баталж, 2017 онд шинэчилэн найруулжээ. МОУА нь нийт 95 арбитрчтай, үүнээс 30 гаруй арбитрч нь ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонконг, Польш зэрэг улсын мэргэжилтнүүд байдаг. 

 

bookzone
Тагууд: арбитрбизнесийн маргаанбизнесийн орчинМОУА

Санал болгох:

A man in an apron stands at a counter with a coffee cup. The background features green and blue geometric designs with text in Cyrillic script. A logo with the word "Business" is at the top left corner.
Бизнесээ зөв удирдвал хөрөнгө оруулалт, буруу удирдвал зардал
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
sarangua

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00