BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Covid-19
  • Education
  • HR
  • Made in Mongolia
  • Podcast
  • Амжилтын эзэн
  • Бизнес доктор
  • Бизнес мэдээ
  • Бизнес Цэнэг
  • Бизнесийн эзэн
  • Бичлэг
  • Вебинар
  • Вэбинар
  • Гарааны бизнес
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Мэдээ
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Технологи
  • Тогтвортой хөгжил
  • Топ нийтлэл
  • Төр ба бизнес
  • Үйл ажиллагаа
  • Эксперт
  • Экспорт
“Дэлхий дээрх Марс” олон улсын цахим хурлыг МҮОНТ-ээр шууд дамжуулна

“Дэлхий дээрх Марс” олон улсын цахим хурлыг МҮОНТ-ээр шууд дамжуулна

Даваадорж Г.   Даваадорж Г.
2020-12-26
  Үйл ажиллагаа
0
Share on FacebookShare on Twitter

Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс /МАРСА/ зохион байгуулж буй “Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс” олон улсын хурал өнгөрсөн 11 дүгээр сард Төрийн ордонд зохион байгуулагдах байсан ч улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ хамтран зохион байгуулж буй цус хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дэлхий даяар цахимаар зохион байгуулахаар болжээ.

Шинэ оны эхний өдөр эхлэх “Дэлхий дээрх Марс” олон улсын цахим хурлыг ирэх оны 1 сарын 1-нд 18:50 цагаас МҮОНТ /MNB суваг/-аар дамжуулан хүргэх юм байна.

Уг хурал нь сансрын судалгаа, тэр дундаа Ангараг гаргийн судалгааны чиглэлээр дэлхий дахинд хандаж буй Монголын томоохон санаачилга болж буйгаараа онцлогтой. Хуралд сансар, Ангараг гаргийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон Дэлхийгээс Ангараг гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар илтгэл тавих юм байна.

Ангараг гараг нь шинжлэх ухааны аргаар дэлхийн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах боломжтой хамгийн ойрхон хөрст гараг хэмээгддэг. Тус гаргийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршино.

Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гаргийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират Улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож “Марс гаргийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцана.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож өөрсдийн туршлага, “Марсын үеийнхэн” сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээнд ярилцана.   

Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв Монголын говьд сансрын тусгай аялал жуулчлалын төв, сансар судлалын чөлөөт бүс байгуулахаар зорьж MARS-v төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бидэнд байгаа боломжийг олон улсын Марсын судалгааны салбарын эрдэмтэд хэрхэн дүгнэх бол?

Энэхүү асуултын хариултыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах цахим хурлаас авах боломжтой.

Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn сэтгүүл, сайтын редактор. Сэтгүүлийн ковер материалын "Амжилтын эзэн" буланг хөтөлдөг

Сэтгэгдэл бичих Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр
  • Tech 50+
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00